Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/29

 

Х.*******т холбогдох  эрүүгийн

хэргийн талаар     

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Намхайдорж даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбасүрэн

          Прокурор                                                                                 Б.*******үү /цахимаар/

          Шүүгдэгч                                                                                  Х.*******  

          Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       М.*******аа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Х.*******т холбогдох 2324000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1974 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 50 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суудаг, урьд Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан ******* овогт *******ын ******* /РД:*******/

Хуулийн этгээд: 2005 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр үүсгэн байгуулагдсан,  регистрийн дугаартай, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаартай, ХАА-н түүхий эд худалдан борлуулах /төмс хүнсний ногоо/, зүсмэл материал үйлдвэрлэл эрхлэх, ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх үйл ажиллагааны чиглэлтэй, Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А-261 тоот тушаалыг үндэслэн дугаартай гэрчилгээгээр ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх тусгай зөвшөөрөл авсан, уг эрхийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 3 жилийн хугацаагаар сунгуулсан, Завхан аймгийн ******* сумын ******* баг албан ёсны хаягтай, Завхан аймгийн ******* сум хаягаар үйл ажиллагаа явуулдаг, “” хязгаарлагдмал хариуцлагатай компани. Гүйцэтгэх захирал Х.*******. Хуулийн этгээд нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Завхан аймгийн ******* сумын ******* багт үйл ажиллагаа явуулах   “”  ХХК-ийн  захирал  Х.******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр болох уу гэх, хуулийн этгээдийн тусгаарлалт хийлгэсэн газраас өөр газарт /координат N49.53.51.9 E096.29.45.8/ зохих зөвшөөрөлгүйгээр 2.8 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, Hyundai 4-Smon маркийн улсын дугаартай автомашинаар ******* сум руу тээвэрлэж сумын ойн санд 1,448,189 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:

Шүүгдэгч ХХК болон гүйцэтгэх захирал ******* овогт *******ын *******ийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээд ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг 450  /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******т шүүхээс оногдуулсан торгох ялыг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Х.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д улсад үйлдвэрлэгдсэн улаан, цагаан, хөх өнгө хосолсон цахилгаан хөрөө 1 ширхгийг болон шүүгдэгчийн хууль бусаар бэлтгэсэн 8 ширхэг модны үнэ 320,000 төгрөгийг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai 4-Smon” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Х.*******ээс гаргуулан улсын орлого болгож төсөвт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг шүүгдэгч Х.*******т буцаан олгож, “Hyundai 4-Smon” маркийн дугаартай тээврийн хэрэгсэл, 5 тооны адууг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус, тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.******* болон, түүний өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо... "" ХХК-ийн захирал Х.******* нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1,3-т заасан гэмт хэргийг ХХК-ий ашиг сонирхлын төлөө хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, Х.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: "...Тухайн модыг 2023 оны 06 дугаар сард бэлдэж, зүсвэр хийдэг хашаандаа буулгаж, галын түлээнд хэрэглэсэн гэдэг", хавтаст хэрэгт авагдсан баримтаар болохоор 2023 оны 07 сарын 27-нд бэлдсэн гэж, хэргийн газрын үзлэгийг 2023 оны 10 сард хийсэн тэмдэглэл байдаг. Шинжээч Э.э мөрдөн шалгах ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэргийн газарт бэлдсэн модыг яг цаг хугацааны хувьд, хэдийд бэлдсэн гэдгийг тогтоох боломжгүй тухай тайлбарладаг.

Х.******* нь тухайн модыг авчраад зүсэж, "" ХХК-д ашиг олсон талаар шалгаж тогтоогдоогүй. Х.******* нь тухайн модыг ХХК-даа зүсэж, ашиг олсон талаар ХХК-ий дансыг шалгах, тухайн модыг зүсэж, зарж борлуулсан ХХК-даа ашиг олсон талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасан зүйлүүдийг тогтоогоогүй. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан ...хэргийн бодит байдлыг тогтоох гэсэн заалтын 2 дахь хэсэгт заасан мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан байна. Яллагдагч Х.******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс түүний эрх ашгийн төлөө, тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг нь хангалттай нотолж тогтоогоогүй, эргэлзээтэй байна. Х.*******ийг "" ХХК-ий эрх ашгийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн "" ХХК-ийн ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 /хорин мянган/ нэгжээр торгосон шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Х.******* давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ахуйн хэрэгцээний зорилгоор 2 куб гаран мод бэлдэж хэрэглэсэн. Компанийн үйл ажиллагаанд зориулж бэлтгээгүй. Тухайн үед манай компанид тусгаарлалт хийсэн талбай байгаагүй. Ахуйн хэрэгцээний зориулалтаар мод бэлтгэсэн. Хуулийн этгээдийн байр сууринаас биш, иргэн хүн ахуйн хэрэгцээндээ хэрэглэх зориулалтаар мод бэлтгэсэн байдлаар хэргийг минь шийдэж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “” ХХК-ийн захирал нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг “” ХХК-ийн ашиг сонирхлын төлөө хийсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ тухайн модыг 2023 оны 06 дугаар сард зөвшөөрөл бүхий хашаандаа буулгаж, бэлтгэсэн гэдэг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх байдлаар хэргийг бүрдүүлсэн байдаг. Хэргийн газрын үзлэгийг 2023 оны 10 дугаар сард хийсэн талаарх тэмдэглэл байдаг. Шинжээч э мөрдөн шалгах ажиллагааны явц, шүүхийн хэлэлцүүлэгт тухайн модыг цаг хугацааны хувьд хэдүүд бэлдсэн талаар тогтоох боломжгүй гэж тайлбарладаг. Х.******* нь тухайн модыг авчраад зүсэж, компанийн ашиг сонирхлын дагуу ашиг олсон талаар шалгаж тогтоосон зүйл байдаггүй. Тухайн модыг зүсэж компанийн зориулалтаар ашиглаж ашиг олсон, тухайн модыг 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр авчраад зүссэн, зарж борлуулсан эсэх, компанийн дансанд ашиг орсон талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.6-д заасан зүйлүүдийг тогтоогоогүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг тогтоохдоо мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, яллах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилсан. Х.******* нь мод бэлтгэсэн гэм буруу дээрээ маргадаггүй. Компанийн эрх ашгийн төлөө ашиг олсон талаар нотолж тогтоогүй эргэлзээтэй байдаг. Тиймээс Х.*******ийг “” ХХК-ийн эрх ашгийн үүднээс гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн “” ХХК-ийн ойд ажиллагаа цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,0 сая төгрөгөөр  торгосон шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Тухайн модыг бэлтгэхдээ компанийн ашиг сонирхлын үүднээс хийсэн гэдгийг нотолж тогтоогоогүй байна. Мөрдөгч, прокурор Х.*******ийг компанийн ашиг сонирхлын үүднээс хийсэн гэдгийг эргэлзээгүй тогтоосон байх ёстой. Компанийн захирал, компанийн ашиг сонирхлын үүднээс хийсэн байх ёстой гэх хийсвэр ойлголтоор хандах нь учир дутагдалтай байгаа учир давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв.

Прокурор Б.*******үү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ...“” ХХК-ийн тухайд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө тухайн үед буюу 2023 оны 07 дугаар сард тусгаарлалт хийсэн талбай авсан байдаг. Тусгаарлалт хийсэн талбайд очих боломжгүй хол, бартаа саадтай байсан учир, өөр газраас мод бэлтгэсэн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримт буюу гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, байгаль орчны байцаагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүхээс тухайн “” ХХК-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг олох зорилгоор мод бэлтгэсэн байна гэдгийг хангалттай тогтоосон байна гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хавтаст хэрэгт цугларсан бүх ажиллагаа, шийдвэрийг хянахын зэрэгцээгээр, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судаллаа.

1. Хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хувийн хэрэгцээндээ зохих зөвшөөрөлгүйгээр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр болох “уу” гэх газраас 2.8 метр куб шинэс төрлийн мод бэлтгэж, Hyundai 4-Smon маркийн улсын дугаартай автомашинаар ******* сум руу тээвэрлэж сумын ойн санд 1,448,189 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт нь

 хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Х.гийн “...Тухайн иргэн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Сумын ойн санд учруулсан хохирол болох Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан 1,448,189 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ, өөр зүйл байхгүй. Тухайн иргэний зүгээс ойн санд учруулсан хохирол, нөхөн төлбөрөө барагдуулчих юм бол ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох шаардлагагүй гэж бодож байгаа тул шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй. Яг хэддүгээр мужлалд хамаардаг болохыг сайн мэдэхгүй байна. Тусгай хамгаалалттай газар нутагт бол хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг,  

-Гэрч Ж.үүгийн “...Манайх ******* сумын Зайгал багийн задгайд оршин суудаг юм. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр байсан 26-н билүү 27 билүү би сайн тэр өдрийг сайн мэдэхгүй байна. Би гэртээ байж байсан чинь ******* ах, хоёр манайд ирээд модонд явалцаад өгөөч ах нь тусгаарлалт зөвшөөрлөө авсан гэж гуйхаар нь би модонд нь явалцаж өгсөн юм. Тэгээд бид гурав манайхаас хөдлөөд сумын төвөөс гараад хөдөө багийн уу гэх газарт очоод модоо хийсэн. Модоо хийж дуусгаад сумын төв рүү үдэш орж ирээд ******* ахын хөрөө рам дээр буулгасан. ...Шинэс төрлийн босоо нойтон мод 8 ширхгийг унагаад 4 метрийн уртаар тайраад ачсан. ...Хөх өнгийн хужаа моторт хөрөөгөөр хөрөөдөж бэлтгээд Hyundai 4-Smon маркийн улсын дугаартай автомашинаар тээвэрлэж ******* сумын төв оруулаад ******* ахын хөрөө рам дээр буулгасан. ...Намайг гэртээ байж байхад мод хийлцээд өгчих ах нь тусгаарлалт зөвшөөрлөө авсан гээд хэлээд аваад явсан. Тэгээд ч ******* ах хөрөө рам ажиллуулдаг болохоор зөвшөөрөл юмаа авсан байх гэж бодоод модонд нь явалцаж өгсөн юм. ... бид хоёрт зөвшөөрөлгүй газраас мод хийнэ гэж яриагүй. Мод бэлтгээд өөрийн хөрөө рам дээрээ мод буулгаж зүсэх гээд явсан гэж бодсон. Өөр хүн байгаагүй бид гурав л хамт явсан. Тухайн автомашин ******* ахынх, мод тайрч хөрөөдөж байсан хөх өнгийн моторт хөрөө бас ******* ахын хөрөө байсан...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Г.ийн “...Манайх ******* сумын Зайгал багийн задгайд оршин суудаг юм. 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гэртээ байж байсан чинь ******* ах над руу дугаарын утсаар яриад ахтайгаа цуг модонд явалцаад өгөөч гэж ярихаар нь тэгье та намайг ирээд гэрээс авчих, би гэртээ байна гэсэн чинь за гээд утсаа таслаад, удалгүй манай гэрийн үүдэнд ирээд намайг аваад явсан. Тэгээд бид хоёр манайхаас гараад үү ахын гэрт нь очоод үү ахыг аваад багийн уу гэх газар руу цуг модонд явсан юм. Тэгээд багийн уу гэх газар очоод модоо хийгээд сумын төв рүү оройхондоо орж ирсэн. ...Намайг тухайн өдөр мод хийлцэхээр очих үед 8 ширхэг шинэс төрлийн босоо нойтон модыг унагаад 4 метрийн уртаар тайрч бэлтгээд тухайн моднуудыг Hyundai 4-Smon маркийн улсын дугаартай автомашинаар ачаад ******* сумын төвд байдаг ******* ахын хөрөө рам дээр буулгасан. ...Би анхандаа мэдээгүй. Хөрөө рам ажиллуулдаг болохоор зөвшөөрөл юмаа авсан байх гэж бодоод л модонд нь явалцаж өгсөн. Сүүлд нь цагдаад шалгуулаад мод хийлцсэн байна гэж хэлэхээр нь мэдсэн. Тэгэхээр тухайн моднуудыг ******* ах ойгоос бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг авалгүй өөрийнхөө зөвшөөрөлтэй газраас хийлгүй тусгаарлалтад ороогүй газраас бэлтгэсэн болж таараад байгаа юм. ...үү ах бид хоёрт зөвшөөрөлгүй газраас мод хийнэ гэж яриагүй, зүгээр л мод хийлцээд өгөөч гэхээр нь тус болъё гэж бодоод л модноос нь хийлцэж өгсөн. Уул нь өөрийн хөрөө рам дээрээ л мод буулгаж зүсэх гээд явсан гэж бодсон. Өөр хүн байгаагүй, бид гурав л хамт явсан. Тухайн автомашиныг ******* ах барьж явсан. ******* ахын автомашин байх гэж бодсон...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Б.аагийн “...Би анх 2023 оны 07 дугаар сарын 27, 28-ны үед байх Завхан аймгийн ******* сумын багийн нутаг Цэргийн голын Зүрхийн тохой гэдэг газар очтол босоо моднууд унагаагаад ногоон мөчиртэй гишүүнүүд үлдээгээд модоо ачаад аваад явсан байсан. Тэгээд цаашаа яваад Сөдөтийн давааны уу гэх газар очтол бас босоо моднууд унагаагаад ногоон мөчиртэй гишүүнүүд үлдээгээд модоо ачаад аваад явсан байсан. ...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 4 метрээр тайрсан бололтой нойтон мод унагааж тайрсан модноос үлдсэн байсан үзүүр хэсэг нь нойтон бололтой ногоон мөчиртэй байсан. ...Тэр талаар тухайн үед сайн мэдээгүй ЗИЛ-131 маркийн машины мөр байсан. Өөр ямар нэгэн машины мөр байгаагүй, манай сумын 2 хөрөө рам модондоо гарсан гэж дуулсан. Манай баг дээр тусгаарлалт хийлгэсэн байсан. ...Мод хийгдсэн газар нь хөрөө рамын тусгаарлалтын талбай биш тусгаарлалтын талбай нь ******* сумын багийн Сөдөтийн даваа гэдэг газар байдаг. Тэр тусгаарлалтын талбайгаасаа гараад нэлээн доор хийсэн байсан. ...Мод бэлтгэхдээ мэдэгдсэн зүйл байхгүй. Хөрөө рам ажиллуулдаг ******* гэдэг хүн мод бэлтгэж ачсан гэж манай багийн иргэд ярьж байна лээ. Би бас *******ийг мод бэлтгэсэн гэж бодож байна. ...Тиймээ шинээр бэлтгэсэн мод байсан. Би 2023 оны 07 дугаар сарын 27, 28-ны үеэр очиж үзсэн юм...” гэсэн мэдүүлэг ,

-Гэрч Б.ын “...Би анх 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал манай байгаль хамгаалагч Х. надад хэлэхдээ багийн уу гэх газраас ******* нь зөвшөөрөлгүй нойтон мод хийсэн байна гэж хэлэхээр нь хэзээ, хэн яг ямар газраас хийсэн талаар асуухад манай *******ийн ******* багийн иргэн хөрөө рам ажиллуулдаг ******* нь Сөдөтийн даваанд тусгаарлалт хийлгэсэн байж тусгаарлалт хийлгэсэн газраасаа мод хийхгүй тусгаарлалт хийлгээгүй газраас нойтон босоо мод хийсэн гэхийг сонсоод цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм. ...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс төрлийн 4 метрийн нойтон бүдүүн дандаа босоо мод унагасан байсан гэсэн. *******ийн хувьд “” ХХК-ийн нэр дээр мод бэлтгэх зөвшөөрлийг Түдэвтэй ойн ангиас тусгаарлалт хийж Ойн ангитайгаа гэрээ байгуулж тодорхой хугацаа заасны үндсэн дээр модоо бэлтгэж, бэлтгэж дууссаны дараа ойн ангиа дуудаж хүлээлгэж өгдөг. Мөн тухайн тусгаарлалт хийлгэсэн газар дээр JPS төхөөрөмжөөр 4 цэгт координат тогтоон тэмдэглэл хийж, тухайн бэлтгэх модыг заан өгч модонд тэмдэг тавин, тэмдэглэл хийсэн талбайгаас гадагш гарахгүй байх талаар анхааруулж тусгаарлалт хийдэг. ...Тухайн мод бэлтгэж байсан N49.53.51.9. E09.62.94.58 координатаар тогтоосон цэг, газар нь тусгаарлалт хийгдээгүй, тэр газраас мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй байсан. Тусгаарлалт хийгдсэн газраасаа мод бэлтгэж байхад нь би хяналт тавьдаг, тухайн үед би ээлжийн амралттай Улаанбаатар хотод байгаад мэдээгүй. Хөрөө рам ажиллуулдаг ******* гэдэг хүн мод бэлтгэж ачсан гэж манай сумын иргэд ярьж байна лээ. Тиймээ шинээр бэлтгэсэн мод байна гэж манай байгаль хамгаалагч ярьсан. Тухайн цаг хугацаанд хийсэн байх боломжтой. ...2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Түдэвтэй сумын ойн ангитай гэрээ хийж ******* сумын багийн уу гэх газар цэг-1 N49.53 40.7 E96.30.55.0. цэг-2 N49.53.34.3 E96.30.56.7. цэг-3 N49.53.35.1 E9.30.44.5. цэг-4 N49.53.41.6 E96.30.42.6 гэсэн дугаартай 4 цэгийг координатаар тогтоож тусгаарлалт хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч Х.ийн “... 2023 оны 05 дугаар сард Х.******* нь Жавхлан багийн Цагаан голын шар халзан гэх газарт тусгаарлалт хийлгээд, дараа нь Зайгал багийн Сонгинот гэх газар хийлгэж байсан. Харин 2023 оны 07 дугаар сард багийн Сөдөтийн давааны уу гэх газар тусгаарлалт хийлгээд хөрөө рамаа ажиллуулж байсан. багийн уу гэх газар бол тусгаарлалт хийхэд. Булаг шанд, гол усны их учир цэг-1 N49.53 40.7 E96.30.55.0. цэг-2 N49.53.34.3 E96.30.56.7. цэг-3 N49.53.35.1 E9.30.44.5. цэг-4 N49.53.41.6 E96.30.42.6 гэсэн дугаартай 4 цэгийг координатаар тогтоож тусгаарлалт хийсэн юм. Гэрээ тэмдэглэгээний дагуу зааж өгсөн газар тусгаарлалт хийсэн газраасаа л мод бэлтгэх ёстой. Харин 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* сумын хэсгийн төлөөлөгч С., Асгат сумын хэсгийн төлөөлөгч Н., Түдэвтэй сумын ойн ангийн дарга э нарын хамт багийн уу гэх хэргийн газар дээр очоод модонд үзлэг хийсэн чинь дандаа нойтон мод унагасан байсан. ...Үзлэг хийхэд 4 метрээр тайрсан бололтой шинэс төрлийн моднууд байсан юм. Иргэн ойгоос мод бэлтгэхээс өмнө тухайн иргэний зүгээс заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заасан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. ХХК-ны нэр дээр мод бэлтгэх зөвшөөрлийг Түдэвтэй ойн ангиас тусгаарлалт хийж ойн ангитайгаа гэрээ байгуулж тодорхой хугацаа заасны үндсэн дээр модоо бэлтгэж, бэлтгэж дууссаны дараа ойн ангиа дуудаж хүлээлгэж өгдөг. Мөн тухайн тусгаарлалт хийлгэсэн газар дээр JPS төхөөрөмжөөр 4 цэгт координат тогтоон тэмдэглэл хийж, тухайн бэлтгэх модыг заан өгч модонд тэмдэг тавин, тэмдэглэл хийсэн талбайгаас гадагш гарахгүй байх талаар анхааруулж тусгаарлалт хийж зөвшөөрөл өгдөг. Тухайн газар сумын 2 дугаар мужид хамаарна. Тухайн мод бэлтгэсэн N49.53.51.9. E09.62.94.58 координатаар тогтоосон цэг, газар нь тусгаарлалт хийлгээгүй, 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Түдэвтэй сумын ойн ангитай гэрээ хийж,  ******* сумын багийн Сөдөтийн давааны уу гэх газар цэг-1 N49.53 40.7 E96.30.55.0. цэг-2 N49.53.34.3 E96.30.56.7. цэг-3 N49.53.35.1 E9.30.44.5. цэг-4 N49.53.41.6 E96.30.42.6 гэсэн дугаартай 4 цэгийг координатаар тогтоож тусгаарлалт хийлгэсэн. Х.******* 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сөдөтийн давааны уу гэх газар 5 га газар тусгаарлалт хийлгэсэн. багийн уу гэх газрын N49.53.5.19. E09.62.94.58 координатаар тогтоосон цэг, газар мод бэлтгэх зөвшөөрөл өвч тусгаарлалт хийлгээгүй тул мод бэлтгэж болохгүй...” гэсэн мэдүүлэг,

-Гэрч С.үүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би уг хүнтэй ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Мөн уг хүнтэй өглөг, авлагын зүйл байхгүй. ...Уг тээврийн хэрэгслийг сэлбэж, засаж байгаад нээх удаа ч үгүй буюу 1-3 сарын дараа Завхан аймгийн ******* сумын иргэнд бэлнээр 2,000,000 төгрөгөөр худалдсан. ...Тухайн үед уг тээврийн хэрэгслийг худалдан авч байсан хүнд би өөрийн иргэний үнэмлэхийн хуулбарыг канондож өгч байсан. Тухайн хүн өөрийн нэр дээр уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлсэн талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,

-Шинжээч Э.ийн “... ХХК-ийн захирал Х.******* тусгаарлалт хийгдсэн талбайгаас баруун урд зүг рүү 1 км орчим зайд зөвшөөрөлгүйгээр нойтон 8 ширхэг мод унагаж бэлтгэсэн байсан. Тухайн нойтон унагаж бэлтгэсэн гэх 8 ширхэг модны хожуул, модны үзүүр хэсгийн диаметр, үртэс хоорондын зай зэргээр үндэслэн модны уртын хэмжээг тооцон гаргаж дүгнэлтийг гаргасан. ...Уг 8 ширхэг нойтон мод нь арчилгааны хэсэгт орохгүй . Арчилгааны огтлол хийхийн тулд зөвшөөрөлтэй хэсэгт зөвшөөрөл авсан байгууллага арчилгааны огтлол хийдэг юм. Энэ онд Завхан аймгийн ******* суманд арчилгаагаар мод бэлтгэх газар олгогдоогүй...” гэсэн мэдүүлэг,

-ийний төв ХХК-ийн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт ,

-Завхан аймгийн Түдэвтэй сум дахь Сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн №02 дугаартай дүгнэлт,

-Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “...Иргэн Х.*******ийн хууль бусаар бэлтгэсэн 2.8 м.куб шинэс модыг захиргааны журмаар хураан авах, ...Экологи-эдийн засгийн үнэлгээ болох 2.8 м.куб=1,448,189 төгрөг боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1-т зааснаар нөхөн төлбөрийн хэмжээг гурав дахин өсгөн тооцож 1,448,189х3=4,344,567 төгрөгийг нөхөн төлүүлэх, актаар тогтоосон төлбөр болох 4,344,567 төгрөгийг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны дотор бүрэн барагдуулахыг иргэн Х.*******т сануулав...” гэсэн улсын байцаагчийн акт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

  1. Давж заалдах гомдол болон эрх зүйн дүгнэлтийн талаар,

Шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо ...Х.*******ийг “” ХХК-ний эрх ашгийн өмнөөс гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхээс “” ХХК-ний ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 20,000 /хорих мянган/ нэгжээр торгосон шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгчид ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Прокуророос “” ХХК-ний захирал Х.******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр болох уу гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.8 метр куб шинэс мод бэлтгэж, ойн санд 1.448.189 төгрөгний хохирол учруулсан гэх үйлдэлд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.

Гэтэл прокуророос 2024 оны 03 дугаар сарын 21-ны өдөр яллах дүгнэлт үйлдэхдээ “” ХХК-ний захирал Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, мөн яллагдагч Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, Прокуророос шүүгдэгч Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан атлаа яллах дүгнэлт үйлдэхдээ Х.*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсгээр тус тус зүйлчилж, яллагдагчаар татаагүй зүйл хэсгээр шүүгдэгч Х.*******т хариуцлага тооцуулахаар шилжүүлсэн, түүнчлэн  прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд “” ХХК-нийг яллагдагчаар татаагүй, яллах дүгнэлт үйлдээгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг хүлээн авч “” ХХК-нийг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар “” ХХК-ний ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20.000.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн  хэрэгт  авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч Х.******* нь 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр болох “уу” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн хувийн хэрэгцээндээ 2,8 метр куб шинэс мод бэлтгэж, өөрийн тээврийн хэрэгслээр ******* сум руу тээвэрлэж, сумын ойн санд 1,448,189 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж анхан шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Прокуророос шүүгдэгч Х.*******ийг “” ХХК-ний эрх ашгийн өмнөөс зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж үзэн, Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Х.*******ийг “” ХХК-ний эрх ашгийн өмнөөс, эрх бүхий  албан тушаалтныхаа хувьд дээрх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн  дүгнэлт нь хэргийн жинхэнэ  байдалтай нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх  хуралдаанаас “”  ХХК нь болон шүүгдэгч Х.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, “”  ХХК-нд оногдуулсан ялыг хүчингүй болгох  нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын ТОГТООХ  хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар прокуророос шүүгдэгч ******* овогтой *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан гэснийг хасаж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч М.*******аа нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ Б.НАМХАЙДОРЖ 

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ 

Б.АРИУНБАЯР