Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 177

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга А.Арай,

Улсын яллагч Ш.Алтанцэцэг,

Шүүгдэгч Б.В нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын саналтай шүүхэд ирүүлсэн Х.В.Г-гт холбогдох эрүүгийн 1710011230276 дугаартай хэргийгхянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .......-ны өдөр ........аймгийн ......... суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч  мэргэжилтэй, ......... ....-ны ваакум цонхны үйлдвэрт ажилтай,  ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ........дүүрэг 22 дугаар хороо .......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х.В.Г-г /РД:..............

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Б.Внь 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр ....... дүүргийн ..........дугаар хороо ........ хороололын ........... тоотод оршин суух иргэн Б.А тагтны хаалт хийж өгнө гэж хууран 400.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.В шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  “…мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн” гэв.

 

Хохирогч Б.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “…Би Ганбаатар гэх хүнтэй 99253552 дугаарын утасруу залгаад тагтны хаалт хийлгэх гэсэн юм гэсэн. Тэгээд хоёр хоногийн Ганбаатар гэх залуу манай гэрт 2017 оны 11 дүгээр 14-ны өдөр ирж манай тагтны хаалтны хэмжээг аваад тагтны хаалтыг 700.000 төгрөгөөр хийж өгөхөөр болж урьдчилгаа 200.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Ганбаатар гэх залуу урьдчилгаа гэж авсан 200.000 төгрөгөөр тагтны хаалтны чинь хүрээг нь авч зангидсан байна. Одоо шил авч хийх гэхээр мөнгөгүй болоод байна гээд надруу яриад байхаар нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Ганбаатарын ХААН банкны 5212024797 гэсэн дансруу ХААН банкны АТМ-ээс 200.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд Ганбаатар мөнгө авснаас хойш утсаа унтраагаад алга болсон ” гэжээ. /хх-16-17-р тал/

 

Мөрдөн байцаалтын шатанд Б.В гэрчээр мэдүүлэхдээ: “…миний таньдаг хүнээр дамжуулан Ариунтунгалаг гэх эмэгтэй яриад тагтны хаалт хийгэх гэсэн юм гээд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд хороололын 1 дүгээр байрны 7 давхарт очиж тагтны хэмжээг нь авч Ариунтунгалагаас материалын мөнгө хэрэгтэй гэж урьдчилгаа 200.000 төгрөг бэлнээр авсан юм. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би өөрийн ХААН банкны 5212024797 тоот дансаар 200.000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд би цонхыг хийлгүй 14 хоног болсоны дараа Ариунтунгалаг надруу залгаад ...чадахгүй бол боль, би мөнгөө аваад өөр хүнээр хийлгэнэ гэсэн... гадаа хүйтэрээд манай үйлдвэр зогссон юм. Тэгээд тагтны хаалтыг нь хийж өгч чадаагүй юм.” гэжээ /хх-18-20, 37-38-р тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-26/, хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-27-28/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримтууд /хх-41-51, 54-57/, ял шалгах хуудас /хх-52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Внь 2017 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “Рапид Харш” хороололын 1-р байрны 120 тоотод оршин суух иргэн Б.Ариунтунгалагт тагтны хаалт хийж өгнө гэж хууран 400.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирол төлбөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-27-28/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.В-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан  Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялыг шүүгдэгч Б.Внь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг заавал заах шаардлагагүй гэж үзэж,  Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.В-т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирогч Б.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдав.