| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/04799/И |
| Дугаар | 191/ШШ2025/06227 |
| Огноо | 2025-07-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 191/ШШ2025/06227
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: ХБ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А.Б холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт нийт 31,758,724.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Хас банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хас Банк нь харилцагч А.*******ийн цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 2010113351 дугаартай зээлийн гэрээ байгуулан 33,850,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаанд хариуцагч нь үндсэн зээлд 4,513,333.32 төгрөг, зээлийн хүүнд 2,387,128.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,648.65 төгрөгийг төлсөн. Гэрээний хугацаа 2027 оны 2 дугаар сарын 10-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, үнийн дүнгийн тооцоолол Иргэний Хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан 2010113351 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар өдрийн байдлаар банк нэг талын санаачилгаар гэрээг цуцлаж, дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байна. Үүнд: зээлийн үндсэн төлбөр 29,336,666.68 төгрөг, зээлийн үндсэн хүү 2,382,327.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 39,729.70 төгрөг, нийт 31,758,724.08 төгрөг байна. Иймд талуудын хооронд байгуулсан 2010113351 дугаартай Зээлийн гэрээний үүрэгт 31,758,724.08 төгрөгийг хариуцагч А.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээндээ: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.*******т холбогдох 31,758,724.08 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* нар эвлэрэн хэлэлцэж байна. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч уг төлбөрийг 12 сарын хугацаанд дараах байдлаар төлж барагдуулна. Үүнд
1. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
2. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
3. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
4. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
5. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
6. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
7. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
8. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
9. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
10. 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
11. 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
12. 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
2. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2024.08.08-ны өдрийн Зээлийн гэрээ/хх8-9/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх10/, дансны хуулга/хх11/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр зохигчдын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь хариуцагч А.*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 31,758,724.08 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 31,758,724.08 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
1. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
2. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
3. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
4. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
5. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
6. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
7. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
8. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
9. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
10. 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
11. 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
12. 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөгөөр тус тус хуваан төлж барагдуулахаа илэрхийлсэн эвлэрлийн гэрээг байгуулж шүүхэд ирүүлжээ.
4. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлүүдэд заасан бүх эрхийг, өөрөөр хэлбэл эвлэрэн хэлэлцэх эрхийг нэхэмжлэгчийн төлөөлөгч А.******* /рд:*******/-д олгожээ. /ХХ5/
Иймд зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс тал хувийг, мөн улсын орлогоос тал хувийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 31,758,724.08 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 12 сарын хугацаанд буюу
1. 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
2. 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
3. 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
4. 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
5. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
6. 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
7. 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
8. 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
9. 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
10. 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
11. 2026 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөг,
12. 2026 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 2,646,560.54 төгрөгөөр тус тус хуваан төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 316,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.*******ээс 158,372 төгрөг, Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 100200600941 тоот данснаас 158,372 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХК /рд:*******/-д буцаан олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД