| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03831/И |
| Дугаар | 191/ШШ2025/03801 |
| Огноо | 2025-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/03801
| 2025 05 05 | 191/ШШ2025/03801 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ЧДНДХ нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх ******* овогт *******гийн *******/рд:*******/-ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.******* /*******/ нь аж ахуйн, бичил бизнес эрхлэгч ахмад настан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхээр тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шаардлагатай бараа материал, түүхий эд худалдан авахад нь иргэнд эргэн төлөлттэй санхүүгийн дэмжпэг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 09 тоот гэрээгээр 2,500,000 төгрөгийг 24 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа 2024 оны 05 сард дуусахаар тусгасан бөгөөд 2,250,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байна. Зээлдэгч нь санхүүгийн дэмжпэг авах үедээ Чингэлтэй дүүргийн******* хаягт бүргэлтгүй, оршин суудаггүй байсан ба тус хорооны Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 229 тоот албан бичгээр "бүртгэлгүй, хаягандаа оршин суудаггүй гэх тодорхойлолт ирүүлсэн мөн хариуцагчийн ******* дугаар холбогдох боломжгүй байна гэв. Иймд иргэн С.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/хх5,11/, 2020.05.15-ны өдөр байгуулагдсан 09 дугаартай Ахмад настанд аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ/хх6-7/, Төсөл, хөтөлбөрийн хяналтын хуудас/хх8-9/, С.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар/хх10/, Зээл хүсэх тухай өргөдөл/хх12/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх21/
4. Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.
5. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь *******, 6 хороонд оршин байрладаг болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт хийгдсэн бичилтээр тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх2/
6. Нэхэмжлэлд дурдсан ******* овогт *******гийн *******/рд:*******/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон С.******* нарын хооронд 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан 09 дугаартай Ахмад настанд аж ахуй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ хуулбараар тогтоогдож байна. /хх6-7/
Эдгээр гэрээнд С.******* нь *******,******* хаягт оршин суудаг гэжээ. Мөн С.*******ы иргэний үнэмлэхийн хуулбар, төсөл хяналтын хуудас баримтаас үзэхэд тэрээр дээрх хаягт оршин суух бүртгэлтэй байна. /хх8,10,11/
Гэвч тэрээр уг хаягт бүртгэлгүй, тус хорооноос нүүсэн болох нь Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна./хх5/
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх С.*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний бүртгэлтэй хаягийн дагуу Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүрэг,******* хаягт оршин суух бүртгэлтэй гэх ******* овогт *******гийн *******/рд:*******/-ы эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******/рд:*******/-ы оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, түүний төлөөлөгч С.******* /утас:90012244/-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД