| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 171/2018/0001/Э |
| Дугаар | 07 |
| Огноо | 2017-12-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Идэр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2018/0001/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,
Хохирогч *******,
Шүүгдэгч*******- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******ид холбогдох 1718000000190 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* /РД:*******/, 1982 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Т> мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******- нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн *******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *******- нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг *******ны 5-01 тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн *******ийг зодож, тархи доргилт, хамар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Namjildorj 11.6.docx
тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 4-ний өдөр ******* ах нүүрс авахаар ирсэн. Би тухайн өдөр халамцуу байсан учраас бид хоёр нохойноос болж маргалдсан. Гэтэл *******ах миний араас нүүрс шидээд “Нохойг чинь ална шүү” гэж хэлсэн. Энэ үгнээс нь болоод бид хоёр хоорондоо барьцалдаж байгаад салцгаасан. Би ******* ахыг 3 удаа цохисон. ******* ах намайг 2 удаа цохисон.
… Торгуулийн ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хариуцлагаа хүлээнэ.” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Шүүгдэгч миний нүд рүү цохисон. Миний толгой хөдөлсөн. Хэрэг гарсны дараа толгойгоо бариулсан. Би шүүгдэгчийн араас нүүрс шидээгүй. Нохойг нь ална гэж хэлсэн болохоос өөрийг нь ална гэж хэлээгүй.
…Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хохирлын талаарх баримтууд /хэргийн 11-15/,
-Хохирол барагдуулсан тухай баримт /хэргийн 16/,
-Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хэргийн 20/,
-Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн орой 20 цагийн орчим би нөхөр ******* руу утсаар яриад “хаана явна, гэртээ ирэх болж байна уу” гэхэд нөхөр “очих гэж байна, замаараа нэг шуудай нүүрс авна” гэж ярьсан. Үүнээс хойш 10-15 минут орчмын дараа ******* гэртээ амнаас нь цус гарсан нүүр нь хамар нь хавдаж улайсан байдалтай гэртээ орж ирсэн. Тухайн үед манай нөхөр эрүүл байсан. Манай нөхөр******* ер нь архи уудаггүй. Тэгээд “яасан бэ?” гэхэд “******* буюу хажуу айлын залуу намайг зодчихлоо” гэсэн. “Юунаас болоод чамайг ингээд зодчихдог юм” гэхэд “нохойноос болоод” гэсэн. Тэгэхээр нь болсон асуудлыг сонсож байгаад Дарханы цагдаагийн газарт би дуудлага өгсөн.
…Нөхөр болсон асуудлын талаар тэр орой надад ярихдаа “нүүрс худалдаж авахаар *******гийн хашаанд тэр орой *******ийг ороход ******* *******ийг та манай нохойг ад үздэг” гээд үүнээс болж маргаж байгаад зодсон гэсэн. Болсон үйл явдлыг би хараагүй ээ. Нөхөр хэлснийг л би өнөөдөр мэдүүлж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/,
-“…*******-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэх 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 28/,
-“…*******ийн биед тархи доргилт, хамар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн, хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/,
-Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хэргийн 42/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч*******ийн биед “тархи доргилт, хамар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ******* 300000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн бөгөөд шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч *******-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч*******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******- нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 21 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг ******* тоот хашаанд хувийн маргааны улмаас иргэн*******ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …үүнээс хойш 10-15 минут орчмын дараа *******гэртээ амнаас нь цус гарсан нүүр нь хамар нь хавдаж улайсан байдалтай гэртээ орж ирсэн. Тухайн үед манай нөхөр эрүүл байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 25-26/, *******ийн биед тархи доргилт, хамар, дээд уруулын зулгаралт, зүүн нүдний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 1 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 32/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ө.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч *******-ид үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******-ид анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Н-ид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ