| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2018/0010/э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-05-03 |
| Зүйл хэсэг | 12.1.2.1., 12.1.2.2., 12.1.2.10., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат, шүүгч Д.Алтанжигүүр, Х.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга А.Арай,
Улсын яллагч Н.Пүрэвтогтох,
Иргэдийн төлөөлөгч Г.Энхзул,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Ганбат,
Шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ш.Буянжаргал,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С, Б.А, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.С, С.Б нарт холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, ....оны .... дүгээр сарын ...-ны өдөр .......... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .........., ам бүл .... хамт .... дүүргийн ....... дүгээр хороо ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.С /РД:.........../,
2. Монгол улсын иргэн, ....оны .... дүгээр сарын ...-ны өдөр .......... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .........., ам бүл .... хамт .... дүүргийн ....... дүгээр хороо ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,Б.А /РД:.........../,
3. Монгол улсын иргэн, ....оны .... дүгээр сарын ...-ны өдөр .......... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .........., ам бүл .... хамт .... дүүргийн ....... дүгээр хороо ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М.С /РД:.........../,
4. Монгол улсын иргэн, ....оны .... дүгээр сарын ...-ны өдөр .......... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .........., ам бүл .... хамт .... дүүргийн ....... дүгээр хороо ....... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.Б /РД:.........../,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч .......... нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн үед ..... дүүргийн ... дүгээр хороо, Барилгын 3-49 тоотод насанд хүрээгүй Г.М-д архи уулган согтоогоод тасарсан байдалтай биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн, мөн яллагдагч Б.А бүлэглэж насанд хүрээгүй Г.М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү сойтог хийж тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
Шүүгдэгч ............. нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилгын 3-49 тоотод насанд хүрээгүй Г.М-д архи уулган согтоогоод тасарсан байдалтай биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн, мөн яллагдагч Н.С бүлэглэж насанд хүрээгүй Г.М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү сойтог хийж тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
Шүүгдэгч .......... нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Барилгын 3-49 тоотод насанд хүрээгүй Г.М-д архи уулган согтоогоод тасарсан байдалтай биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн,
Шүүгдэгч С.Б, М.С, Б.А, Н.С нартай урьдчилан үгсэн тохирч бүлэглэн ........оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн орчим ....... дүүргийн 14 дүгээр хороо, ..........тоотод насанд хүрээгүй Г.М-д архи уулган согтоогоод тасарсан байдалтай биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, Н.С-д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй.” Гэв,
Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр ........... бид гурав уулзаад суух төлөвлөгөөтэй гарсан. Тэгээд нэг охин руу явж байгаа гэж байсан ч хэн рүү явж байгааг мэдээгүй. Гэтэл М байсан. Тэгээд бид нар .............. хоёр гэрийн гадаа хүлээж байсан. Гэрт нь ороод Хурцбаатар гал түлж, бид нар архи уусан. Би М бэлгийн харилцаанд ороогүй. Бид нар шөнийн 03:00 цагийн үед М гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьцгаасан.” гэжээ.
Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр бид нар Хурцбаатарын гэрт очиж, архи хувааж уусан. Тэгээд байгаад бид нар гадаа гараад буцаад гэрт ороход М тасарсан байсан. Гэтэл М хамарнаас цус гарсан, бөөлжсөн өрөвдөлтэй харагдсан. Би М бэлгийн харилцаанд орохоор очсон боловч байгаа байдлыг нь хараад өрөвдөөд бэлгийн харилцаанд ороогүй. Тэгээд Мөнхзаяаг хүргэж өгсөн” гэжээ.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би найзындаа хөзөр тоглож байгаад гэртээ харих замд Хурцбаатарын гэрт очиход ............., Г.М нар ирсэн байсан. Бид юм яриад сууж байхад нэг нь архи гаргаж ирээд хувааж уусан. Тэгээд бид гадаа гарч тамхилаад буцаад ороход Г.М тасарсан байсан. Би Г.М бэлгийн харилцаанд орохоор очсон боловч хамарнаас нь цус гарсан, бөөлжсөн өрөвдөлтэй байдлыг нь хараад өрөвдөөд бэлгийн харилцаанд ороогүй. Тэгээд Г.М гэрт нь хүргэж өгсөн.” гэв.
Өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “…Б.А, Н.Сд бид гурав М-г гэрээс нь аваад Хурцбаатарын гэрт очсон. Хурцбаатарын гэр нь хүйтэн байсан болохоор гал түлж, архи хувааж уусан. М намайг үлдээч, юм яримаар байна гэж хэлсэн. М надад “би чамд сайн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, би найз охинтой” гэж хэлээд гарсан чинь миний араас барих гэж байгаад хий гишгээд уначихсан. М тасарсан байдалтай байсан. Би М бэлгийн харилцаанд ороогүй, надад сонин санагдсан. Тэгээд би гэр лүүгээ явсан.” гэжээ.
Шүүгдэгч М.Ст шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Бид 4 манайд интернет ухаж байж байгаад тамхи татахаар гарсан. Гадаа гарч тамхилж зогсож байгад архи уухаар тохиролцсон боловч бидэнд мөнгө байгаагүй. Гудамжны нэг ахаас 15.000 төгрөг аваад, Б.А-т бид чамд өртэй юм чинь мөнгөө өгье гэхэд яах юм бэ гээд аваагүй. Би гэртээ ороод сууж байхад хэсэг хугацааны дараа над руу залгаж хойшоо нэг айл руу явахаар боллоо гээд дуудсан. Бид Г.М-н гэрт очоод дуудахад тэр гараад ирсэн. Тэгээд М-н хамт бүгдээрээ н.Хурцбаатарын гэрт гал түлж, юм яриад сууж байгаад архи уусан. Гэрт тог байхгүй, ганц лаа асалттай байсан болохоор харанхуй байсан. Нэг шил архийг бид тавуулаа адилхан хууваж уусан. Хэсэг хугацааны дараа Г.М согтоод унтчихсан. Тэгэхэд Н.С-д, дараа нь Б.А, Г.М унтсан. Дараа нь очсон боловч бэлгийн харьцаанд орох хүсэл байгаагүй болохоор би унтаагүй. Тэгээд би шөнийн 01 цагийн үед гэр лүү харьсан.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би өвөөгийндөө байж байсан чинь миний танил Боогий /Сд/ эхлээд 20 цагийн үед .......... гэсэн дугаар луу залгасан “Би төмөр өргөчихөөд тэгээд завтай болохоороо залгая” гэж хэлсэн. Тэгээд орой 23 цагийн үед над руу ......... гэсэн дугаараас залгаад гараад ирээ, танай үүдэнд ирчихлээ’’ гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад очсон чинь ................... гэдэг хоёр хүүхэдтэй байж байсан. Тэгээд “Юу байна, сайн уу” гээд мэндэлцгээгээд намайг .......... доошоо хамт айлд оччихоод ирье” гэж хэлээд “манай 2 дугаар автобусны буудалд байдаг найз хорооны ард талд нүүгээд очсон юм. Тийшээ очоод ирье’' гэж хэлээд намайг аваад явсан. Тэгээд тэр айлынх нь гадаа очоод зөндөө хүлээсэн барагцаагаар 15-20 минут хүлээгээд зогсож байсан чинь цаанаас 2 хүүхэд ирсэн. Тэгээд ирээд тэр хоёр хүүхэд гэр рүүгээ түрүүлээд орсон чинь .......... араас нь орье гэж хэлсэн. Тэгээд тэр гэрт орсон чинь тоггүй харанхуй гэр байсан. Тэгээд Боогий /С/ лаа асаагаад миний танихгүй тэр хүүхэд гал түлье, хүйтэн байна” гээд гэрээсээ гараад түлээ хагалах гээд гарсан юм. Тэгээд нэг залуу нь гал түлээд бид нар даарчихсан байсан болохоор гал руу ойртож суусан чинь .. нөгөө юмаа гаргаад ир” гэсэн чинь Анхаа /Анхбаяр/ гаргаад ирсэн. Тэгээд тэд архиа задлаад нэг аяганд хийгээд тойруулаад өгч эхэлсэн эхлээд Боогий /С/ уугаад дараа нь Сүхээ /С/ уугаад тэгээд би тэр архинаас нь дунд зэргийн аягаар ёроолд нь жаахан үлдээгээд уусан. Тэр архийг бүгдээрээ тойрч ууцгаасан. Надад хамгийн эхэлж өгөхдөө жаахан хийж өгөөд байсан чинь дараа нь өгөхдөө нэмээд их болгож хийж өгөөд байсан. Тэгээд би тэр архинаас нь нийтдээ 3 удаа уусан байх галд ойртоод суучихсан байсан болохоор дорхоноо согтсон. Тэгээд би бие засаж буцаж орж ирчихээд нөгөө архийг нь харсан чинь талаасаа доогуур болчихсон байсан. Би дахиад тэр архинаас 1 аягийг уусан. Тэгээд энэнээс хойш юу болсоныг санахгүй байна. Нэг мэдсэн чинь эмнэлэгт сэрсэн. ...Би түүнд 1998 оны 12 дугаар сарын 22-нд төрсөн гэдгээ хэлэхэд С-д төрсөн оноороо бид хоёр чацуу юм байна гэж ярьж байсан. С бас миний насыг мэдэх бололцоотой, яагаад гэвэл С, С хоёр хоорондоо дотны найзууд, намайг С-той уулзаж байхад хамт байнга явж байдаг байсан...” гэжээ. /1хх-76-77, 2хх-126-р тал/
Гэрч Ц.Янжинлхам мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Манай хүүхэд Мөнхдалай намайг унтаж байсан чинь сэрээгээд Бямбаа эгчийн охин М Сумьяа эгчийн гэрийн ойролцоо осгосон ухаангүй байдалтай байна гэж хэлсэн. ...Намайг гэмтлийн эмнэлэг дээр очиход М-д дусал залгах гэсэн чинь бие нь хүйтэн болчихсон, Судас нь олдохгүй байсан, Тэгэхээр нь би эмчээс нь Мөнхзаяагийн биеийн байдлыг асуухад их согтолттой биеийн байдал хэвийн гэсэн. Миний харснаар уруул нь хавдсан хамарнаас нь цус гарчихсан байдалтай байсан. Тэгээд би М-с болсон асуудлын талаар асуусан чинь хэдэн хүүхдүүдтэй уулзаад тэгсэн чинь надад архи өгөөд би согтчихсон байна лээ гэж хэлсэн...” гэжээ. /1хх-84-р тал/
Гэрч Р.Ганчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 02 сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн үед манай гэрт нэг залуу орж ирээд танай гадаа нэг охин байна ш дээ, гараад хар даа” гэсэн чинь бид нар гараад харсан чинь М байж байсан. Тэгээд гэрт оруулж ирээд цагдаа дуудсан. ...М-н бүх биед үзлэг хийх гээд хувцсыг нь тайлуулсан. Тэгээд гадна талын дээгүүр хувцсыг нь тайлах гэсэн чинь левчикний цаанаас нь нойтон турсик гарч ирсэн. Бас өмд гутал нь нойтон, ороолт нь архи болчихсон байсан. ...Манай гэрт ирэхдээ ухаангүй байсан...” гэжээ. /1хх-86-р тал/
Гэрч Б.Хурцбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 00 цагийн үед найзынхаа гэрээс гараад Бн хамт өөрийнхөө гэр рүү очсон чинь манай гадаа С, С, А, тэр охин /М/ тэгээд бид нар гэр рүү ороод манай гэр хүйтэн байсан болохоор би мод хагалаад гал түлсэн. Би гаднаас мод хагалаад буцаад гэртээ ороод ирсэн тэд нарын хэн нь архи гаргаж ирснийг мэдэхгүй гаргаад ууж байсан. Тэгээд нөгөө архиа С-д тойруулаад ихэвчлэн М, С 2 архинаасаа ууцгаасан. Тэгээд С, Б, А бид хэд гэрээс гараад А гэрийн гадаа үлдээд бусад нь ариун цэврийн өрөө орох гээд явсан. Тэгсэн чинь С хэдүүлээ энэ охинтой унтана шүү гэж хэлсэн. Тэгээд гэр рүү ороод нөгөө охин хэвтчихсэн С хажууд нь суучихсан байж байсан. Хамарнаас нь цус гойжчихсон, тасарчихсан юм шиг байдалтай байсан. Тэгээд гэрт орж ирэхэд 2 ширхэг бэлгэвч гаргаж ирсэн хэн гаргаж ирснийг би сайн мэдэхгүй байна. Тэгээд С нөгөө охины өмдийг нь хувцасыг ганцаараа тайлсан би гэрийн зуухны баруун урд талд зогсоод харж байсан. Тэгээд С хамгийн эхэлж өмдөө шувтлаад тэр охины дээр нь гараад бэлгийн харьцаанд орсон. Бэлгэвчтэй орсон эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Дараа нь Анхбаяр өмдөө шувтлаад бэлгийн харьцаанд орсон. Сүхбат орны дээр авдарны урд зогсож байсан. Сүхбат миний бэлэг эрхтэн босохгүй байна гээд байсан. Дараа нь Б болохоор зуухны хойд талд суугаад Сүхбатын дараа өмдөө шувталчихсан байж байгаад “балиар байна” гээд больчихсон. Тэгээд байж байгаад А өөрийнхөө гар утасны гэрлийг асаагаад байж байсан чинь С сойтог гаргаж ирээд хийсэн. Манай гэрт байсан морины сойтог байсан хаанаас авсаныг хараагүй. Тэр сойтгонд бэлгэвч углачихсан байсан. Хаанаас тэр бэлгэвчийг авсныг нь хараагүй. Тухайн үед манай гэр лаа барьчихсан, лаа дуусаад асаагуурын гэрэл асаачихсан байсан болохоор зарим зүйлс харагдахгүй байсан. ...А бэлгэвч хэрэглэж байхыг би харсан. Харин Сг бэлгэвч хэрэглэснийг хараагүй. Миний бодож байгаагаар С М бэлгэвчгүй харьцаанд ороод дараа нь сойтогонд өөртөө байсан бэлгэвчээ углаад хийсэн гэж бодож байна. Бид нар гэрийн гадаа бие засах гээд гарахад С энэ охинтой унтана шүү гэж хэлсэн. Соронзонболд анх санаачилсан. Тухайн үед М, С, А хоёр унтсан. Б өмдөө шувтлаад дээр нь гарчихаад бэлэг эрхтэн нь босохгүй, бас заваан санагдаад больчихсон гэж сүүлд нь надад хэлж байсан. Би С өмдөө тайлсан байсныг харсан бэлгийн харьцаанд орсон эсэхийг мэдэхгүй байна. Би ганц, хоёр удаа гэрээс гарч нохойгоо уяаад. Мод хагалсан тийм болохоор сайн мэдэхгүй байна. ...Хохирогчийн бэлэг эрхтэн рүү сойтог хийх санааг С гаргасан. Бичлэгийг болохоор А өөрийнхөө гар утсаар хийсэн. Би бичлэгийг үзсэн. Биеийнхээ дээд хэсгээр цагаан цамц өмссөн хүн Соронзонболд байсан. Бичлэгэн дээр цагаан цамцтай хүн харагдаж байсан. Тийм болохоор эхнийх нь С гэж бодож байна. 2 дахь бичлэгийн хөдлөөд байгаа хүн нь С байсан...” гэжээ. /2хх-17-18-р тал/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ¹2965 дугаар дүгнэлтэнд:
Г.М н биед хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Г.М охин хальс хуучин урагдалтай байна. Г.М үтрээний арчдас, наалдац дээр үрийн шингэн эр бэлгийн эс илэрсэн, ДНХ-ийн харьцуулах шинжилгээ хийх боломжтой. Г.М нь бэлгийн замын халдварт өвчингүй болно. Г.М нь жирэмсэн биш байна...” гэсэн дүгнэлт /1хх-92-р тал/
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ¹2121 дугаартай дүгнэлтэнд: “…Шинжилгээнд ирүүлсэн зангилаастай бэлгэвч дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. Энэ нь О /I/ бүлгийн харъяалалтай хүний эр бэлгийн эс, үрийн шингэн байна. Цус илрээгүй. Н.С гэх дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн. Энэ нь 0 /l/ бүлгийн харъяалалтай хүний эр бэлгийн эс, үрийн шингэн байна. Цус илрээгүй. Сойтог, сойтогт угласан бэлгэвч дээр цус болон эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Б.А, М.С, Б.Х, С.Б нарын гэх дотоожнууд дээр цус болон эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. Г.М-н гэх хувцаснууд дээр цус болон эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. гэсэн дүгнэлт /1хх-119-р тал/
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-15/, Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-39-58/, Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-59-65/, Иргэний үнэмлэхний лавлагаа, /1хх-ийн 202, 207, 220, 243/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /1хх-ийн 205, 225, 231, 244/ , Шүүгдэгч нарын боловсролын гэрчилгээний хуулбар, сурагчийн хувийн хэрэг, шагнал зэрэг болон бусад хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 201-250, 2хх-ийн 1-5/, хохирол төлбөр төлсөн баримт /2хх-165-199/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллаагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.С, Б.А, М.С, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж,
Мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Нэг. Шүүгдэгч Н.Сд, Б.Ар нарыг урьдчилан үгсэн тохирч бүлэглэн 2016 оны 02 дугаар сарын 27-ны шөнийн 1 цагийн орчим ...... дүүргийн ........ дүгээр хороо, ........... тоотод насанд хүрээгүй Г.М д архи уулган согтоогоод тасарсан байдалтай биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн, бүлэглэж насанд хүрээгүй Г.М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү сойтог хийж тохуурхан доромжилж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Х “…Сд хэдүүлээ энэ охинтой унтана шүү гэж хэлсэн. Тэгээд гэр рүү ороод нөгөө охин хэвтчихсэн Сүхбат хажууд нь суучихсан байж байсан. Хамарнаас нь цус гойжчихсон, тасарчихсан юм шиг байдалтай байсан. …Тэгээд С нөгөө охины өмд, хувцасыг ганцаараа тайлсан би гэрийн зуухны баруун урд талд зогсоод харж байсан. Тэгээд С хамгийн эхэлж өмдөө шувтлаад тэр охины дээр нь гараад бэлгийн харьцаанд орсон. Бэлгэвчтэй орсон эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Дараа нь А өмдөө шувтлаад бэлгийн харьцаанд орсон. …А өөрийнхөө гар утасны гэрлийг асаагаад байж байсан чинь С сойтог гаргаж ирээд хийсэн. Манай гэрт байсан морины сойтог байсан хаанаас авсаныг хараагүй. Тэр сойтгонд бэлгэвч углачихсан байсан. …Тухайн үед М-тай С, А хоёр унтсан. ...Хохирогчийн бэлэг эрхтэн рүү сойтог хийх санааг С гаргасан. Бичлэгийг болохоор А өөрийнхөө гар утсаар хийсэн. Би бичлэгийг үзсэн.” гэж мэдүүлсэн мэдүүлэг /2хх-ийн 17-18-р тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-15/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 59-65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хоёр: Шүүгдэгч М.С, С.Б нарыг урьдчилан үгсэн тохирч бусадтай бүлэглэн ..........-ны шөнийн 1 цагийн үед ....... дүүргийн ......дүгээр хороо, ............. тоотод насанд хүрээгүй хохирогч Г.М-д архи уулган согтоож, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэг цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож чадаагүй гэж үзнэ.
2015 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг “Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан, хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.” гэж тайлбарлагдана.
Мөрдөн байцаалтын шатанд тухайн хэрэг учрал гарах үед байсан хэрэгт хамааралгүй гэрч Б.Х “…С миний бэлэг эрхтэн босохгүй байна гээд байсан. Дараа нь Б болохоор зуухны хойд талд суугаад С дараа өмдөө шувталчихсан байж байгаад “балиар байна” гээд больчихсон. …Тухайн үед М-тай С, А хоёр унтсан. Б өмдөө шувтлаад дээр нь гарчихаад бэлэг эрхтэн нь босохгүй, бас заваан санагдаад больчихсон гэж сүүлд нь надад хэлж байсан.” гэх мэдүүлгийг /2хх-17-18-р тал/ шүүх үндэслэн шүүхийн хэлэлцүүлэг, мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч М.С, С.Б нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “Гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож, байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж зааснаар тэдэнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.С, С.Б нарын үйлдэлд тэдний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаар гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон нөхцөл байдал хэрэгт нотлогдоогүй бөгөөд харин тэдний үйлдэл нь гэмт хэргийг төгсгөх боломжтой байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураар татгалзсан нь гэрч Б.Х-ын мэдүүлгээр тогтоогдсон гэж үзнэ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.С, Б.А нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг
2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг 2.1, 2.2, 2.10 хэсэгт “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг бүлэглэж, хохирогчийг дохуурхан доромжилж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус заажээ.
2002 оны болон 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, түүнд оногдуулах ял хариуцлагын байдлаас дүгнэхэд шүүгдэгч Н.С, Б.А, М.С, С.Б нарт 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй байна.
Шүүгдэгч Н.С, Б.А нарын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.10 дахь хэсэгт зааснаар ,
шүүгдэгч М.С, С.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг,
2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гэмт хэргийг төгсгөх боломжтойг ойлгож, байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн бөгөөд шүүгдэгч М.С, С.Б нарын үйлдэл нь гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр тэдэнд холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Н.С, Б.А нарт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6, мөн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2015 оны Шинэчилсэн найруулга Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.10 дахь хэсэг болгон өөрчлөн зүйлчилж, энэ зүйл хэсэгт зааснаар хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.С Б.А нар нь гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дах хэсэгт зааснаар хорих ялаас хөнгөрүүлж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол төлбөрийн хувьд
Шүүгдэгч нараас хохирогч Г.М-д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд .......төгрөгийг төлж барагдуулсан. Өөр баримтаар нэхэмжилсэн зүйлгүйг дурдаж,
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Н.С, Б.А нар ........ өдрөөс .......... өдөр хүртэл нийт цагдан хоригдсон ...........хоногийг ялд нь оруулан тооцож, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бэлгэвч угласан ......... утгаж, 1 ширхэг СД-ийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.