| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03442/И |
| Дугаар | 191/ШШ2025/03796 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03796
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч “*******” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх ы /рд:*******/, *******ийн *******/рд:*******/, *******ийн ******* /рд:*******/ нарыг сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “*******” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* овогтой *******, овогтой нар нь 2014 оны 04 сарын 29-ний өдөр *******тай дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулж 75,000,000.00 /Далан таван сая төгрөг/-ийг /-ыг/ жилийн 8% /Найман/ хувийн хүүтэйгээр 240 /Хоёр зуун дөчин/ сарын хугацаатай зээлж авсан.
дугаар Орон сууцны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах Ипотекийн гэрээг байгуулсан. Үүнд:
· -А дугаар Ипотекийн гэрээгээр овогтой , ******* овогтой ******* нарын өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2205051226 дугаарт бүртгэгдсэн ,,,, хаягт байршилтай, 60,6 м2/кв/ талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, -Б дугаар Ипотекийн гэрээгээр овогтой ий өмчлөлийн эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн, 13-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж 89 байр, 53 тоот хаягт байршилтай, 41.4 м2/кв/ талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч ******* овогтой *******, овогтой нар нь дугаар бүхий Орон сууцны зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардаж, мэдэгдэл хүргүүлсэн хэдий ч төлөөгүй 241 хоног хугацаа хэтэрсэн байгаа бөгөөд нийт 62,199,855.29 (Жаран хоёр сая нэг зуун ерэн есөн мянга найман зуун тавин таван төгрөг хорин есөн мөнгө ) төгрөгийн зээлийн төлбөртэй байна.
О.*******, Б., нарыг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянзүрх дүүрэг 13-р хороо 14 хороолол 89 байр 53 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй, Б.*******-г банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянгол дүүрэг 207 байр 90 тоот хаягт оршин сууж байсан боловч одоо тэр хаяг дээрээ бүртгэлтэй боловч оршин суудаггүй нь 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тодорхойлогдож байгаа тул О.*******, Б., Б.******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 19065 дугаар захирамж /ХХ7-9/, хүү тооцооллын хүснэгт /ХХ10-11/, орон сууцны зээлийн гэрээний хуулбар /ХХ12-16/, ипотекийн гэрээний хуулбар 2 ширхэг /ХХ17-19, 20-22/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 ширхэг /ХХ23, 24/
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.Амартүвшин, О.*******, Б.******* нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Хишигдэлгэр нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ25/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдүүдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч “*******” ХХК нь Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд оршин байрладаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ6/
6. Нэхэмжлэлд дурдсан *******ийн ******* /рд:*******/, ы /рд:*******/, *******ийн ******* /рд:*******/ нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь “*******” ХК болон О.*******, Б. нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр байгуулагдсан дугаар орон сууцны зээлийн гэрээ, “*******” ХК болон Б., Б.******* нарын хооронд мөн өдөр байгуулагдсан -А дугаар ипотекийн гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ12-14, 17-19/
Тус гэрээнд О.*******, Б. нар нь Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол ХД 47 байр, 83 тоот хаягт оршин суудаг гэжээ.
Гэвч тэдгээр нь дээрх хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. /ХХ27, 29/
7. Нэхэмжлэлд дурдсан Б.ын хувьд дээрх ипотекийн гэрээнд дурдсанаар түүнийг ,,,, хаягт оршин суудаг гэжээ. Гэвч тэрээр энэхүү хаягт оршин суудаггүй гэдэг нь хэрэгт байгаа баримтаар тогтоогдоогүй. Нэхэмжлэгч нь Б.ын оршин суугаа хаяг тодорхойгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй.
8. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх О.*******, Б. нарыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг тэдгээрийн оршин сууж байсан гэх хаягийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй. Харин Б.ын оршин суугаа хаяг тодорхойгүй гэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол ХД 47 байр, 83 тоот хаягт оршин сууж байсан гэх *******ийн ******* /рд:*******/, ы /рд:*******/ нарыг эрэн сурвалжилж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Б.*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ийн ******* /рд:*******/, ы /рд:*******/ нарын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “*******” ХК, түүний төлөөлөгч Ч.Хишигдэлгэр /утас:88026561/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД