Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0383/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Уламбаяр,

Насанд хүрээгүй хохирогч О.Тэмүүжин,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Отгончимэг,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн хууль ёсны төлөөлөгч С.Энтуяа,

Шүүгдэгч Н.З-, Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Нямсайханы З-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Баттулгын Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718003080204 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1.Монгол Улсын иргэн, Тунгалаг Ерөө овогт Нямсайханы З-, /РД:МЕ99110310/, 1999 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум 2 дугаар баг Буургачин Дарь эхийн гудамж 1-13 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

2. Монгол Улсын иргэн, Бурдууд овогт Баттулгын Б-, /РД:ТА01291117/, 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 5.6 дугаар байрны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.З- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн О.Тэмүүжингийн уруул хэсэгт тохойгоогоороо мөргөж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Zolbayr nar 11.6.docx

Өсвөр насны шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт найзыг нь зодсон гэх шалтгаанаар иргэн Н.З-ыг О.Тэмүүжинтэй /16 насанд хүрээгүй/ бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.З- нь согтуугаар 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн О.Тэмүүжингийн уруул хэсэгт тохойгоогоороо мөргөж,  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Өсвөр насны шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт найзыг нь зодсон гэх шалтгаанаар иргэн Н.З-ыг О.Тэмүүжинтэй /16 насанд хүрээгүй/ бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч Н.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Sky Караоке”-ний гадаа тамхи татаад зогсож байтал Б.Батбилэг намайг мөрлөөд дотогш орсон. Тэгээд би араас нь очоод О.Тэмүүжинг барьж аваад мөргөсөн. Б.Батбилэг, О.Тэмүүжин нар буцаж гарч ирээд намайг унагаагаад хоёулаа өшиглөөд байсан.

…буруу зүйл хийсэн, дахин ийм алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг,

 

- Өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би О.Тэмүүжинтэй хамт хүнээс юм авах гээд “Sky Караоке”-руу орох гэтэл Н.Золбаяр О.Тэмүүжинг мөргөөд уруулыг нь сэтлэсэн. Тэгэхээр нь би О.Золбаярыг араас нь унагааж цохиж, хөлөөрөө өшиглөсөн.

…Хүний эрхэнд халдаж болохгүй гэдгийг ойлгож байна. Дахин ийм алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогч О.Тэмүүжингийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Б.Батбилэг бид 2 хүнээс юм авах гээд “Sky karaoke” руу очоод Б.Батбилэг дотогш орж би гадаа нь хүлээж байтал Н.Золбаяр намайг мөргөсөн. Удалгүй Б.Батбилэг гарч ирээд Н.Золбаярыг унагаагаад бид хамтдаа өшиглөж, зодоод зугтаж буудал руу орж нуугдсан.  

…Одоо ямар нэг гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Н.Золбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эхлээд Батбилэг миний араас толгой руу цохиж унагаасан. Тэгээд дээрээс Тэмүүжин, Батбилэг 2 өшиглөж цохисон. Миний хамар муруйсан, чих улайсан, нуруу зулгарч хөхөрсөн.

...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

-Гэрч Э.Хатанбүүвэйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 10 дугаар сарын 15-ны орой 20 цагийн үед З- бид 2 ганц нэг дуулах гэж Sky  кароакед ороод дуулаад нэг хүний 3, 3 пиво авч уугаад  нилээн суусан. Тэгээд дуулаад уугаад сууж байтал З- гарч тамхи татчихаад ирье гээд гарснаа 10-15 орчим минутын дараа буцаад “гадаа хүүхдэд цохиулчихлаа” гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би З-ыг буцааж дагуулаад гарсан чинь гадаа 3-4 хүүхэд байсан. Би наанаас нь очоод  “яасан юу болсон бэ?” гэсэн чинь тэр хүүхдүүд З-аас зугтаагаад байсан. Би “яасан бэ?” гэж асуухад нэг ахимаг насны нэг залуу “танай дүү чинь манай дүүгийн шүдийг цохичихсон байна, манай дүү эмнэлэг явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би манай дүүг ч гэсэн цохисон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 28/,

 

-“…Н.З-ын биед хамар ясны битүү хугарал зөөлөн эдийн няцрал, баруун чихний цус хуралт, бүсэлхий нурууны зулгаралт, доод зүүн 1 дүгээр шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1031 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн 37/,

 

-“…О.Тэмүүжингийн биед дээд уруулын дотор салстын шарх зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1030 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38/,

 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 55, 58/,

-Эрүүлжүүлсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 61-62/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нар нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Шүүгдэгч Н.З-, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Н.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай, өсвөр насны шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Н.Золбаяр, насанд хүрээгүй хохирогч О.Тэмүүжин нар нь ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжлэхгүй байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч Н.З- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт ямар нэгэн шалтгаангүйгээр иргэн О.Тэмүүжингийн уруул хэсэгт тохойгоогоороо мөргөж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, өсвөр насны шүүгдэгч Б.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт найзыг нь зодсон гэх шалтгаанаар иргэн Н.З-ыг О.Тэмүүжинтэй /16 насанд хүрээгүй/ бүлэглэн зодож, мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1031 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгийн тодорхойлолт /хэргийн

37/, 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1030 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 38/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нарт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Н.Золбаяр, өсвөр насны шүүгдэгч Б.Батбилэг нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Н.Золбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан өсвөр насны шүүгдэгч Бурдууд овогт Баттулгын Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Тунгалаг Ерөө овогт Нямсайханы З-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, Бурдууд овогт Баттулгын Б-ийг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тунгалаг Ерөө овогт Нямсайханы З-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Бурдууд овогт Баттулгын Б-т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 , 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар шүүгдэгч Н.З-ыг торгуулийн ялын 450000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч Н.З-т үүрэг болгож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.З-т мэдэгдсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрийн дадал олгох сургалтад хамрагдахыг өсвөр насны шүүгдэгч Б.Б-т үүрэг болгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б-т хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгасугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Н.Золбаяр, Б.Батбилэг нарт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.