| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04658/И |
| Дугаар | 191/ШШ2025/06210 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/06210
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г З Ж Ф ХХК нэхэмжлэлтэй,
Г.Т, Б.Б нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Алтанзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Ж.Алтанзул нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.*******, хамтран зээлдэгч Б.******* нь Гурван зуун жар файнанс ББСБ
ХХК-аас 2024 оны 05-р сарын 30-ны өдөр 1192130115004196 тоот зээлийн гэрээгээр
20,000,000 /сая/ төгрөгийг 1 жилийн 42.00 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зээлийн
зориулалтаар 12 сарын хугацаатай буюу 2025 оны 05 сарын 30-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгөөр авсан. Зээлдэгч зээл авах үедээ Улаанбаатар хот, , 22-р хороо, Зүүн наран 13 гудамж,од оршин сууж 2025 оны 2 сараас эхлэн зээлийн төлбөрөө хийхээ больсон. Одоо уг хаяг бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хорооны засаг даргын тодорхойлолтоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан түүний оршин суух хаяг тодорхойгүй тул эрэн сурвалжилж өгнө үү.
******* овогтой ******* РД: ******* Утас: *******
Хамтран зээлдэгч ******* овогтой ******* РД:******* Утас: ,.
1.1. *******, ******* нарыг эрэн сурвалжлуулна. Энэ 2 хүн нь манай байгууллагаас зээл аваад утас нь холбогдохгүй, гэрээр нь очиход хаягтаа байхгүй байгаа юм. Тэдгээрийн хаягийг тогтоолгосноор шүүхэд нэхэмжлэл гаргах юм. *******тэй хаягаар нь очиж уулзсан. Тэгэхэд *******ын эхнэрийн дүү гэж хэлсэн. Бичиг баримтыг нь аваад зээл авчихсан байдаг. Улмаар *******тэй хамт цагдаад гомдол гаргачихсан байгаа юм гэв.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ4/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /ХХ5/, зээлийн гэрээний хуулбар /ХХ6-10/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзсан тэмдэглэл /ХХ11/, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан тэмдэглэл /ХХ12/, шуудангийн баримт /ХХ13-14/
2.1. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /ХХ18, 19/, шуудангийн баримт /ХХ18-19/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Т.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
4. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороонд оршин байрладаг болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ4/
5. Нэхэмжлэлд дурдсан Т.*******, Б.******* нар нь иргэний эрх зүйн маргаан хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ6-7/
Энэхүү зээлийн гэрээнд тэдгээрийн оршин суух хаягийг , 32 дугаар хороо, Эмээлт дэнжийн 3 дугаар гудамж, 79 тоот гэжээ.
5.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэг шаардахаар Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд Т.*******, Б.******* нарт холбогдуулан өргөдөл гаргахдаа тэдгээрийн оршин суугаа хаягийг ,,, гэж тодорхойлсон байна. Гэвч зээлдэгч нар нь дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаас татгалзах тухай болон шуудангийн холбогдох баримтаар тогтоогдож байна. /ХХ11-14/
6. Шүүхээс төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс цахим хэлбэрээр Т.*******, Б.******* нарын оршин суух хаягийн лавлагааг гаргуулсан. Уг лавлагаанд Б.*******ийг ,,, хаягт, Т.*******ыг ,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэжээ. /ХХ18, 19/
Улмаар шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Т.******* нь уг хаягт бүртгэлтэй боловч бодитоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт, заасан хаягт ийм хүн байхгүй гэх Монгол шуудан ХК-ийн шуудан хүргэгчийн магадлагаагаар тус тус тогтоогдсон. /ХХ20-22/
Харин Б.*******ийн хувьд түүний оршин суух хаягаар хүргүүлсэн шүүхийн мэдэгдэх хуудсыг ээж гэх н.Шаравнямбуу хүлээн авсан байна. /ХХ23/
Цаашлаад тэрээр дээрх хаягт оршин суудаг болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “энэхүү хаягаар очиж уулзсан, улмаар *******ын эхнэрийн дүү гэсэн бөгөөд түүний бичиг баримтыг ашиглаж зээлийн гэрээ байгуулсан гэдэг тул цагдаагийн байгууллагад хамтдаа гомдол гаргасан байгаа” гэх тайлбараар тогтоогдож байна.
7. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.
8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Т.*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэлд дурдсан Б.*******ийн оршин суугаа хаяг тодорхой байх тул түүнийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар ,,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх Боржигон овогт *******ийн ******* /рд:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Боржигон овогт *******ийн ******* /рд:*******/-ийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Алтанзул /утас:99956268/, Б.Нямхүү /утас:99071828/-д мэдэгдэхийг Баянгол дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.*******ийг эрэн сурвалжлах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД