2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 191/ШШ2025/06335

 

 

 

 

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Э нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: РТК ХХК холбогдох,

 

АБК ХХК

 

Улаанбаатар хот, *******,*******,*******,******* хаягт байрлах 44,40 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.*******, түүний өмгөөлөгч О.*******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,  түүний өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.Тогтуунжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.                   Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, өөрчилсөн  шаардлага, тэрээр болон түүний өмгөөлөгч Б.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Г.******* нь бие өөрийн танил Д.т 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн UVF465003703 арлын дугаартай улсын дугаартай LEXUS LS 600 h- XF40 маркийн автомашиныг 64.320.000 төгрөгт тооцож худалдсан бөгөөд Д.т нэр шилжүүлэн өгөх гэхэд өөрийн нэр дээр биш Б.Гэсэр гэх хүнд итгэмжлэл хийгээд өгчих гэсний дагуу тухайн өдөр 1582 дугаартай итгэмжлэлийг хийж өгөөд машинаа хүлээлгэж өгсөн. Гэтэл Д. нь 64.320.000 төгрөгийг удахгүй төлнө гэсэн боловч огт төлөхгүй явсаар 2023 оны 10 дугаар сарыг хүргэсэн. Ингээд Г.******* нь Д.аас мөнгөө төлөхийг удаа дараа шаардахад "би чиний автомашины мөнгийг төлж чадахгүй байна, би Л. гэдэг хүнтэй хамтарч ажилладаг юмаа, миний мэдлийн төлбөр нь бүрэн төлөгдсөн, ашиглалтад ороогүй, Л.ын нэр дээр захиалгын гэрээ хийгдсэн Улаанбаатар хот, *******, Аялал жуулчлал орон сууцны цогцолбор хороолол, “105 Барилга” 1 орц, хаягт байрлах 44.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц байгаа, үүнийг чи 124,320,000 төгрөгт тооцоод авах уу, зөрүү болох 60,000,000 төгрөгийг надад төлчихөө би захиалгын гэрээ чам руу шилжүүлээд, хоёулаа тооцоогоо дуусгая" гэсэн байдаг. Үүний дагуу Г.******* нь " констракшн" ХХК-тай уулзаж орон сууц захиалгын гэрээ байгаа эсэх, төлбөр нь төлөгдсөн эсэх, Л.тай уулзаж энэ захиалгын байрыг Д.ын мэдлийнх мөн эсэх, 2 захиалгын гэрээг өөрт шилжүүлэх эсэх зэргийг тодруулахад компаниас энэ байрны захиалгын гэрээг шилжүүлж болно, захиалагчтайгаа тохиролцсон л бол болно, төлбөр тооцоо нь бүрэн төлөгдөж дууссан байгаа, Л., Д. нартайгаа ирээд гэрээг шилжүүлж болно гэсний дагуу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Л., Д. нартай хамт компани дээр очиж гэрээг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байдаг. Үүний дагуу компаниас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төлбөр тооцоо үлдэгдлийн баталгаа гаргаж өгсөн бөгөөд тухайн байрны төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн талаар баримтыг бичгээр гаргаж өгсөн байна.

Г.*******гийн зүгээс зөрүү төлбөр болох 60.000.000 төгрөгийг Д.ын өөрийнх нь бичиж өгсөн данс болох Л.Хишигбатын Хаан банк дах тоот данс руу 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлэн төлсөн. Энэ орон сууц нь ашиглалтад орсон боловч компанийн зүгээс Г.*******д орон сууцыг өгөхгүй, төлбөр тооцоо хийгээгүй тул гэрчилгээ олгохгүй гэж хэлсэн байх ба өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгоход шаардлагатай баримт бичгийн бүрдлийг Улсын бүртгэлд  гаргаж өгөхгүй, байранд нь оруулахгүйгээр түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Иймд Улаанбаатар хот, *******, Аялал жуулчлал орон сууцны цогцолбор хороолол, 105 Барилга, 1 орц, хаягт байрлах 44.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг " констракшн" ХХК-д даалгаж өгнө үү.

 

1.1.             Улаанбаатар хот, *******,*******,*******,******* хаягтай 44,40 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох.

Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. 2024.02.14-ний өдөр гаргасан нэхэмжлэлдээ *******, Аялал жуулчлал орон сууцны цогцолбор хороолол, “105 барилга” 1 орц, хаягт байрлах 44.40 кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг “ констракшн ХХК-д” даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Харин нэхэмжлэгч миний хүсэл зориг нь бичиг баримт гаргуулах төдий биш нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох байсан юм. Мөн нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, багасгаагүй тул миний өмнө төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ өөрчлөгдөхгүй болно. Үүнээс гадна гэрээ байгуулах үед тодорхойлж байсан С1 тоот нь өдгөө 203 тоот болсон тул шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхийн зэрэгцээ тодруулж байгаа болно.

 

1.2.             Би , нарыг харж байгаагүй. ыг хальт танина.

 

1.3.             Нэхэмжлэгч нь хариуцагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэрээний зүйл нь орон сууц байсан. Гэрээг байгуулах үед бүрэн баригдсан дотор засвар хийгдэж байсан тул худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний нэр өөр боловч худалдах худалдан авах гэрээ юм. Гэрээний дагуу хариуцагчийн нэр заасан этгээдэд төлбөр шилжүүлсний дагуу хариуцагч төлбөр тооцоо дууссан гэсэн. Гэрээгээр төлбөр дууссан үед өмчлөх эрх шилжүүлнэ гэсэн. Улмаар төлбөр тооцоо дууссан талаар баталгаа хийж өгсөн. Иймд хариуцагч нь өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэгтэй боловч биелүүлэхгүй байгаа юм. Үндэслэлээ төлбөр төлөөгүй гэдэг. Гэтэл т төлбөрийг шилжүүл гэснээр л шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь автомашинаа т зарсан байдаг. Гэтэл мөнгөө өгөхгүй байсан бөгөөд орон сууц шилжүүлж өгье гэж хэлсэн. Гэрээг шилжүүлээд үлдэгдлийг нэр заасан дансанд шилжүүлж өгнө гэсэн. Уг байрны төлбөрийг бүрэн төлчихсөн байгаа гэж хэлсэн байдаг юм. Гэрээг шилжүүлэхээр очиход болон гэрээ хийсэн байгаагүй. Үлдэх төлбөрийг шилжүүлээд хариуцагч нь өөртөө 10 хувийг өгөхөд болно гэсэн байдаг. Ингээд төлбөр төлснөөр төлбөр төлөгдсөн талаар баримт үйлдэж өгсөн. Үлдэх төлбөрийг ын нэр заасан Хишигбатын дансанд шилжүүлсэн. нь мөн адил хариуцагч уруу 10 хувийг шилжүүл гэсэн. Хариуцагчаас эдгээрийг асуухад нягтлан бодогч, менежер нь зөвшөөрч бичиг өгсөн тул мөнгийг шилжүүлсэн байдаг. Улмаар байраа авъя гэхэд төлбөр төлөөгүй гэдэг. Хэрэв хариуцагч баталгаа хийж өгөөгүй бол мөнгөө шилжүүлэхгүй байсан юм.

Хариуцагч болон гуравдагч нарын гэрээ мэдэгдэхгүй байсан. Харин гуравдагч нь ажлын хөлсөө л авах асуудал юм. Гуравдагч нь байрыг өмчлөх хүсэл зориггүй зөвхөн төлбөрөө л авах хүсэл зоригтой байдаг. Харин нэхэмжлэгч нь барилгыг барьсан хариуцагчтай гэрээ байгуулж хэлсэн этгээдэд төлбөрийг төлсөн байдаг. Үүнээс хойш болсон бусад этгээдтэй болсон асуудал нь ил болоогүй байсан юм гэв.

 

2.                   Хариуцагчийн төлөөлөгч Б.******* нь шүүхэд, тэрээр болон өмгөөлөгч О.******* нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.******* нь манай компанид холбогдуулж нэхэмжлэл гаргаж Улаанбаатар хот, *******, Аялал жуулчлал орон сууцны цогцолбор хороолол, , хаягт байрлах 44.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг нэхэмжлэгч шаардлага гаргажээ. Манай компани нь дээрх шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнтэй холбоотой бичгийг шүүхэд гаргаж өгөх болно.

 

2.1.             Б.******* би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн доорх хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Г.******* нь "Улаанбаатар хот *******, Аялал жуулчлал орон сууцны цогцолбор хороолол, 105 барилга 1 орц хаягт байрлах 44.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай" шаардлага гаргажээ.

Ийнхүү нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Д. болон Л. нарт төлбөрөө төлсөн гэж тодорхойлсон байна.

Гэвч манай компани нь нэхэмжлэгчид дээрх орон сууцыг өгөх ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм.

Тодруулбал " " ХХК нь "" ХХК-тай 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 20230824/023 тоот 104 дүгээр блокийн "Гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээ", 2023 оны 8 дугаар сарын 28 ний өдрийн 20230828/024 тоот 105 дугаар блокийн "Гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээ"-г тус тус байгуулж, дээрх гэрээний төлбөрт нийт 1.080.970.000 төгрөгийг бэлэн болон бартераар төлөхөөр харилцан тохиролцсон.

Улмаар дээрх гэрээнд заасны дагуу ажлын төлбөрт өгөх орон сууцнаас "Атас богд констракшн" ХХК-ийн саналыг үндэслэн *******, Аялал жуулчлал орон сууцны цогцолбор хороолол, 105 барилга 1 орц хаягт байрлах 44.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалгын гэрээг /2023.10.20-ны өдрийн 105/13А-01/ Хайрхан овгийн Лхагвадоржийн /РД: /-тай байгуулсан.

Гэтэл Л. нь төлбөр тооцоог "Атас богд констракшн" ХХК-д төлөөгүй атал бидэнд бүрэн төлсөн гэж итгүүлэн, хууран мэхэлж 2023.10.26-ны өдөр дээрх гэрээг Г.******* руу шилжүүлсэн. Бидний зүгээс Атас богд констракшн ХХК-тай холбогдож чадаагүйн улмаас Л. ын үгэнд итгэж дээрх гэрээг байгуулсан болно.

Ингээд Атас богд констракшн ХХК-н удирдлагуудтай холбогдож, нь 3 ширхэг орон сууцыг борлуулж өгнө гэж хууран мэхэлж авсан болохыг сүүлд мэдсэн ба Атас богд констракшн ХХК-н зүгээс д холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэг дүгээр хэлтэст 3 ширхэг орон сууц залилуулсан тухай гомдол гарган одоогоор хэрэг  бүртгэлийн хэрэг нээж шалгаж байна. Дээрх гомдолд Г.*******тай байгуулсан гэрээний зүйл болох 105-р байрны******* 2 өрөө орон сууц багтаж байгаа.

Манай компанийн зүгээс тай байгуулсан "Орон сууц захиалгын 105/1 3А- 01 тоот гэрээ", "Орон сууц захиалгын 105/1 3А-02 тоот гэрээ", "Орон сууц захиалгын 105/1 ЗА-03 тоот 3 ширхэг гэрээ"-тэй холбоотой хуурч, залилан мэхэлсэн асуудлаа 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дотор ыг шийдвэрлэж өгөхгүй бол манай компанийн зүгээс дээрх "Орон сууц захиалгын гэрээг цуцлах, цаашлаад хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлэхийг мэдэгдэж албан бичиг хүргүүлж байсан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул Атас богд констракшн ХХК-н Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдлыг хянан шийдвэрлэхээс наана бидний зүгээс уг орон сууцыг Г.*******д хүлээлгэн өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дах хэсэгт "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д "Энэ хуулийн ...65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно..." гэж заажээ.

Иймд Г.*******гийн нэхэмжлэлтэй " констракшн" ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.2.             Эрүүгийн хэрэг дээр Даваасүрэн гэж этгээд гарч ирсэн байдаг. Тэрээр хохирлоо барагдуулсан байдаг. Манай нягтлан, менежер нар нь гэрээг хийчих гэж хэлээд төлбөрөө төлчихсөн гэж хэлээд бичиг хийлгэсэн байдаг юм. Гэтэл төлбөр төлөгдөөгүй байсан тул арга хэмжээ авагдсан. Тэр Даваасүрэн нь цагдаагийн байгууллагаар явж байгаад хохирлоо авсан байдаг. Одоо 1420 байр гэж гараад С1 гэдгээрээ л хаягжилттай байгаа юм. Борлуулалтын менежерээс түрүү жил асуухад гэрчилгээ гаргаагүй гэж байсан. Гуравдагч нь ажлын хөлсөнд эхлээд 3, сүүлд нь нэмж 2 байр авахаар тохиролцсон. Гуравдагчийн зөвшөөрснөөр Чанцалдуламтай гэрээ байгуулсан.

 

2.3.             Хэрэгт байгаа баримтын хүрээнд шийднэ. Хариуцагч талаас тэгж хэлсэн гэдгийг мэдэхгүй. 203-г шаардаад байна уу, С1-г шаардаад байна уу гэдэг нь тодорхойгүй. Гэрээ бол С1 гэж байдаг. Гэрээний дагуу байрыг өгөхгүй байна гэдэг. Гэтэл төлбөр төлөгдөөгүй нь тодорхой юм. Мөнгөө , , Хишигбат нарт шилжүүлсэн талаар маргахгүй байна. Хуулиар төлбөрөө төлсөн байхыг л шаарддаг. С1 гэж тоот байгаа гэдгийг хэрэгт байгаа баримтаар тогтоогдохгүй байгаа юм. Төлбөр авсан гэх хүмүүс эрүүгээр шалгагдаж байгаа юм. Даваасүрэн нь мөн адил нэхэмжлэл гаргасан хүн байсан юм. Төлбөр төлсөн гэсэн баримтыг үндэслэж байгаа бол гэрчээр асуулгах байсан байна. Нягтлангийн толгойг эргүүлж байгаад бичиг хийлгэсэн байдаг. Бид бол төлбөр төлөөгүй гэдэг баримт хэлж байгаа юм. Машинаа бас шилжүүлж өгсөн эсэх нь эргэлзээтэй. Иймд өнөөдөр хэргийг шийдвэрлэх боломжгүй байгаа юм. Гуравдагчтай гэрээ байгуулаад гуравдагч нь авсан байраа тай гэрээ байгуул гэсэн юм гэв.

 

3.                   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч М.******* нь шүүхэд, тэрээр болон өмгөөлөгч Б. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Г.*******гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт гуравдагч этгээд "Атас богд констракшн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би нэхэмжлэлийг гардан аваад, энэхүү хариу тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч " Тауэр " ХХК-иас Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 23-р хороо Агарта резиденс хотхон Аялал зуучлал орон сууцны цогцолбор хороолол 105 барилга*******, 2-р давхар С1 тоот хаягт байрлах 44.40мкв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Тус нэхэмжлэлийн шаардлага болох дээрх орон сууц нь "Атас Богд " ХХК-ийн өмчлөлийн орон сууц бөгөөд дараах хариу тайлбарыг гаргаж байна.

 Үүнд:

1. " Тауэр " ХХК-тай манай "Атас Богд " ХХК нь 2023 оны 08 сарын 28-ны өдрийн №2023028 тоот "Гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ"- г байгуулан Хан-Уул дүүрэг 23-р хороо Агарта резиденс хотхон, Аялал зуучлал орон сууцны цогцолбор хороолол 105 барилгын гадна металл фасадны ажлыг хийж гүйцэтгэн талууд гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.4-т "Төлбөрийг бартерын нөхцөлөөр хийх буюу бартерт үл хөдлөх эд хөрөнгө өгөх ба м2-ийн үнэ 2,800,000 /хоёр сая найман зуун мянган төгрөгөөр тооцож бодно" гэж заасны дагуу манай компани дээрх орон сууцыг ажлын хөлсөнд тооцуулан авсан.

 2. Нэхэмжлэлийн шаардлага болох тус орон сууцыг 2023 оны 10 сарын 12-ны өдөр Бэх- Очирын /РД: ЧМ71070311/ нь Агарта резиденс төслөөс 5 байр бэлэн мөнгөнд худалдаж авах тохиролцоотой хэлцэл байгуулсан. Дээрх 5 орон сууцанд 63,05мкв 1 орон сууц, 52,37мкв 2 орон сууц, 44,40 мкв 2 ширхэг орон сууцыг тус тус худалдан авахаар тохиролцсон бөгөөд нийт 718,452,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож манай байгууллагын хувьцаа эзэмшигч М.Төмөрцоожийн дансанд хэлцэл хийсэн өдөр 10,000,000 сая төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 2023 оны 10, 11, 12 дугаар сард хуваан шилжүүлэхээр харилцан тохиролцсон.

3. Бид харилцагчтай богино хугацаанд хамтарч ажиллах үүднээс " Тауэр " ХХК-д 2023 оны 10 сарын 12-ны өдрийн А/017 тоот "Орон сууц захиалга"-ын гэрээг Б.ийн нэр дээр хийж өгөх тухай албан бичгийг хүргүүлсэн боловч Б. нь “Би өөрийн нэр дээр дээрх Орон сууц захиалгын гэрээг хийлгэх ээ болилоо, Л. гэдэг хүний нэр дээр Орон сууц захиалгын гэрээг хийлгэх хүсэлтэй байна" хэмээн холбогдсоны дагуу манай компанийн зүгээс " Тауэр " ХХК-д мэдэгдэж "Орон сууц захиалгын гэрээ"-г байгуулсан.

4. Б. нь хэлцэл баталсан өдөр буюу 2023.10.12-ны өдөр зөвхөн урьдчилгаа төлбөр болох 10,000,000 сая төгрөг л төлсөн ба дараагийн төлбөрийг 10 хоногийн дараа буюу 10-р сарын 22-ны өдөр төлөх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй. Иймээс Б. нь үүргээ биелүүлээгүй тул манай компаниас анхны хийсэн хэлцэл болон “Орон сууц захиалгын гэрээ”-г цуцалсан тухай 2023 оны 10 сарын 23-ны өдөр Б.д мэдэгдсэн.

Гэвч 2024 оны 02 сард Г.******* үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна хэмээн манай компанид мэдэгдмэгц бид “манай байгууллагад төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй, өөрийн өмчлөлийн бус хөрөнгийг бусдад дээрх байрыг зарсан, бусдыг санаатай залилсан” тухай гомдлыг цагдаагийн байгууллагат гаргасан бөгөөд одоо хэрэг бүртгэлтийн 241 000 845 дугаартай хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Иймд дээрх Хан-Уул дүүрэг 23-р хороо Агарта резиденс хотхон Аялал зуучлал орон сууцны цогцолбор хороолол 105 барилга*******, 2-р давхар С1 тоот хаягт байрлах 44.40 мкв талбайтай 2 өрөө орон сууц нь "Атас Богд " ХХК-ийн орон сууц бөгөөд захиран зарцуулах эрх нь манай компанийн бүрэн эрхийн хүрээнд байх, мөн дээрх байрны төлбөрийг манай компанийн дансанд шилжүүлээгүй нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна.

3.1.             Нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд процесс хаанаас эхэлсэн талаар ойлгохгүй байна. Анх нь 5 байрыг худалдаж авна гээд урьдчилгааг өгөөд гэрээг хэний нэр дээр хийх талаар тохиролцсон. ийн хэлснээр ын нэр дээр гэрээ хийгдсэн байдаг. Анхны хэлцэл хийгээд байгаа нь зуучлагчаар дамжиж ирсэн юм. Нэхэмжлэгч нь гуравдагчид байрыг зарчихсан байсан гэдэг нь нотлогддоггүй. төлбөрөө төлөхгүй байсан тул уг хэлцлийг цуцалж байгаа талаар хэлсэн байдаг. Нэхэмжлэл гаргах хүртэл гуравдагч нь залилангийн талаар ярьдаггүй гэдэг. Гэтэл бид нэхэмжлэл гаргах хүртэл энэ асуудлыг мэдээгүй юм. Өөр байрны асуудал цагдаа дээр гомдол шалгагдаж байх үед энэ байрны асуудлыг мэдсэн тул нэмж гомдлоо цагдаад гаргасан. Маргаж байгаа байр нь манай өмчлөл гэдэг нь хариуцагчтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээгээр тогтоогдоно. Бид гэрээний дагуу ажлыг гүйцэтгэсэн байдаг юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагч болон гуравдагч нарын төлбөрийн асуудал байгаа гэж байна. Гэрээгээр байрыг ажлын хөлсөнд тооцож авахаар заасан байдаг юм. Ажлын хөлсөндөө байр авахаар л тохиролцсон. Одоо хүртэл хэн нэгний өмчлөлд шилжүүлж болохгүй байгаа юм.

 

3.2.             Гэрээний төлбөрийг төлсөн гэж хэлээд байна. Төлбөрөө яаж төлсөн асуудал яригдана. Автомашиныг т шилжүүлсэн гэдэг. Хэрэв шилжүүлсэн бол энэ талаар баримт хэрэгт байхгүй. Итгэмжлэл байдаг боловч шилжүүлсэн баримт байхгүй. аас гэрээ авсан бол яагаад т төлбөр төлөөд байгаа юм. Төлбөр нь энэ хэргийн оролцогчид төлөгдөөгүй. Огт хамаагүй хүний нэр дээр машин шилжиж, мөнгө төлөгдсөн байдаг. Залилсан хүмүүс нь маргааны гадна үлдэх гээд байна гэв.

 

4.                   Хэргийн оролцогчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

4а. Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл /хх4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх5/,  оршин суугаа хаягийн лавлагаа /хх6/, гараар бичсэн хүсэлт /хх10/, гараар бичсэн баталгаа /хх12/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх13-14/,  төлбөр тооцоо үлдэгдлийн баталгаа /хх15/, 2023.10.26-ны өдрийн 105/1 ЗА-04 дугаартай Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх16-18/, итгэмжлэл /хх19/,

4б. Хариуцагчаас: итгэмжлэл /хх22/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх23/,  итгэмжлэл /хх157/,

4в. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс: 2023.08.28-ны өдрийн №20230828 дугаартай Гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээний хуулбар /хх86-88/, хэлцлийн хуулбар /хх89/, 2023.10.20-ны өдрийн 105/1 ЗА-01 дугаартай Орон сууц захиалгын гэрээний хуулбар /хх90-92/, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын албан тоотын хуулбар /хх93/, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан хүсэлтийн хуулбар /хх97-98/,

4.1.             Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан тоот /хх64/, мөрдөгчийн тогтоолын хуулбар /хх65/, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлийн хуулбар /хх66-67/, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх129/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч Г.******* нь *******, Аялал жуулчлал орон сууцны цогцолбор хороолол, 105 Барилга, 1 орц, хаягт байрлах 44.40 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг улсын бүртгэлийн газарт гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг *******,*******,*******,******* хаягтай 44,40 метр квадрат талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоох гэж өөрчилсөн.

 

3.                   Хариуцагч “ констракшн” ХХК нь гэрээг шилжүүлж байгуулсан талаар маргаагүй боловч төлбөр төлөгдөөгүй. Төлбөрийг бусдад төлсөн гэж нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

4.                   Бид даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Атас богд констракшн” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож маргаж буй орон сууцыг авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргасан.

 

5.                   Нэхэмжлэгч нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуцагчтай орон сууц захиалгын гэрээ байгуулжээ. /хх16-18/

Гэрээний зүйл нь маргаж буй Хан-уул дүүрэг, 23 дугаар хороо, аялал жуулчлал, орон сууцны цогцолбор хороолол 105 барилга, 1 дүгээр орц, 2 дугаар давхар, С1 тоот хаягт байрлах 44.4 м.кв талбайтай орон сууц байна. Энэхүү гэрээгээр орон сууцыг 2024 оны 1 дүгээр улиралд ашиглалт оруулахаар тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь гэрээ байгуулах үед барилгын ажил явагдаж байсан гэж тайлбарласан. Түүнчлэн хариуцагч болон гуравдагч этгээд нар нь маргаж буй барилгад гадна фассадны ажил гүйцэтгэх гэрээг 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 09-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна. /хх86-88/

Үүнээс үзэхэд зохигч гэрээ байгуулах үед барилгын ажил явагдаж байсан, өөрөөр хэлбэл орон сууц ашиглалтад ороогүй байсан тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

5.1.             Хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л.тай маргаж буй орон сууцны захиалгын гэрээ байгуулсан. /хх90-92/

Улмаар Л. нь гэрээ байгуулснаас хойш 5 хоногийн дараа гэрээгээ нэхэмжлэгчид шилжүүлэх тухай хүсэлт гаргаснаар зохигчид гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан гараар бичсэн баримтаар тогтоогдож байна. /хх10/

Энэхүү үйл баримтын талаар хариуцагч нь гуравдагч этгээдтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд тооцож түүний хүсэлтээр Л.тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэж тайлбарласныг гуравдагч этгээд зөвшөөрч байна. Тодруулбал, гуравдагч этгээд нь ажлын хөлсөнд тооцсон орон сууцны гэрээг Л.тай байгуулахыг хариуцагчид зөвшөөрсөн үйл баримтын талаар маргаагүй, зөвшөөрч байна.

 

6.                   Нэхэмжлэгчийн гэрээ байгуулаад хариуцагчаас тухайн орон сууцны  төлбөр бүрэн төлөгдсөн гэж тайлбарласны дагуу өөрийн төлөх төлбөрийг эрх бүхий этгээдэд төлсөн гэх тайлбар нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдэгдсэн төлбөр тооцоо үлдэгдлийн баталгаагаар тогтоогдож байна. /хх15/

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг баталгааг ямар нэг байдлаар хуурч мэхлэх замаар хийлгэсэн байх боломжтой гэх боловч энэхүү байдал нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, уг баримтыг үйлдсэн талаар маргаагүй.

6.1.             Хариуцагч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээнээс үзэхэд маргаж буй орон сууцыг ажлын хөлсөнд тооцохоор тохиролцоогүй байна. Мөн гуравдагч этгээдийн Б.тэй байгуулсан хэлцлээс үзэхэд хэлцлийн зүйлд маргаж буй орон сууц хамаарч байгаа гэж шууд үзэх боломжгүй байна. /хх89/

Гэвч хариуцагч болон гуравдагч этгээд нар нь маргаж буй орон сууцыг ажлын хөлсөнд тооцохоор тохиролцсон гэх үйл баримтын талаар маргаагүй.

 

7.                   Эдгээр үйл баримтыг харьцуулан дүгнэвэл гуравдагч этгээд нь ажлын хөлсөнд тооцсон орон сууцны захиалгын гэрээг Л.тай байгуулахыг зөвшөөрч, тэрээр хүсэлт гаргаснаар зохигч гэрээ байгуулсан талаар маргаагүй, төлбөр бүрэн төлсөн талаар хариуцагч баримт үйлдсэн байх тул нэхэмжлэгчийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр тогтоох үндэслэлтэй. Гэхдээ гэрээнд заасан С1 тоот орон сууц нь одоо 203 тоот гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Тодруулбал, тухайн орон сууцанд өмчлөх эрх бүртгэгдээгүй болох нь Хан-Уулын дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 10-6/175 дугаар албан тоот болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан талаар мэдэхгүй, хүн амьдардаг талаар мэдэхгүй гэх тайлбараар тогтоогдож байна. /хх129/

Иймд нэхэмжлэлийн үндэслэл болон гэрээний дагуу С1 тоот хаягт байрлах орон сууны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

8.                   Гуравдагч этгээд нь нэгэнт зөвшөөрөл олгосноор хариуцагч нь Л.тай орон сууц захиалгын гэрээ байгуулж тэрээр гэрээг нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь дээр дурдсанаар тогтоогдсон бөгөөд энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй. Цаашлаад гуравдагч этгээд нь Б., Л., Д. нартай холбогдож үүссэн харилцааны талаар залилан мэхэлсэн гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа болох цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 30иа/6639 дугаар албан  тоот, мөрдөгчийн тогтоол, хохирогчоос авсан мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. /хх97-98, 64, 65, 66/

Үүнээс үзэхэд гуравдагч этгээд нь өөрөө зөвшөөрч ажлын хөлсөнд тооцож авсан орон сууцаа бусдын нэр дээр гэрээ байгуулахыг зөвшөөрсөн, улмаар ийнхүү бусдын нэр дээр гэрээ байгуулуулснаар залилуулсан талаар гомдол гаргаж, асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байх тул өөрт учирсан хохирлыг тухайн хэрэгт шийдвэрлүүлэх нь зүйтэй юм. Хэрэв эрүүгийн журмаар хэргийг хянан шийдвэрлэж, хохирол барагдаагүй гэж үзсэн тохиолдолд зохих этгээдэд холбогдуулан жич нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүй.

 

9.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар нэхэмжлэгч Г.*******г Хан-уул дүүрэг, 23 дугаар хороо, аялал жуулчлал, орон сууцны цогцолбор хороолол 105 барилга, 1 дүгээр орц, 2 дугаар давхар, С1 тоот хаягт байрлах 44.4 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 779,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ констракшн” ХХК /рд:6239226/-с 779,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД