| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0052/З |
| Дугаар | 128/ШШ2026/0027 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2026/0027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Н.Дуламсүрэн би, Х******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ээс Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Х******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, тус дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Х*******ыг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Х******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н******* нь Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичсэн байна.
Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.
Шүүх Х******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтийг хариуцагч Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б******* хүлээн зөвшөөрсөн нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна гэж үзлээ.
Иймд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 0******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий Х******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, тус дүүргийн Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч Д.Б*******ийн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн №0******* дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Х*******ыг 30 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэх шаардлага бүхий Х******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Н*******ийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтийг хариуцагч Х******* дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.Б******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН