2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/03793

 

 

 

                Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******, 4 дүгээр хороо, бага тойруу-6, 07 тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй, 

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх овогт *******ийн *******/рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.            Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  Иргэн П.******* нь манай компанитай 2022 оны 08 сарын 25-ны өдөр Х-БЗГ/2022-58196 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,499,900.00 төгрөгийг сарын 2,79%-ийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч П.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Samsung Galaxy  А53 128013 загварын гар утас "Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч П.******* нь Х-БЗГ/2022-58196 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,369,592.58 төгрөг төлөх байснаас нийт 300,000.00 төгрөг төлж, 2,069,592.58 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин 519 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн УБ, *******,*******, согоотын 84 гудамж, хаягаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 182/Ш32024/09047 дугаартай шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхойгүй болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч П.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.05.15-ны өдрийн 182/ШЗ2024/09047 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх7-8/, 2022.08.25-ны өдрийн БЗГ/2022-58196 дугаартай Барьцаат зээлийн гэрээ/хх9-13/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь/хх14/, П.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх15/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх П.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ15/

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

5.                   Нэхэмжлэгч “*******” ХХК нь *******, 4 дүгээр хороонд оршин байрладаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ3/

6.            Нэхэмжлэлд дурдсан овогт *******ийн *******/рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь “*******” ХХК болон П.*******  нарын хооронд  2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан Х-БЗГ/2022-58196 дүгээр зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /ХХ9-13/ 

Тус гэрээнд П.******* нь *******,*******,, хаягт оршин суудаг гэжээ. Мөн С.Өлзийсайханы иргэний үнэмлэхийн хуулбараас үзэхэд тэрээр дээрх хаягт оршин суух бүртгэлтэй байна. /ХХ9-13, 15/

Гэвч тэрээр уг  хаягт бүртгэлтэй боловч бодитоор оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШЗ2024/09047 дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /ХХ7-8/

 Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх П.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн  Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

7.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******,*******,, хаягт оршин суух бүртгэлтэй гэх овогт *******ийн *******/рд:*******/-г эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар овогт *******ийн *******/рд:*******/-гийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХХК, түүний төлөөлөгч Т.******* /утас: , , /-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт  даалгасугай. 

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД