Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/709

 

 

                                               *******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:   

прокурор О.Даваахүү,

яллагдагч *******гийн өмгөөлөгч Б.Ганбаатар,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/958 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор О.Даваахүүгийн бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2309000000214 дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

******* ******* ******* *******, 1997 оны 7 дугаар сарын 03-ны өдөр ******* аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 1, ******* аймгийн ******* сумын *** дүгээр багт оршин суух хаягийн бүртгэлтэй, *** дүүргийн *** дүгээр хороо, *** гудамж, *** тоотод оршин сууж байгаа, /РД:*******/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 2022/ШЦТ/337 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.

******* нь үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******* ” дэлгүүрээс хохирогч ийн эзэмшлийн 700.000 төгрөгийн үнэлгээ бүхий “Редми Ноте 10 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 700.000” төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” дэлгүүрээр үйлчлүүлэх явцдаа тухайн дэлгүүрийн худалдагчид “тогооны ком авна” гэж худал хэлэн агуулахдаа орсон үед нь лангуун дээр байсан хохирогч ийн эзэмшлийн Самсунг галакси Фолд 4 загварын, Редми Ноте 10 про загварын, Самсунг галакси А20 загварын утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” худалдааны төвийн 1-12 тоот лангуугаар үйлчлүүлэх явцдаа “тээврийн хэрэгсэлд эд зүйл худалдан авна” гэж худал хэлж агуулахдаа орсон үед нь лангуун дээр байсан хохирогч ийн эзэмшлийн Самсунг Ноте 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, худалдааны төв дотор хохирогч ийн эзэмшлийн Самсунг Ноте 8 загварын гар утасны цэсэнд байсан Хаан банкны аппликейшнд нэвтрэн хохирогч ийн Хаан банкны дугаарын данснаас 4 удаагийн гүйлгээгээр 750.000 төгрөг, дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр 261.500 төгрөг буюу нийт 1.011.500 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан хохирогч т нийт 1.326.500 төгрөг буюу бусдад нийт 5.676.500 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч *******д холбогдох хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцээд 1209 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож тус зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн. *******гийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 199 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэхдээ магадлалын үндэслэлд “...*******г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ кибер орчинд хууль бусаар халдсан буюу түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай талаар дурдсан бөгөөд дээрх ажиллагаа нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад хамаарч байна.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн прокуророос яллагдагч *******г 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их тойруу” худалдааны төвийн 3 давхрын 15 тоот лангуунаас 2 ширхэг гар утас хулгайлсан үйлдэлтэй нь холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.

Иймд яллагдагч *******гийн холбогдсон энэ хэрэгтэй нь дээрх үйлдлийг нэгтгэн шалгах, мөн өөр дахин шинэ үйлдэл байгаа эсэхийг шалгаж тодруулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэсэн үндэслэлүүдээр яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2309000000214 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорт буцааж, *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор О.Даваахүү бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээс хэргийг хүлээн аваад урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Шүүхийн шатнаас урьдчилсан хэлэлцүүлэг рүү хэрэг буцаахгүй” гэсэн заалтыг ноцтой зөрчсөн төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулсан шүүн таслах ажиллагаа явуулах зарчим, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар, үе шат, дараалал, хэм хэмжээнд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гаргасан атлаа урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй, алдаатай шийдвэр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу шүүх хуралдааныг хойшлуулж шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулах, “2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их тойруу худалдааны төвийн *** давхрын *** тоот лангуунаас 2 ширхэг гар утас хулгайлсан” гэх эрүүгийн хэргийг нэмж нэгтгэх зэргээр хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн, дахин яллах дүгнэлт үйлдэх боломж хуулиар олгогдсон байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/958 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

Яллагдагч *******гийн өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.” гэж заасны дагуу шүүх хуралдааныг хойшлуулах боломжтой байсан” гэж эсэргүүцэл бичсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн магадлалаар *******д холбогдох хэрэгт кибер гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг дахин шалгахыг үүрэг болгосон. Өөрөөр хэлбэл, нотлох баримтаар тогтоогдсон хэрэг биш тул зайлшгүй мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх ёстой. Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэсэн. Мөн шүүгдэгч *******д холбогдох хэрэг 2023 оны 11 дүгээр сард шүүхэд шилжсэн. Шүүх, прокурорын алдаатай шийдвэрийн улмаас ******* нь 2023 оны 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэл нийт 8 сар цагдаж хоригдож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд нэгэнт хэргийн ээдрээт төвөгтэй байдал арилсан тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар *******д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 958 дугаартай шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. ...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйчлэгдэхэд зөв хууль зүйн дүгнэлт хийснээр мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан яллах дүгнэлтэд тавигдах шаардлага хангагддаг.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн нөхцөл байдлыг бодитой тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход чухал ач холбогдолтой юм.

Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү түүний хүсэл зоригоос хамаарна.

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.

Энэ хэргийн тухайд *******г 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс мөрдөн шалгах ажиллагаагаар нэг мөр шалган тогтоох шаардлагатай нөхцөл байдал үүсжээ.

Мөн 1 дүгээр хавтас хэргийн 245-248 дахь талд авагдсан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 199 дугаар магадлалд нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд өөр гэмт хэргийн шинжийг давхар зүйлчлэгдэх талаар дүгнэсэн байх ба анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээс хэргийг хүлээн аваад “Шүүх хуралдааны тов тогтоох” шүүгчийн захирамж гаргаж, шүүгдэгч *******д холбогдох хэргийн шүүх хуралдааныг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагт товлон зарласан байх ба тус хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ. 

Иймд, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан “...*******г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ кибер орчинд  хууль бусаар халдсан буюу түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж тодруулах, мөн Сүхбаатар дүүргийн прокуророос яллагдагч *******г 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Тойруу” худалдааны төвийн 3 давхрын 15 тоот лангуунаас 2 ширхэг гар утас хулгайлсан үйлдэлтэй нь холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх тул энэ хэрэгт дээрх үйлдлийг нэгтгэн шалгах, өөр үйлдэл байгаа эсэхийг шалгаж тодруулах...” гэсэн ажиллагаанууд нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаанд хамаарч байна.

Өөрөөр хэлбэл, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд дээр дурдсан ажиллагааг хийх боломжгүй, ийм эрх хэмжээ шүүхэд олгогдоогүй бөгөөд заавал мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоогдсоны эцэст шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай тул хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй болно.

Нөгөө талаар, захирамжид заасан нөхцөл байдал шүүх хуралдааны өмнө үүссэн буюу прокурорын мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналттай хамааралтай байх тул заавал гэм буруугийн шүүх хуралдаан явуулах, тус шүүх хуралдаанаар дээрх байдлыг дахин тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй.

Иймд хэргийг прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/958 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Даваахүүгийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/958 дугаар захирамжийг хэвээр үлдээж, прокурор О.Даваахүүгийн бичсэн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 16 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН

 

                      ШҮҮГЧ                                                                 Б.АРИУНХИШИГ

 

                      ШҮҮГЧ                                                                 С.БОЛОРТУЯА