| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03589/И |
| Дугаар | 191/ШШ2025/03794 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03794
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, бага тойруу-6, 07 тоот хаягт оршин байрлах “*******” ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх овогт *******ы *******/рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.******* нь манай компанитай 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр №Э-БЗГ/2021-8826 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,659,800.00 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар LG 459SQDZ загварын хөргөгч, Sharp 40SА5100 загварын зурагт бараа худалдан авах зориулалтаар мөн 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр №Э-БЗГ/2021-12210 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 1,439,900.00 төгрөгийг сарын 2,19 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Haier hcx-5cdw1 50*60 загварын плитк бараа худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Б.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу LG 459SQDZ загварын хөргөгч, Sharp 40SА5100 загварын зурагт, Haier hcx-5cdw1 50*60 загварын плитк барааг “Пи Си Молл” ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. Зээлдэгч Б.******* нь зээл авснаас хойш 2025 оны 04 дүгээр сарын 08-ны байдлаар №Э-БЗГ/2021-8826 тоот барьцаат зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,300,671.30 төгрөг төлөхөөс 1,659,740.00 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 3,640,931.30 төгрөг төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 1117 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй мөн № Э-БЗГ/2021-12210 тоот барьцаат зээлийн гэрээний зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,875,147.89 төгрөг төлөхөөс 471,800 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,403,347.89 төгрөг төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 1207 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 48 гудамж, 03 тоот хаягаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч Б:******* нь уг хаягт бүртгэлгүй оршин суудаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамж гарч, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Б.*******г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа боловч Б.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяг дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа. Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхойгүй болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Б.*******г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2021.03.03-ны өдөр байгуулагдсан №Э-БЗГ/2021-8826 дугаартай Барьцаат зээлийн гэрээ/хх7-9/, 2021.06.04-ний өдөр байгуулагдсан №Э-БЗГ/2021-12210 дугаартай Барьцаат зээлийн гэрээ/хх10-12/, харилцагчийн анкет /хх13/, Б.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-14/, мэдэгдэл/хх15,17/, баталгаа гаргах тухай/хх16,18/, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга/хх19-20/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/хх21-23/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.*******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ24/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороонд оршин байрладаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ3/
6. Нэхэмжлэлд дурдсан овогт *******ы *******/рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь “*******” ХХК болон Б.******* нарын хооронд 2021.03.03-ны өдөр байгуулагдсан №Э-БЗГ/2021-8826 дугаартай Барьцаат зээлийн гэрээ, 2021.06.04-ний өдөр байгуулагдсан №Э-БЗГ/2021-12210 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ7-9, 10-12/
Эдгээр гэрээнд Б.******* нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 48 гудамж 3 тоот хаягт оршин суудаг гэжээ. Мөн Б.*******гийн харилцагчийн анкет, иргэний үнэмлэхийн хуулбараас үзэхэд тэрээр дээрх хаягт оршин суух бүртгэлтэй байна. /ХХ13-14/
Гэвч тэрээр уг хаягт бүртгэлтэй боловч бодитоор оршин суудаггүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар тогтоогдож байна. /ХХ21-23/
7. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.*******г эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгах нь зүйтэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 48 гудамж 3 тоот хаягт оршин суух бүртгэлтэй гэх овогт *******ы *******/рд:*******/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар овогт *******ы *******/рд:*******/-гийн оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХХК, түүний төлөөлөгч Т.******* /утас: *******, *******, /-д мэдэгдэхийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД