| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2025/00008/И |
| Дугаар | 149/ШШ2025/00141 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 149/ШШ2025/00141
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ******* ******* *******-н нэхэмжлэлтэй хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, холбогдох 40 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, анги нь нэхэмжлэлийн шаардлага болох 40000000 төгрөгийн дүнд тооцож 2025, 2026 оны ургацын жилд хуш модны самар нөхөн бэлтгэх эрхийг гэрээгээр нэхэмжлэгч талд олгож харилцан тохиролцож, эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-с Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******, ангиас 178,975 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 178,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* *******-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.