Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 

 

 

 

 

 

 

 

 

2024       06         26                                          2024/ДШМ/41

 

 

Д.Ц нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

 Прокурор                                      Ж.Батбаатар

 Шүүгдэгч                                     Д.Ц, Б.О, Ш.Д

Шүүгдэгч нарын өмгөөлөгч       Г.Энхтүвшин, О.Бэлгүүнзаяа, Д.Алтангэрэл,

                                                             С.Пүрэвсүрэн /цахимаар/

 Нарийн бичгийн дарга               Б.Маралмаа нарыг оролцуулан

 

 Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Орхонтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ш.Д болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхтүвшин, шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Ц, Б.О, Ш.Д, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нарт холбогдох 1925007070103 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Б.О нь Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байхдаа

 

             -үргэлжилсэн үйлдлээр тус компаниас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа

             “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тус тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Даас Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөг, нийт 71,000,000 төгрөгийн хахууль авсан ,

 

             мөн “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулах талаар урьдчилан амлалт өгч, тус компанийн захирал Ш.Д-аас өөрийн нөхөр Р.Бын Хаан банкны 5099999306 дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан,

 

             Д.Ц нь “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус компанийн Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Дын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажлын байранд гүйцэтгэх ажил үүргийн 3 дахь заалт заасан “Компанийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг мөрдүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг төлөвлөн зохион байгуулах ажлыг удирдлагаар хангах” гэсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд Ш.Д-аас 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль авсан,

 

            Ш.Д нь “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлаар ажиллаж байхдаа тус компанид давуу байдал бий болгох зорилгоор “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Цд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

 

            “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.От албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,

 

            мөн 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.О-т албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт түүний нөхөр Р.Б-ын Хаан банкны ххххххххх дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарын хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.О-т бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж тус тус хахууль өгсөн,

 

            “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь тус компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан буюу захирал Ш.Д нь компанийн нэрийн өмнөөс “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга Д.Ц-ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захиргааны 1 дүгээр байранд 2018 оны 06 дугаар сард бэлнээр 5,000,000 төгрөгийн,

 

            “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарсны хариуд тус тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежерээр ажиллаж байсан Б.От албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38,000,000 төгрөгийн, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23,000,000 төгрөгийн, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10,000,000 төгрөгийн нийт 71,000,000 төгрөгийн,

 

            2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт шалгарах, ажил гүйцэтгэх ашиг сонирхлын үүднээс Материал, техник хангамжийн хэлтсийн тендерийн менежер Б.От албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан Орхон аймгийн нутаг дэвсгэрт Б.Оийн нөхөр Р.Бын Хаан банкны 5099999306 дугаарын дансанд 2018 оны 12 дугаар сард 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Нарны хороолол” хотхонд 2019 оны 01 дүгээр сард Б.От бэлнээр 25,000,000 төгрөгийг хүүгүй зээлүүлж, хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Б.О, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ш.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

            Шүүгдэгч Б.О-ийг Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны  чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Ш.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч “О” ХХК /РД: 4367545/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

 

     Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “О” ХХК /РД: 4367545/-г нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 120.000 нэгж буюу 120.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, 

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-т оногдуулсан 27,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27,000,000 төгрөгөөр торгох ял,  шүүгдэгч Д.Ц-д оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Ш.Д-д оногдуулсан 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 2 жилийн хугацаанд, шүүгдэгч “О” ХХК-д оногдуулсан 120,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 120,000,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож,

         шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

            Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О, Д.Ц Ш.Д-д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт болон тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсаргаж ирсэн 1 ширхэг хуурцгийг хэргийн хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 436 дугаартай захирамжаар:

           

            Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу 29 дүгээр хуудаст шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын санал хэсэгт “Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт” гэснийг “Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт” гэж, мөн тодорхойлох хэсгийн 29 дүгээр хуудаст “Ш.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар” гэснийг “Ш.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар...” гэж залруулжээ.

 

            Шүүгдэгч Ш.Д болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмгөөлөгч Д.Алтангэрэл давж заалдах гомдолдоо:

 

“... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: 

Нэг. Шүүгдэгч Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд. 

1.1 Дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тухайд. 

Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Ш.Д-ыг шүүгдэгч Д.Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэсэн. Ингэж дүгнэхдээ Ш.Дын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, компанийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шийдвэрийнхээ үндэслэл болгосон. Дээрх нотлох баримтууд нь миний үйлчлүүлэгч Ш.Д шүүгдэгч Цд 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг нотлоход хүрэлцэхээргүй нотолгооны ач холболгүй гэж үзэж байна. 

Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-т “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй" гэж заажээ. Гэтэл гэрч Ө.Ц, Ө.А нар нь шүүгдэгч Ш.Даас тэгж сонссон гэх утга агуулга бүхий мэдүүлгүүдийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Цд хахууль өгсөн болохыг баттай сайн мэдээгүй бөгөөд энэхүү мэдүүлгүүд нь дамжмал эх сурвалж болох нь илэрхий харагддаг. Харин компанийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр зөвхөн компанийн данснаас бэлнээр мөнгө гарсан болохыг нотлон тогтоосон ба тэрхүү мөнгийг ямар зорилгоор юунд зарцуулсан болох нь нотлогдон тогтоогдоогүй байтал хахуульд өгсөн гэж хийсвэр байдлаар дүгнэсэн нь илтэд хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн түүнчлэн Дын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр шүүгдэгч нар нь хоорондоо мессежээр харилцсан тогтоогдсон. Гэхдээ Ц нь Даас мөнгө нэхсэн шаардсан утга агуулгатай мессеж байхгүй мөн “О” компанид шалгалт хийх, хэвийн үйл ажиллагаанд нь нөлөө үзүүлэхүйц арга хэмжээг авна гэсэн утга агуулга огт харагддаггүй. Иймд шүүхийн дүгнэлтийн үндэслэл болж буй нотлох баримтуудаар гэм буруутай болох нь эргэлзээгүйгээр нотлогдон тогтоогдоогүй болно. 

1.2 Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан тухайд. 

Шүүгдэгч Д нь мөрдөн шалгах ажиллагааны явцад маш олон удаа мэдүүлэг өгсөн байдаг ба эхэн үедээ цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн талаараа огт дурдаагүй зөвхөн тендерийн хорооны гишүүдэд холбогдуулан гомдол гаргасан байдаг. Ингээд цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаас хойш 7 сарын хугацаа өнгөрсний дараа гэрчээр өгсөн мэдүүлэгтээ анх удаагаа Д.Ц-д хахууль өгсөн талаараа мэдүүлсэн. Энэхүү мэдүүлэгтээ Д.Ц-д нийт 30,000,000 төгрөгийн хахууль өгсөн мэтээр мэдүүлсэн. Ингээд энэхүү тоо нь дараа дараагийн мэдүүлгүүдэд өөрчлөгдөж явсаар компанийн дансанд үзлэг хийгдсэний дараа гэм буруутайд тооцож буй 5,000,000 төгрөг гэх тоог тодорхой мэдүүлж эхэлсэн. Ингэж яваад мөрдөн шалгах ажиллагааны сүүл үед "би худал мэдүүлсэн, надад хэн нэгэнд хахууль өгсөн зүйл байхгүй. Харин Д.Цд 5,000,000 төгрөгийг зээлсэн асуудал байгаа" гэсэн мэдүүлгүүдийг өгсөн байда-г. Тэгэхээр аль мэдүүлэг нь үнэн зөв бэ гэдгийг тогтоохын тулд зайлшгүй өөр нотлох баримт шаардлагатай. 

Шүүгдэгч нар нь 5,000,000 төгрөгийг хоорондоо зээлсэн гэдэг дээр маргадаггүй. Түүнчлэн зээл өгч авах үедээ бичгээр гэрээ хийсэн, мөн түүнчлэн зээл өгч авсан болохыг нүдээр үзсэн гэрч байгаа талаараа шүүх хуралдааны явцад тодорхой мэдүүлдэг. Хахууль өгөх, авах гэмт хэрэг нууц далд аргаар үйлдэгддэг гэмт хэрэг. Хэрэв шүүгдэгч нарын өгч авч байгаа тэрхүү 5,000,000 төгрөг нь хахууль байсан бол талууд гэрчийн хажууд ажлын байран дээрээ өгч авалцсан, мөн тухайн үед бичгээр зээлийн гэрээ хийсэн нь хэр зэрэг бодитой вэ гэдгийг зайлшгүй харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна. Энэхүү шинж нь мөн гэмт хэрэг үйлдэгдсэн гэдэгт эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэдэг. 

Хоёрдугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь тодорхойгүй. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэгдсэн байна гэж дүгнэж байгаа бол шалтгаан нөхцөл мөн зайлшгүй тодорхой байх шаардлагатай. Анхан шатны шүүх "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаас хяналт шалгалт хийлгэхгүй, үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах ашиг сонирхлын үүднээс" хахууль өгсөн гэж дүгнэсэн. Гэтэл шүүгдэгч Ц зүгээс "О" хязгаарлагдмал хариуцлагатай компанид ХАБЭА-н шалгалт хийх шаардага үүссэн үү, үйл ажиллагааг нь хязгаарлах шаардлага үүссэн үү, мөн түүнчлэн ХАБЭА-н хяналт шалгатыг бие даан хийх, үйл ажиллагааг нь хязгаарлах эрх хэмжээтэй хүн нь ХАБЭА-н албаны даргаар ажиллаж байсан шүүгдэгч Ц байх уу, "Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын дэргэдэх Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл байх уу, эсхүл Ц-н шууд удирдлага дор ажиллаж байсан бусад ХАБЭА-н ажилтан алба хаагч байх уу гэдэг нь тодорхойгүй. 

Шүүгдэгч Ц-н ажлын байранд гүйцэтгэх чиг үүргийн 3 дахь заалтад "компанийн хэмжээнд буюу "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэмжээнд ХАБЭА-н дүрэм, хангах" гэж тусгажээ. Үүний дагуу Ц нь шууд өөрөө бие даан гүйцэтгэх чиг үүрэггүй харин удирдлагаар хангах чиг үүрэгтэй юм бол Цн удирдлагаар "О" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааг шалгах чиг үүрэгтэй алба хаагч энэхүү гэмт хэрэгт заавал хамтран ороцлсон байхаар нөхцөл байдал харагддаг. Энэхүү нөхцөл байдлаас үзэхэд Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн дүгнэлт нь үндэслэлгүй, шалтгаан нөхцөл нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх үүнд огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан. 

Авлигын эсрэг хуулийн 3.1.1, 3.1.2-т зааснаас үзэхэд хахууль авагч нь өөртөө заавал ашиг хонжоо авсан байхыг шаардахаар хуульчилжээ. Гэтэл бодит байдал дээр шүүгдэгч Ц нь өөртөө ямар нэг ашиг хонжоо бэлэг сэлт авч үлдсэн зүйл байдаггүй болох нь тодорхой харагддаг. “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргахаас өмнө өөрийн зээлж авсан 5,000,000 төгрөгөө буцаан төлж барагдуулсан. Мөн түүнчлэн 5,000,000 шүүгдэгч Д-аас зээлж авснаараа “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани болон Д нарт ямар нэг давуу байдал үүсгээгүй болно. Шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Иймд миний үйлчлүүлэгч Ш.Д нь шүүгдэгч Ц-д 5,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. 

Хоёр. Шүүгдэгч Б.О-т 71,000,000 төгрөгийн хахууль өгсөн, 30,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлж хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд. 

2.1 Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан тухайд. 

Б.О-т 71,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдэл холбогдлын тухайд шүүгдэгч Д нь хахууль өгөхдөө дандаа бэлэн мөнгөн хэлбэрээр өгсөн буруу рультэй хар өнгийн 04-26 УНЗ улсын дугаартай автомашин дотор өгсөн гэсэн мэдүүлгийг өгсөн. Гэтэл шүүгдэгч От хахууль өгсөн гэх цаг хугацаанд 04-26 УНЗ улсын дугаартай автомашин түүний өмчлөл эзэмшилд шилжиж ирээгүй байсан болох нь уг автомашины лавлагаа /28 хх-ийн 173-178/ болон гэрч Амаржаргалын мэдүүлэг /29 хх-ийн 58-60/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгч Д-ын өгсөн мэдүүлэг худал гэдгийг бүрэн нотлох баримт мөн юм. Гэтэл шүүх энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийхдээ "шүүгдэгч О уг автомашины эзэмшлийг өөрийн нэр дээр шилжүүлэхээс өмнө унаж ашиглаж байсныг үгүйсгэх аргагүй, одоо түүний эзэмшилд уг автомашин бүртгэлтэй байдаг" гэх хийсвэр дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Мөн түүнчлэн шүүгдэгч Д нь компанийн данснаас чекээр гарсан мөнгийг тухайн үед юунд зарцуулсан болохоо мэдүүлж холбогдох гэрээ бичгийн нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн. Тодруулбал От хахууль өгсөн гэх тухайн үед одоог хүртэл компанийн үйл ажиллагаа явуулж буй газар болон түүний дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг иргэн Батцэнгэл гэх хүнээс худалдаж авсан мөн түүнчлэн компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор иргэдээс мах худалдаж авсан гэх санхүүгийн анхан шатны баримтуудыг гаргаж өгсөн. Гэтэл шүүх энэхүү үйл баримтад огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан. 

2.2 Шүүгдэгч О-т 30,000,000 төгрөгийг хүүгүй зээлдүүлж хөнгөлөлттэй зээлийн үйлчилгээ үзүүлсэн гэх дүгнэлт нь хуульд нийцээгүй тухайд. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д нь Оийн нөхөр Р.Б надаас 5 сая төгрөг зээлсэн гэдгээ хөдөлгөөнгүй мэдүүлсээр ирсэн. Энэхүү зээлийн харилцаанд О огт оролцоогүй болох нь тодорхой харагддаг гэтэл анхан шатны шүүх энэхүү 5,000,000 төгрөгийг О нөхөр Боор дамжуулан авч өөрийн хэрэгцээнд ашигласан мэтээр хийсвэр дүгнэлт хийснийг хууль зүйн үндэслэлгүй гэж харж байна. Мөн 25,000,000 төгрөгийг О зээлж авсан мэтээр дүгнэлт хийсэн хууль зүйн үндэслэлгүй. Шүүгдэгч Д мэдүүлэхдээ 25,000,000 төгрөгийг зээлэхгүй бол О нь дараагийн тендерт шалгаруулахгүй байх гэж бодоод зээлсэн талаараа мэдүүлдэг. Ингэхдээ О-т зээлсэн гэж мэдүүлдэггүй бөгөөд 2000 гэх нэртэй кино багийн хамт олонд зээлсэн талаараа мэдүүлсэн ба энэхүү үйл баримт нь гэрч Мын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Үүнээс дүгнэж үзвэл зөвхөн Д-ын төсөөлөл бодлоор шүүгдэгч Оийг гэм буруутайд тооцох ямар ч хууль зүйн боломжгүй юм. 

Мөн түүнчлэн дээр дурдсанчлан хахууль авагч нь өөртөө заавал ашиг хонжоо авсан байхыг шаардахаар хуульчилсан. Тэгвэл энэ 30,000,000 төгрөгөөс О өөртөө ямар ашиг хонжоо хүртсэн нь тодорхойгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2-т хахууль өгөхийг шаардсан, эсхүл авсан бол гэмт хэрэг байхаар хуульчилсан. Гэтэл О нь Бод 5,000,000, Мад 25,000,000 төгрөгийг өгөхийг Даас шаардсан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй бөгөөд харин эсрэгээрээ Д нь дээрх мөнгийг зээлдүүлэхээс татгалзах бүрэн боломжтой байсан. Ийнхүү татгалзсанаараа түүнд ямар нэг хохиролтой байдал үүсэхгүй байсан болох нь хэргийн материалд цугларсан бичгийн нотлох баримтуудаас тодорхой харагддаг. Зээл авсан гэх М, Б нар нь зээлээ буцаан төлсөн үйл баримт байгаа бөгөөд шүүгдэгч гэрч нар үүнтэй маргаагүй. Үүнээс үзвэл О өөртөө давуу байдал үүсгэж ашиг хонжоо олоогүй болох нь харагддаг. Гэвч дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болохуйц энэхүү нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Гурав. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухай. 

3.1 Анхан шатны шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд. 

Шүүгдэгч О-ийг эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ уг хуулийг буруу тайлбарлаж хэрэгсэн гэж үзэж байгаа болно. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2-т "нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан өгөхийг шаардсан авсан бол...” гэж заажээ. Хэдийгээр энэхүү гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй боловч "хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд” гэх шинж нь хангагдсан тохиолдолд гэм буруутайд тооцох нь хуульд нийцнэ. Гэтэл энэхүү шинж нь огт хангагдаагүй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч О нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс уг компанийн ирүүлсэн тендерийн материалыг дэмжиж санал огт өгөөгүй байдаг. Хэрэв уг тендерт ирүүлсэн материал нь шаардлага хангаагүй байхад О нь илтэд дэмжиж оролцсон бол "хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн” гэх шинжийг бүрэн хангагдсан гэж үзэх нь хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Д болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Б.О давж заалдах гомдолдоо:

“... намайг Монгол Улсын Эрүүгийн хэргийн тусгай ангийн 22.4 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн эж үзэж нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Учир нь Ш.Д болон түүний эхнэр, хадам дүү нарын зүгээс 2019 оны тендерт “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулах боломжгүй, зөрчилтэй байсныг би илрүүлж, үнэлгээний хорооны хурал дээр хэлснийг хурлын тэмдэглэлээс олж мэдээд надад өс хонзон санаж гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн. Мөн Ш.Д нар нь тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба энэ үед намайг “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирлын тушаалаар иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Би 3 удаагийн шүүх хуралдаанд оролцож, нэхэмжлэлийн шаардлагыг няцааж байсан ом. Энэ үед Ө.А нь намайг доромжилж, заналхийлж, нөхөр Ш.Д нь ахын дүү Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваад эвлэрчих гэж надаас гуйж байсан. Тэдний гуйлт хүсэлтийг зөвшөөрөлгүй шударгаар албан үүргээ гүйцэтгэсэн минь бас л эд нарын дургүйцлийг нэмэгдүүлсэн. 

Үүнээс болж миний эсрэг хандаж, нутгийн болон ажлын хүмүүст худал мэдээллээр цуурхал тарааж, Эрдэнэт хотод амьдрах, ажлаа хэвийн хийх нөхцөлгүй болгож улмаар амь насанд халдах, ар гэр, үр хүүхдэд хохирол учруулах эрсдэлтэй нөхцөлийг бий болгож байсан. Мөн ар гэр, амь нас, амьдралын асуудалд ч гэсэн хохирол учруулахаар заналхийлж байсан юм. Энэ асуудлыг би хэргийг шалгаж байсан мөрдөгч, хяналт тавьж байсан прокурорт хэлж, намайг гэмт хэрэгт холбогдуулж гүтгэсэн талаар Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж байсан боловч шалгаж өгөөгүй. Харин өмгөөлөгч нарын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцаасны дагуу намайг гэмт хэрэг үйлдээгүй, Ш.Д гүүний гэр бүлийнхэн гүтгэсэн гэдгийг нотлох олон баримтууд хэрэгт авагдсан байхад Шүүх гэдгээр нотлох баримтуудыг анхаарч үзээгүйд гомдолтой байна. Би 2016, 2019 оны тендертэй холбогдуулж тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байхдаа албан үүрэгтэйгээ холбогдуулж хэнээс ч нэг ч төгрөг аваагүй.      

Би Ш.Д гуайг нутгийн ах, нутгийн зөвлөлийн гишүүн гэдэг утгаар нь хандаж завынхаа уран бүтээлийн талаар бахархан ярьж нээлт хийх талаараа бусдад хэлж байсан мэдээгээ дамжуулсныг олзолж 25 сая төгрөгийг киноны маркетингийн менежер Г.Мад түр өгч хэрэглүүлээд буцааж авсан асуудлаа миний ажил үүрэгтэй холбогдуулан тайлбарласан байдаг. Би Ш.Д гуайг ийм хүн чанар муутай гэдгийг мэдсэн бол өөрийнхөө амьдралын бахархал болсон аавынхаа уран бүтээлийн талаар түүнд хэлэхгүй байсан бөгөөд өөр хүсэл Зорилгоор миний эсрэг ашиглана гэдгийг урьдчилж төсөөлөөгүйдээ үнэхээр их харамсаж байна. Иймээс анхан шатны шүүх асуудлын бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Б.Оийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн давж заалдах гомдолдоо:

“... Б.От холбогдох хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй эргэлзээтэй нотлох баримтад үндэслэн хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь: 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Б.От гэм буруу тооцох үндэслэл болоод байгаа нотлох баримт нь гэрч Ө.А, Ө.Ц нарын мэдүүлэг боловч эдгээр гэрч нар “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Дтай ашиг сонирхол нэгдмэл ойр дотны хүмүүс байдаг. Гэтэл эдгээр гэрч нарын хувийн байдал, өөрөөр хэлбэл, Б.Оийг Ө.А өөрийн нөхөр Ш.Дтай харддаг, үүнээс улбаалан түүнийг мөнгө авсан мэт гүтгэсэн нөхцөл үүссэн байх талтай байхад энэ талаар шалгаж тогтоох шаардлагатай байсан. 

Мөн Б.О нь тухайн тендер шалгаруулах үйл ажиллагаанд оролцохын өмнө жирэмсний амралттай байсан, ажлын байртай байхын тулд ажилдаа орсон, маргааны эх үүсвэр болоод байгаа энэ тендерийг зарлагдсан болон “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани тендерт оролцох болсон талаар тендер нээх үед мэдсэн... гэх тул энэ нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан зэргээр хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад эргэлзээгүйгээр Б.Оийн гэм бурууг нотолсон баримт авагдаагүй байхад түүнд гэм буруу тооцож ял шийтгэл оногдуулсан нь эрүүгийн эрх зүйн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох үндсэн зарчмууд алдагдахад хүрсэн төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зөрчигдөхөд хүрсэн. 

Хэргийн бодит нөхцөл байдлыг шалган тогтоох ажиллагаа дутуу хийгдэж эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгосон талаар тайлбарлан авч үзвэл Б.О нь Орхон аймгийн нутагт Ш.Даас 2016-2017 онд үргэлжилсэн үйлдлээр нийт 71 000 000 төгрөгийн хахууль авсан, Ш.Даас өөрийн нөхөр Р.Бын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-нд 5.000.000 төгрөг, 2019 оны 1 сард бэлнээр 25 000 000 төгрөг хүүгүй зээлж хөнгөлөлттэй үйлчилгээ авч хахууль авсан гэх үйлдлийг нотолж байгаа гэх гэрч Ө.Аын мэдүүлгийн эх сурвалж хэрэгт авагдаагүй. 

Ө.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: надад мөнгө өгсөн талаар тэмдэглэсэн дэвтэр байгаа ... гэдэг. Гэтэл дэвтрийг гаргуулан авах, үзлэг хийж бэхжүүлэн хэрэгт нотлох баримтаар хавсаргах ажиллагаа хийгдээгүй. Мөн Ө.А “... Ц дарга мөнгө нэхэж утсаар мессеж бичдэг..." гэсэн агуулгатай мэдүүлэг өгдөг ба энэ мэдүүлгийн эх сурвалжийг шалгах ажиллагааг хийгээгүй орхигдуулсан. 

Хэрэгт “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Голомт банкин дахь харилцах дансны хуулгыг нотлох баримтаар хавсаргасан, энэ данснаас бэлнээр гарсан мөнгийг хахуульд өгсөн гэх агуулгаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, улмаар анхан шатны шүүх гэм буруу тооцож байгаа хэдий ч энэ талаар тухайн байгууллагын санхүүгийн байдалтай холбоотой баримт болох санхүүгийн орлого зарлагын тайланг аваагүй, санхүүгийн баримтад үзлэг хийж хэрэгт хавсаргаагүй, шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй зэргээр тухайн данснаас гарсан бэлэн мөнгө юунд зарцуулагдсан болохыг шалгаж тогтоогоогүй. 

Гэрч Р.Б" ... 60.000.000 төгрөгийг Даас зээлсэн юм байна гэж бодоод 27000 доллар өгсөн гэж мэдүүлсэн, түүнээс биш Даас 60.000.000 төгрөг авсан зүйл байхгүй" гэж мэдүүлсэн байхад энэ мэдүүлгийн бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй. 

2018 оны 12 дугаар сарын 27-нд Р.Бын дансаар 5.000.000 төгрөг авсан гэж буруутгаж байгаа үйлдлийн талаар Б.О ... Р.Бмөнгө авсан гэдгийг мэдээгүй гэдэг ба Р.Бнь хотод найзуудтайгаа явж байгаад мөнгөний хэрэг гарахаар нь Д ахаас мөнгө зээлж авсан удаатай... гэж, шүүгдэгч Ш.Д удаа дараа мэдүүлэхдээ Р.Б5 000 000 төгрөг зээлсэн гэж удаа дараагийн шүүх хуралдаанууд дээр мэдүүлсээр байтал хэрэг прокурорт буцаж мөрдөн шалгах ажиллагаа хийх явцад энэ талаар тодруулж шалгаагүй нь хэргийн бодит үнэнийг тогтоох боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байгаа. 

Гэрч Г.М нутгийн зөвлөлийн гэж нэг хүний дугаар өгч, энэ хүнтэй нь холбогдож, Улаанбаатар хотод 25.000.000 сая төгрөг зээлсэн, үүнийг эргүүлж өгсөн..." гэх агуулгатай мэдүүлэг өгсөн байхад энэ мэдүүлгийн эх сурвалж болох Ш.Д Завхан аймгийн нутгийн зөвлөлд байдаг эсэх, мөн "2.000" кино зохиол бичсэн хүн Б.Оийн аав мөн эсэх, мөн бол тэр хүн Завхан аймгийн уугуул хүн мөн эсэх нөхцөлийг ч шалгаж тогтоох шаардлагатай байсан. Мөн гэрч Ө.А “... би бусдыг гэмт хэрэгт гүтгэж ..." буруу юм хийлээ гэсэн агуулгатай мэдээлэл өгсөн байхад уг мэдээллийг шалгалгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь ч хэргийг зөвхөн яллах талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэхэд хүргэж байгаа. 

Эдгээр нөхцөл байдлаас, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж тогтоогоогүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байхад анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр Б.От гэм буруу тооцож, ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д заасныг журамлан Б.Оийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Өмгөөлөгч С.Пүрэвсүрэн би шүүх хуралдаанд биечлэн оролцож, хэргийн нөхцөл байдал, нотолгооны талаар дэлгэрэнгүй тайлбар гаргах хүсэлттэй байна” гэжээ.

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Г.Энхтүвшин давж заалдах гомдолдоо:

“... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дугаар сарын 30-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Оийг "Эрдэнэт үйлдвэр" хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2016 онд зарласан ТҮ-2016/01 дугаартай үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, нээлттэй тендер шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар буюу нийтийн албан тушаалтнаар ажилласан байдлаа ашиглан, албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Ш.Даас Орхон аймгийн нутаг дэвсгэрт 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр 38 сая, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 23 сая, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 10 сая төгрөгийн, нийт 71 сая төгрөгийн хахууль авсан, 

Мөн "О" хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 2019 онд зарлагдахаар төлөвлөгдсөн ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, нээлттэй тендерт шалгарах ашиг сонирхлын үүднээс "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу байдал олгох боломжтой байдлаар албаны байдлаа ашиглан ойлголт төрүүлж, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Ш.Даас өөрийн нөхөр Р.Бын ХААН банкны 5099999306 дугаарын дансаар 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5 сая төгрөг, Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Нарны хороолол хотхонд 2019 оны 01 дүгээр сард бэлнээр 25 сая төгрөгийг хүүгүй зээлж, хөнгөлөлттэй үйлчилгээ авч, хахууль авсан гэж үзэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан 2015 оны шинэчилсэн найруулгатай эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 27 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг эс зөвшөөрч дор дурьдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: 

1. Хэргийг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг агуулсан нотлох баримтууд нь харилцан зөрүүтэй байхад шүүгдэгчийг цагаатгах талын нотлох баримтыг үгүйсгээгүй атлаа үнэлж дүгнээгүй орхигдуулсан. 

Тухайлбал: А.Б.От 71,000,000 төгрөгийн хахууль өгсөн гэх үйлдлийг шалгахдаа мөрдөгч "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн дансны хуулгыг үзээд 2016 оны тендерийн дараах цаг хугацааны хувьд ойролцоо, 10 саяас дээш гарсан 3 удаагийн гүйлгээг сонгож, Ш.Д, түүний эхнэр, компанийн санхүү хариуцсан дэд захирал, Ө.А, түүний дүү, компанийн менежер Ө.Ц нарыг гэрчээр байцаахдаа хөтөлж, тулгаж сануулж мэдүүлэг авсан. Үүнээс өмнө Б.От хахууль өгсөн гэж мэдээлж, мэдүүлж шалгуулсан энэ 3 хүн хэзээ, хаана, хэдэн төгрөгийг хэрхэн, яаж өгсөн талаараа байнга зөрүүтэй мэдүүлдэг байсан байх ба гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, заасныг нь мөрдөгч шалгаагүйгээс нотлох баримтын шаардлага хангахааргүй болсон байдаг. Өөрөөр хэлбэл: Энэ 3 гэрч "От хахууль өгсөн” гэж мэдүүлэг өгч гүтгэх талаараа хоорондоо ярьж зөвшилцөн бэлтгэсний дараа мэдүүлэг өгдөг боловч Ө.А л гэхэд 3 удаа мэдүүлэг өгөхдөө: 

-2020 оны 04 дүгээр сарын 20-нд өгсөн анхны мэдүүлэгтээ: Миний нөхөр Ш.Д нь 2016-2019 оны хооронд Б.От цувуулж 70 сая төгрөгийг өгсөн. Нөхөр маань мөнгө вгох болгондоо надад хэлж байсан. Мөнгө өгч байсан талаар би хувьдаа бүртгэл хөтөлсөн, түүнийг хараад хэзээ хэдэн төгрөг өгснөө хэлье, 

2020 оны 10 дугаар сарын 05-нд мөрдөгч "Та “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид ямар ажил хийдэг вэ" гэж асуугаад "Танай нөхөр Д ... Б.От 2016-12-15-нд “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Голомт банкны 4021002458 тоот данснаас чекээр 38 сая, 2017-06-11-нд 10 сая, 2017-02-21-нд 23 сая төгрөгийг өгсөн гээд байна, энэ талаараа танд хэлж байсан уу?" гэж нөхрийнх нь мэдүүлэг, "Би “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Санхүү Дансны мэдээлэлд тулгуурлан хөтөлсөн асуулт тавихад нь хариуцсан дэд захирал байгаа юм... Манай нөхөр 70 гаруй сая төгрөг өгөхөөр боллоо гээд дараа нь 2 билүү 3 хувааж өгсөн гэж байсан. Яг хэзээ өгснийг мэдэхгүй..., 

2020 оны 12 дугаар сарын 22-нд: ...Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад бүх нотлох баримттай танилцахад ...О гэдэг хүүхэнд манай нөхөр Д 71 сая төгрөгийг өгсөн байдаг. Би энэ асуудлыг тухайн үед нь би мэдээгүй, 2019 оны тендерт унасны дараа л мэдсэн...гэж тус тус өмнө өгсөн мэдүүлгээ дараагийнхаа мэдүүлэгтээ өөрчилж янз бүрээр хэлдэг нь "хахууль авах, өгөх” үйл явдал болоогүй байхад худал зохиож хэлээд өмнө нь юу ярьснаа мартсанаас болж дараа дараагийн мэдүүлгүүд нь өөрчлөгддөг болох нь илэрхий байна. 

Мөн гэрч Ө.А 2022 оны 07 дугаар сарын 08-нд "Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах зорилгоор Б.О, Д.Ц нарт хахууль өгсөн” гэж гүтгэсэн тухайгаа мэдээлж хэргээ илчлэн өргөдөл өгсөн баримтыг прокурор холбогдох байгууллагад шилжүүлж шалгуулалгүйгээр хавтаст хэрэгт нотлох баримт болгож /28 хх 2-4/ хавсаргаснаар болон мөрдөгч 2023 оны 08 дугаар сарын 30-нд "О" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн санхүүгийн баримтад үзлэг хийгээд С.Б, М.Г нараас газар, үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан болохыг нотолсон үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтууд /29 хх 166-203/ -аар нэг гэр бүлийн гишүүд болох Ш.Д, Ө.А, Ө.Ц нарын мэдүүлгэн нотлох баримтууд, "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Голомт банкин дахь дансны гүйлгээнд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь үгүйсгэгдэж байхад шүүх, Аын анхны мэдүүлгээ үгүйсгэсэн өргөдөл, компанийн санхүүгийн баримтад үзлэг хийж хахуульд өгсөн гэх мөнгөөрөө өөр зүйл худалдан авсан баримтуудыг үнэлээгүй, бас үгүйсгээгүй байна. 

Б.О 2019 оны 12 сарын 27-нд нөхрийнхөө дансаар 5 сая, 1 сард бэлнээр Улаанбаатар хот Нарны хороололд 25 сая төгрөгийг хүүгүйгээр хөнгөлөлттэй зээл авч, хахууль авсан гэх үйлдлийн тухайд: 

Б.О-ийн аав Б Завхан аймгийн түүхэн кино болох "2000" нэртэй кино зохиол бичиж, Монголын кино урлагийн одууд дэлгэцэд амилуулаад нээлт хийх цаг хугацааг 2019 оны 03 дугаар сарын 01 гэж товлоод, 2018 оны 07 сараас эхлэн Завханы гаралтай бизнесменүүд, өөр аймаг хотуудад байршилтай нутгийн зөвлөлийнхөн, танил тал найз нөхөд, ах дүү хамаатан саднууддаа зар тарааж, өөрсдөдөө байсан мөнгөн дээрээ нэмж нээлтийн ажиллагаанд зарцуулах хөрөнгө босгосон байдаг. 

Киноны нээлт хийх зар мэдээг тараахдаа Ш.Д-ыг Орхон аймаг дахь нутгийн зөвлөлийн идэвхтэй гишүүн тул нутгийн хүмүүст дамжуулж туслах байх гэж итгэж, тэдний компанийг тендерт оролцоно гэдгийг мэдээгүй /тухайн үед тендер зарлагдаагүй, тендерийн нээлт хийгдээгүй, ямар компани орох нь тодорхойгүй байсан/ байсан байхдаа кино нээлтэд нутгийн зөвлөлөөс туслах боломжтой эсэхийг асуугаад өгөөч гэж хэлсэн байдаг бөгөөд түүний компаниас хөнгөлөлттэй зээл авах зорилгоор хэлээгүй болох нь киноны нээлтийн материалууд, гэрч Г.М-ын “... Киног судалж байхад Завхан аймгийн түүхтэй холбогдож байсан учраас тус аймгийн нутгийн зөвлөл түүнтэй хамааралтай хүмүүсээс мөнгийг босгож болдог шүү гэдгийг От хэлсэн... "гэх мэдүүлэг, "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн данснаас энэ мөнгийг гаргаж зээлдүүлсэн нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй, харин Ш.Д өөрийн хэрэглээний мөнгөнөөсөө Бод 5 саяыг зээлдүүлэн шилжүүлж, хотод хүнээс авах байсан авлагаа аваад 25 сая төгрөгийг нутгийнхаа түүхэн киноны нээлтэд зориулж түр хугацаагаар ашиглуулаад анх өгсөн, киноны марктенгийн менежер Г.Маас буцааж авсан байдаг. Мөн Б.О "би "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг тендерт орох эсэхийг болон тендерийн үнэлгээний хороо байгуулагдсаныг ч мэдээгүй /энэ нь тендерийн нээлт хүртэл нууц байдаг гэх/ үедээ киноны нээлтийн талаар хүмүүст зар тарааж байсан гэдгийг Ө.Ц ч нотолж “ От мөнгө манай компани тендерт оролцох материал өгөөгүй байсан...” /1 хх 114/ гэж компанийн менежерийн албан үүрэгтэйгээ холбоотой зүйлийн талаар мэдэх зүйлээ шууд гэрчилсэн байдаг ба харин хахууль өгсөн гэх нөхцөл байдлуудын талаар ах, эгч зарынхаа ярьсныг дамжуулж мэдүүлсэн байхад Г.М, Ө.Ц нарын мэдүүлгээс Б.О-ийг цагаатгаж болох хэсгийг нь бусад нотлох баримтуудтай харьцуулж үнэлээгүй, Ш.Д нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх орон зай, цаг хугацааны талаар 2016 оны 12 сарын 25-наас 2017 оны 06 сарын 11 хүртэлх хугацаанд хахууль өгөхдөө "буруу рультэй хар өнгийн 04-26 УНЗ улсын дугаартай автомашин дотор От өөрт нь бэлнээр өгөөд байсан" гэж тухайн үед О огт хэрэглэж байгаагүй машиныг зааж худлаа мэдүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар 2018 оны 08 дугаар сарын 10-нд Оийн эзэмшилд очсоныг тогтоосон, гэрч Б.Ариунжаргал "...би машинаа Австрали явах гээд О-т худалдсан... үүнээс өмнө машинаа дамжуулж унаж, хэрэглүүлж байгаагүй ...гэж, гэрчийн хувьд худал мэдүүлснээс үүсэх үр дагаврыг ойлгож мэдүүлэг өгсөн шүүгдэгч Б.О нь уг машины эзэмшлийг өөрийн нэр дээр шилжүүлэхээс өмнө унаж ашиглаж байсныг үгүйсгэх аргагүй...” гэж авто машины шилжилт хөдөлгөөний талаарх үйл баримтыг нотолсон нотлох баримтыг үнэлэхгүйгээр хувийн таамаглал дэвшүүлж, тогтоолдоо “үгүйсгэх аргагүй” гэж дурджээ. Хэдийгээр шүүгч нотлох баримтыг дотоод итгэлээрээ үнэлэх боловч тэр дотоод итгэл нь нотлох баримтад тулгуурласан, хуульд нийцсэн байх ёстой. 

В. Шүүхийн хэлэлцүүлгийн үед хавтаст хэргээс өмгөөлөгч бид гэрч Ө.Аын Б.О, түүний аавын хувийн нэр хүндэд халдаж доромжилсон мессежнүүдийг шинжлэн судалж, шүүгдэгч Ш.Даас эхнэрийнх нь бичсэн зүйлийг ямар учиртайг асуухад “Манай эхнэр намайг Отэй харддаг юм. Бас манай компанийн ахлах тогоочийг шаардлага хангахгүй гэж О тендерээс хасуулсан байсныг эхнэр мэдчихээд О урьд нь манайхаас хахууль авч байсан, бас мөнгө зээлдүүлсэн талаар цагдаад өргөдөл өгчихсөн байгаа, чи миний хэлснийг баталгаажуулсан мэдүүлэг өгөхгүй бол би шоронд орно, чи намайг шоронд явуулмаар байна уу" гээд гэр бүл дотор янз бүрийн маргаан үүсээд, мөн захиргааны хэргийн шүүх дээр манайх нэхэмжлэл гаргасан маргаандаа ялах магадлалтай гэж байсан учраас шүүхийн эцсийн шийдвэр гартал тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг ямар нэг аргаар хүчинтэй болгуулахгүй байлгаж, цаг хугацаа хожих зорилгоор гэр бүлээрээ нэгдэж, эхлээд үнэлгээний хорооныхныг бүхэлд нь, дараа нь О, Ц нарыг "хахууль авсан" гэж гүтгэсэн юм.

Би буруугаа ойлгоод мөрдөн байцаалтын ажиллагаа дуусахаас өмнө худлаа ярьж, мэдүүлсэн талаараа мөрдөгчид хэлсэн боловч намайг мэдүүлгээсээ буцвал асуудал чинь хүндэрнэ шүү гээд надаас дахиж мэдүүлэг аваагүй, миний хүсэлтийг шалгаагүй тул би болсон асуудлыг үнэнээр нь тусгаж мэдүүлгээ өөрөө бичээд мөрдөгч М.Бы и-мэйл хаягаар хүргүүлсэн гэж шүүхийн хэлэлцүүлгийн үед удаа дараа мэдүүлсэн ба энэ асуудлыг хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 3 удаа буцаасны үр дүнд мөрдөн байцаалтаар шалгахад Ш.Дын эхнэр Ө.А нь нөхрөө Отэй хардаж, тендер шалгаруулалтын үед О нь “О “хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зөрчлийг илрүүлэн мэдээлснээс болж манай компанийг тендерт шалгаруулаагүй байна гэж От дургүйцэж түүнийг болон аавыг нь доромжлон мессеж бичиж байсан нь тодорхой болсон байдаг. 

Мөн хавтаст хэрэгт авагдсан Ө.А-ын өөрийн буруугаа хүлээж бичсэн өргөдөл, Ш.Дын 2022 оны 06 дугаар сард мөрдөгч М.Бы и-мэйл хаягаар явуулсан /28 хх 9-12/ яллагдагчийн мэдүүлэг, үнэлгээний хорооныхныг эрүүгийн хариуцлагад татуулахаар гаргасан мөрдөгчийн санал /25 хх 136-140/-ыг хүчингүй болгосон Орхон аймгийн Прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 01 тоот тогтоол /25 хх 141-149/ зэрэг нь тухайн үед гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх талаар эргэлзээ төрүүлсэн, эрс зөрүүтэй утгыг илэрхийлсэн нотлох баримтууд байгааг өмгөөлөгч нар шинжлэн судалсан боловч шүүх эдгээр нотлох баримтуудыг харьцуулж үнэлээгүй бас няцаагаагүй. 

Г. Шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Б.Оийн нөхөр Р.Бын мэдүүлгийг гэрч Ө.А, гэрч Ө.Ц нарын мэдүүлэгтэй агуулгын хувьд зөрөөгүй, нотлох баримтын шаардлага хангаж байна" гэж дүгнэн нөхөр Бынх нь мэдүүлгээр эхнэр Б.Оийг нь, хадам дүү Ө.Ц, эхнэр Ө.А нарынх нь мэдүүлгээр нөхөр Ш.Дыг нь тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байгаа нь /Шийтгэх тогтоолын 19 хуудас/ Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т: Гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх,” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт ” Гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй" гэж заасныг мөрдөн байцаалтын шатанд зөрчсөн зөрчлийг шүүх зөвтгөсөн байдалтай дүгнэлт хийжээ. 

Тухайлбал: АТГ-аас 2020 оны 12 дугаар сарын 22-нд өглөө 9 цагт ирж гэрчийн мэдүүлэг авна гэж Б.Оийг дуудаж тус газрын Б корпусын 106 тоотод, нөхрийг нь 108 тоотод тус тус оруулж суулгаад эхнэр, нөхөр хоёрыг оруулсан 2 өрөөний хооронд Б.Мгэдэг нэг мөрдөгч яваад "эхнэр чинь тэнд өөр юм ярьж байна. Та яагаад худлаа яриад байгаа юм бэ? Гэрч үнэн ярихгүй бол та нарыг тусгаарлана, эхнэрийг чинь хорьж саатуулна” гэж айлган сүрдүүлж, нөхрөөр нь манай эхнэр Ш.Даас хахууль авсан гэж хэлүүлэхээр тулган шаардаж, Д түүний гэр бүлийнхнээс өгсөн мэдүүлгийг сануулан хөтөлж, Даас ямар учиртай мөнгө зээлсэн, ямар учиртай доллар аваачиж өгсөн гэх утгатай асуултаар гэрчийн мэдүүлгийг эхэлж, хариулт авах хэлбэрээр байцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 7-д "Тухайн хүн мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярина. Ярьж дууссаны дараа ярьсан зүйлтэй нь холбогдуулан түүнд тодруулах асуулт тавьж болно” гэж мэдүүлэг авах журмыг зөрчсөн.

Нэгжлэг хийхээр гэр рүү нь 106 тоот өрөөнөөс эхнэрийг нь дагуулж гарахдаа 108 тоотод байгаа нөхөрт нь "хорихоор авч гарч байгаа" гэж ойлгуулж, зориуд харуулсан. Мөрдөгч Э.Мөнхцэнгэл гэрт нь нэгжлэг хийхээр явсны дараа нөгөө мөрдөгч Б.МР.Боос: Дын талаас От хахууль өгсөн талаар өгсөн мэдүүлэгт тулгуурлан эхнэрийнх нь эсрэг мэдүүлэг авахаар асуусан асуултад нь нөхөр нь эхнэрээ Дарханы замын тендерийн ажлыг хийх гээд мөнгө олох шаардлага хамгаалах зорилгоор гараад би 60 сая төгрөг бэлнээр, мөн дансаар 5 сая төгрөг Ш.Даас зээлж аваад хүү тооцож бодоод 27,000 доллар болгож буцааж өгсөн ... ” гэж мэдүүлсэн гэдэг. 

Дараа нь буюу 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дахин гэрчийн мэдүүлэг /28 хх 182-183/ өгөхдөө: ... Би найз А-гийн "Х" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэр дээр тендерийн ажил хийхдээ мөнгө хэрэгтэй болсон. Энэ үед эхнэр маань хүнээс зээлсэн гээд 60 сая төгрөг надад өгснийг би тухайн үед Ш.Д-аас зээлж аваад буцаагаад 27,000 доллар болгоод өгсөн гэж өмнө нь мэдүүлсэн. Гэвч тэр мөнгийг эхнэр маань Баас зээлсэн юм билээ. Д-аас манайх 60 сая төгрөг огт зээлсэн асуудал байхгүй, 27.000 доллар ч би аваачиж өгөөгүй гэж гэрчилсэн мэдүүлгийн эх сурвалж нь: 

2020 оны 12 дугаар сарын 22-нд Р.Бын гэрт нэгжлэг /нэгжлэгийн тэмдэглэл, 25 хх 153-155/ хийх явцад Б.О Б-аас 30.000 долларыг байраа барьцаалж зээлсэн зээлийн болон барьцааны гэрээ /26 хх 19-20,33/-г хурааж авч хэрэгт тусгаснаар, 

гэрч Б /29 хх 60/ -ын мэдүүлэг, гэрч Р.А /28 хх 185- 186/-гийн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газраас 2023-03-16-ны өдрийн 5-10/240 тоот албан бичигт хавсаргасан “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн замын тендерийн ажил хийсэн талаарх баримт материалууд /28 хх 114-227/-аар нотлогдсон байхад мөрдөгч нөхрийг нь хөтөлж, тулгаж, сүрдүүлж, дарамтлан эрүү шүүлтийн аргаар авсан мэдүүлгээр эхнэрийг нь гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нөгөөтэйгүүр гэрч Б, гэрч А нарын мэдүүлэг, нэгжлэгийн үр дүнд Оийн гэрээс хурааж авсан зээлийн болон барьцааны гэрээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газрын буюу төрийн байгууллагын тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан бичгээр ирүүлсэн баримтуудыг шүүх үнэлэхгүй орхигдуулсан. 

Энэ хэргийн шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтээр хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс 3 удаа буцааж, нэмж хийлгэсэн мөрдөн байцаалтын ажиллагаагаар Ш.Д-ын талаас Б.О-т хахууль өгсөн гэх мэдүүлэг худлаа болохыг ойлгомжтой болгосон дээр дурьдсан нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч шүүх яллах цагаатгах нотлох баримтуудыг тэнцвэртэйгээр үнэлж, дүгнэлт хийлгүйгээр цагаатгах талын нотлох баримтуудыг үнэлэлгүй, няцаалгүй орхигдуулж, яллах талын нотлох баримтыг нотолгооны ач холбогдолтой гэж дүгнэлт хийж, яллах нэг талыг хэтэрхий баримталж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна ... 

2. Мөрдөн байцаалтын шатанд хязгаарлагдмал хариуцлагатай компанийн заасан үндэслэл журмыг зөрчиж, мөн эрүү шүүлтийн аргаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон гэж үзэхээр дараах зүйлүүд байна. Үүнд: 

Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Б.М 2020 оны 12 сарын 22-ны 09 цагт Б.О-ийг нөхрийнх нь хамт дуудан аваачиж гэрчийн мэдүүлэг авахдаа: "Та 2019 оны 12 сард Ш.Д-аас зээлсэн 30 сая төгрөгөө юунд зарцуулсан бэ? Ямар зорилгоор зээлсэн бэ? Танай эцэг П.Б 2019-12 сар, 2020 оны 1 сард ямар кино бүтээсэн бэ? Та 2016-12-15-нд 38 сая, 2017-06-11-нд 10 сая, 2017-02-21-нд 20 сая, нийт 68 сая төгрөгийн хахууль авсан уу? 2019 оны тендерт яагаад “Хаан хүнс катеринг” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг шалгаруулсан бэ, танд энэ шалгаруулалт хийхэд хэн нөлөөлж хууль бус шалгаруулалт хийлгэсэн бэ? Та яагаад ажлаасаа чөлөөлөгдсөн бэ? Нөхөр чинь орлогогүй юм бол та 2020 оны 03 сараас ажлаасаа гарчхаад танайх ямар орлогоор амьдардаг юм бэ? гэж гэрчээр өөрөөр нь хэрэг хүлээлгэхийг оролдсон шинжтэй, мөн хувь хүний амьдралын дотоод асуудлыг сонирхсон байдалтай асуулт тавьж мэдүүлэг авсан. Мөн нөхөр Р.Боос нь ч мэдүүлэг авахдаа гэрчлэх эрх үүргийнх хүрээнд эхэлж юу ч яриулалгүйгээр шууд л нэг хүний хэлснийг нөгөөд нь дамжуулан асуулт болгож, хариулт авах хэлбэрээр мэдүүлгэн нотлох баримтыг цуглуулсан нь

25.1 дүгээр зүйлийн 7-д "Хүн мэдүүлэг өгөхдөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдэх зүйлээ ярина. Ярьж дууссаны дараа, ярьсан зүйлтэй нь холбогдуулж түүнд асуулт тавьж болно", 25.1 дүгээр зүйлийн 13-т “Мэдүүлэг авах үед хөтөлж, эсвэл тулгаж асуулт тавихыг хориглоно" гэсэн хуулийн заалтуудыг мөрдөгч ноцтой зөрчиж, гэрчүүдэд хөтөлж, тулгасан асуулт тавьж, хорино, тусгаарлана гэж сүрдүүлж, хорихоор авч гарч байна гэж хэлж хуурч мэхэлж төөрөгдүүлж мэдүүлэг авсан байдаг. 

Мөн Ө.А, Ө.Ц нараас ч гэрчийн мэдүүлэг авахдаа энэ мэдүүлэг чинь гэр бүлийн гишүүн Ш.Д-ын чинь болон хувийн компанийн чинь эсрэг ашиглагдана гэдгийг тайлбарлаж ойлгуулахгүйгээр, тэдгээрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь эдлүүлэхгүйгээр зөвхөн О, Ц нарыг буруутгах мэдүүлэг авч байна гэж төөрөгдүүлэн, мөн л нэгнийх нь хэлснийг нь нөгөөд сануулж, хөтөлж, тулгаж, хуурч мэхэлж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан бол нотлох баримтаар тооцохгүй”, 16.12 дугаар зүйл “Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар тооцохгүй”, 16.14 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ ... айлган сүрдүүлэх, тулган шаардах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэхийг хориглоно” гэсэн хуулийн заалтуудыг тус тус зөрчиж нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлсэн, гэрч А-ын "Би компанийнхаа Санхүү эрхэлсэн дэд захирлын хувьд Б.О-т хахуульд өгсөн мөнгөний тооцоог тэмдэглэсэн дэвтэр бий гэсэн мэдүүлгийн, Ш.Д-ын "Боос 27,000 доллар аваад зургийг нь гар утсаараа авч эхнэр рүүгээ чатаар явуулж байсан” гэх мэдүүлгийн эх сурвалжуудыг шалгаагүй тул гэрч Ө.А, Ө.Ц, Р.Б нарын мэдүүлгэн нотлох баримт нь нэгэнт хууль зөрчиж цуглуулж бэхжүүлсэн тул нотолгооны ач холбогдолгүй гэж үнэлэн бүх өмгөөлөгч нар, улсын яллагчтай мэтгэлцсэн байхад шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж цуглуулж бэхжүүлсэн дээрх 3 гэрчийн мэдүүлгийг шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгож хууль зөрчсөн байна. 

3. Шүүх хэрэглэвэл зохих хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 

А. Б.О нь Ш.Д болон түүний "О" хязгаарлагдмал хариуцлагатай компанид давуу болон ашигтай байдал бий болгохоор тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн ямар ч үйлдэл хийгээгүй нь үнэлгээний хорооны хурал дээр Б.О “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн тендерт оролцохоор ирүүлсэн материалаас бүх зөрчлийг нь илрүүлж, бусдадаа мэдээлж хэлэлцүүлээд энэ компанийг шалгаруулахын эсрэг санал өгч байсан нь 2016, 2019 оны тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлүүдэд тусгагдсан байхад, мөн хахууль өгч, авч байсан үйлдлүүдийг нь нотолсон шууд нотлох баримт хавтаст хэрэгт огт байхгүй байхад, хахууль өгсөн гэж мэдүүлсэн нэг гэр бүлийн 3 хүн тодорхой шалтгааны улмаас санаа зорилгоо нэгтгэн худал мэдээлэл өгч хэрэг үүсгүүлсэн тухай мэдүүлж, нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлыг эргэлзээтэй болгосон байхад шүүх "Б.О нь тухайн нөхцөлд" О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг дэмжсэн санал өгөөгүй боловч хахууль авах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хахууль өгөгч тал өөртөө давуу байдлыг бий болгосон гэж итгэж мөнгө өгснөөр, нөгөө тал нь авснаар төгссөн гэж үзнэ. Иймд Б.О тухайн нөхцөлд ямар санал өгснөөр түүний санаа зорилго тодорхойлогдохгүй” гэж Б.Оийн үйлдсэн гэх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангах субьектив талын гол шинж болох гэмт хэрэг үйлдэгчийн санаа зорилгыг үйлдэж байгаа гэх хүнийх нь сэдэлт санаа зорилгоор биш, харин түүний эсрэг хандсан Ш.Дын итгэл үнэмшил, санаа зорилгоор тодорхойлж болно гэж дүгнэсэн нь гэмт хэргийн бүрэлдэхүүний онолын талаар хууль зүйн шинжлэх ухаанд байхгүй тайлбар, дүгнэлт хийсэн байна. 

Б. Шүүхийн тогтоолд: “Хахууль өгөх гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байх ёстой бөгөөд Ш.Д нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан компанийн эрх бүхий албан тушаалтан тул үүнд хамаарч байна” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг тусгай субъекттэй байх шаардлага хуулиар тавигддаг мэтээр буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. 

Гэтэл шүүхийн иш татаж хэрэглээд байгаа Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон Авлигын эсрэг хуульд нийтийн албан тушаалтан гэж төрийн жинхэнэ албан хаагчдаас гадна Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”, 4.1.5-д “Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан” энэ төрлийн хэргийн субъект болох талаар хуульчилсан байдаг. Ш.Дын "О" хязгаарлагдмал хариуцлагатай компани ямар ч төрийн өмч оролцоогүй, төсвөөс цалинждаг нэг ажилтан байхгүй, 100 хувь хүний өмчөөс бүрдсэн, хувийн компани тул дээрх хуулийн тайлбар, ойлголт, заалтад хамаарахгүй. 

4. Шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй бичигдсэн байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан байдаг. 

Гэвч Б.О нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 26 дугаар хуудсанд Ш.Д өөртөө компанидаа давуу байдал бий болгох зорилгоор Б.О, Ш.Д нарын албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө шилжүүлэн өгсөн идэвхтэй үйлдэл хийснээр хахууль өгсөн гэмт хэрэг төгссөн ...” /Шийтгэх тогтоолын 26 хуудас/ гэж бичсэн нь Ш.Д өөртөө хахууль өгсөн үү, адилхан нэртэй хүн байсан уу гэж эргэлзэхэд хүргэж байна. Мөн "хахууль өгөх гэмт хэргийн субъект Ш.Д нь заавал тушаалтан байх ёстой" мэтээр тогтоолд дурьдсан нь ойлгомжгүй байна. /Шийтгэх тогтоолын 26 хуудас/ 

Мөн шийтгэх тогтоолын 16 хуудсанд: гэрч н.Амаржаргал ... гэж 1925007070103 29 дүгээр хуудсанд: дугаартай хэрэгт байхгүй хүний нэр оруулсан, Б.Оийг Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэж эрүүгийн гэсний дараа хуулийн гэх үгийг хасаж бичсэн зэрэг нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, алдаагүй байх шаардлагыг хангаагүй байна. 

Гэрч Ө.А, Ө.Ц, Р.Бнарын мэдүүлгийг шүүх нотлох баримтын шаардлага хангаж байна гэж үзээд Б.О, Ш.Д нарыг "хахууль авах, өгөх гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцох, ял оногдуулах үндэслэл болгосон. Гэвч энэ 3 гэрчийн мэдүүлгэн нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдээгүй, хууль, хүний эрхийг зөрчиж, эрүү шүүлтийн аргаар цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох ёсгүй юм. 

Нөгөөтэйгүүр Ш.Д нь гэр бүлээрээ нийлж, 2019 оны тендерийн үнэлгээний хорооныхныг бүхэлд нь “А” хязгаарлагдмал хариуцлагатай компаниас хахууль авч нөлөөнд автаж тэднийхийг тендерт шалгаруулсан гэж шалгуулаад үр дүнд хүрэхгүй болохоор нь Б.О, Д.Цагаан- Эрдэнэ нарт өөрсдөө хахууль өгсөн гэж гүтгэж шалгуулсан. Энэ хэргийг шалгах явцад Ш.Д өөрөө болон "О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь эрүүгийн хариуцлагад татагдчихаар нь мэдүүлгээсээ буцаж, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэснээ хүлээн зөвшөөрснөөр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ төрөхүйц нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. 

Иймээс Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгч Б.О-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...эргэлзээг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх" тухай гэм буруугийн зарчмын заалтыг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Д.Ц-ийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа давж заалдах гомдолдоо:

“...  Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлэн дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьсан хийсвэр дүгнэлтүүдийг хийж, миний үйлчлүүлэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсонд гомдолтой байна. 

Анхан шатны шүүх "шүүгдэгч Д.Ц нь "Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Ш.Дтай утсаар харилцаж, албаны чиг үүргээ хэрэгжүүлэх байдлаараа далайлгаж, 5 сая төгрөгийг авсан болох нь Ш.Дын гар утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, компанийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна" гэж үзсэн байна. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд миний үйлчлүүлэгчийг 2 төрлийн үзлэгийн тэмдэглэл, 2 гэрчийн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Гэтэл дээрх нотлох баримтууд нь миний үйлчлүүлэгчийн гэм буруутайг нотлох боломжгүй, нотолгоо хангалтгүй, нотолгоо хүрэлцэхүйц хэмжээнийх биш байгаа нь дараах байдлаар харагдаж байна. 

"Ш.Д-ын гар утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, компанийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл"-ийн тухайд: Дээр дурдсан 2 төрлийн нотлох баримт нь шүүгдэгч Д.Ц-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох нотолгооны арга хэрэгсэл биш юм. Өөрөөр хэлбэл, компанийн данснаас зарлага гарсан, шүүгдэгч Д.Ц 5 сая төгрөгийг буцаан шилжүүлсэн зэрэг үйл баримтыг шүүгдэгч Ш.Д, Д.Ц нар нь зээл өгсөн, түүнийг эргүүлэн төлсөн гэдгээр тайлбарлаж удаа дараа мэдүүлэг өгсөн. 

Нөгөөтэйгүүр, Ш.Д-ын гар утсанд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл буюу мессежинд шүүгдэгч Д.Ц албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр далайлган сүрдүүлсэн, хахууль өгөхийг шаардсан утга агуулга огт байхгүй. Харин уг мессежний агуулгыг шүүгдэгч Ш.Д, Д.Ц нар нь зээлийн мөнгийг хэзээ өгөх талаар ярилцсан талаараа тайлбарласан. Шүүх хэрэгт авагдсан энэ баримт буюу мессежний агуулгыг шүүгдэгч нарыг тайлбартай уялдуулан, харьцуулж үнэлсэнгүй. Д.Ц албаны чиг үүргээ хэрэгжүүлэхээр далайлган сүрдүүлсэн, хэрэгжүүлэхгүй байх талаар илэрхийлсэн, мөн хахууль өгөхийг шаардсан агуулга огт байхгүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй. 

"Гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлэг”-ийн тухайд анхан шатны шүүх гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолтой гэж үзэхдээ Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан хуулийн албан ёсны тайлбарыг зөрчиж дүгнэлт хийсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(16.3, 16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын тайлбарлах хэсгийн 1.10-т "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна." гэж заасан бөгөөд гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгч Ш.Д бөгөөд шүүгдэгч шүүгдэгч Ш.Дын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хууль зүйн боломжгүй учир гэрч гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй буюу гэрчүүдийн мэдүүлэг эх сурвалжгүй мэдүүлэгт хамаарах юм. 

Мөн тайлбарын тайлбарлах хэсгийн 3-т "Энэ тайлбарт дурдсан үндэслэл, журмыг зөрчиж авсан мэдүүлэг, гаргасан шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан "Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт заасан "эргэлзэх үндэслэл”-д хамааруулж, нотлох баримтаар тооцохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.” гэж заасан энэ нөхцөлд гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлэг хамаарах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмыг зөрчиж авсан гэрчийн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй тул шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагад үл нийцэж байна. 

Шүүгдэгч нарт холбогдох уг хэргийг хянасан Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 29-ны өдрийн 10 дугаартай магадлалд "Түүнээс гадна хавтаст хэрэгт авагдсан Д.Ц, Ш.Д нарын хооронд байгуулагдсан “Зээлийн гэрээ", зээл төлсөн талаарх баримтыг зэргийг хэрхэн няцаан үгүйсгэсэн талаар дүгнэлт огт хийгээгүй байна" гэж дүгнэсэн. Гэвч анхан шатны шүүх дээрх баримтыг яагаад үнэлэхгүй байгаа талаараа болон хэрхэн үгүйсгэж буюу талаараа үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна. 

Тодруулбал, анхан шатны шүүх уг баримтын талаар "...5 сая төгрөгийг зээлсэн гэх мэдүүлгүүд, хэрэгт нотлох баримтаар өгсөн мөнгө зээлсэн гэх гэрээ нь Д.Ц-ийн зээл төлөв гэх агуулга бүхий мөнгийг компанийн данс руу буцаан шилжүүлэхдээ хүү тооцож өгөөгүй, Оддел ХХК нь хүүтэй мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулдаггүй болох тогтоогдож байна" гэх агуулга бүхий дүгнэлтийг хийсэн байна. 

Анхан шатны шүүхийн дүгнэлтийг логикийн хувьд авч үзэхэд зээлийг хүүг зээлсэн мөнгөтэй нь хамт шилжүүлсэн бол энэ зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ, эсхүл "О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хүүтэй мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулдаг бол зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ гэх агуулга бүхий дүгнэлт хийсэн байна. 

Шүүх ийм дүгнэлт хийснээрээ шийтгэх тогтоол үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцэж байна. Уг зээлийн гэрээ нь Д.Ц "О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хооронд байгуулагдаагүй, харин Д.Ц Ш.Д нарын хороонд байгуулагдсан. Д.Ц Ш.Д нар хоорондоо зээлийн гэрээ байгуулахад "О” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хүүтэй мөнгө зээлүүлэх үйл ажиллагаа явуулдаг эсэх нь огт хамаагүй. Өөрөөр хэлбэл, уг гэрээ нь иргэд хооронд бичгээр байгуулагдсан гэрээ учир үүнийг нотлох баримтаар заавал үнэлэх ёстой. 

Иргэдийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хүүг зээлдэгч нь үндсэн зээлтэй хамт шилжүүлж төлөөгүй нь зээлийг гэрээний хүчин төгөлдөр байдалд хамаарахгүй тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл байна. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийн нотолбол зохих байдал бүрэн тогтоогдоогүй, хэзээ, ямар үйл явдалд албаны чиг үүргээ хэрэгжүүлэх буюу “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаанд шалгалт зохион байгуулах ёстой байсан нь тодорхойгүй өөрөөр хэлбэл, шалгалт зохион байгуулах нөхцөл байдал хэзээ үүссэн эсэх нь тогтоогдоогүй, шалгалт зохион байгуулаагүйгээр “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн Нь тогтоогдоогүй зэрэг шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал бүгд ойлгомжгүй, тодорхойгүй буюу түүний гэм буруу нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгч Д.Цд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.О тайлбартаа: “....Д болон түүний эхнэр дүү гээд гэр бүлээрээ гүтгэсэн. Үүний шалтгаан нь 2016, 2019 оны тендер гэсэн 2 үйл явдал байгаа. 2019 оны тендерт “О” ХХК шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр шалгараагүй. Захиргааны хэргийн шүүх дээр нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэргийн шүүх дээр би үйлдвэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод 3 удаагийн шүүх хуралд оролцсон байдаг. Захиргааны хэргийн шүүх дээр оролцохдоо тендерийн Үнэлгээний хорооны материалтай танилцаад компанийн зөрчлүүдийг Үнэлгээний хорооны хурал дээр ил гаргаж тавьсан байна гэдэг байдалтай гүтгэх үйл ажиллагаа нь эхэлсэн. Тиймээс энэ дээр гэм буруутай гэж тооцсонд гомдолтой байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад Ш.Д болоод түүний гэр бүлийнхэнтэй нийлээд гүтгэсэнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан байдаг. Гэтэл шүүх энийг үнэлэхгүй байгаад гомдолтой байгаа. Иймд өөрийнхөө гаргасан гомдлыг дэмжиж байна...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ш.Д тайлбартаа: “....Цтэй зээлийн гэрээ байгуулаад 5.000.000 надаас авсан. Гэмт хэрэг үйлдсэн ямар нэг баримт хугацаа байх ёстой. Б.Оийн хувьд тухайн үед нутгийн зөвлөлийн идэвхтэй гишүүний хувьд түүхийн үнэ цэнэтэй кино хийх гэж байгаад зориулаад 2019 онд 25.000.000 төгрөг өгсөн. Тэрийгээ буцааж авсан. Бын 5.000.000 төгрөгийн хувьд От мэдэгдэхгүйгээр өгч авалцана шүү гэсэн. Дүү нь Улаанбаатар хотод ирээд шоудаж байгаад 5.000.000 төгрөгийн хэрэг гарчихлаа. Танд удахгүй өгнө гэхээр нь өгч байсан. Ингээд мөнгөний харилцаа үүсэж байсан хоёр хүнийг гүтгэчихсэн. Энэ бүхэндээ харамсаж байна...” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Ц тайлбартаа: “...Энэ хэрэгт холбогдоод прокурорын зөвшөөрлөөр манай гэрт иж бүрэн нэгжлэг хийсэн. Миний эхнэр, үр хүүхдүүд, хүргэн бэрүүд, миний зарим төрсөн дүү нарын дансанд үзлэг хийгээд үр дүн нь цэвэр ариун, янз бүрийн мөнгө төгрөгтэй холбоогүй гэдэг нь нотлогдсон. Би энэ хэрэгтэй холбоогүй ариун цагаан хүн байсан гэдэг нь нотлогдож байгаад өөрөө дотроо баяртай байгаа. Эрхэм шүүгчид үнэн зөвийг олж өгөөч. Сүүлийн 4-5 жил хүнд хэцүү сэтгэл санааны дарамтанд явж байна. Цаашид хэдэн жил амьдрах вэ. Намайг 5 жил нийтийн албан тушаалд ажиллуулахгүй гэсэн ял өгсөн. Би 5 жил амьдрах үгүйгээ мэдэхгүй байна…” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тайлбартаа: “...Цагаатгах талын нотлох баримтууд хэрэгт цугларсан тул Б.О-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү…” гэв.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Бэлгүүнзаяа тайлбартаа: “...Д.Ц-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү…” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл тайлбартаа: “....Д-ыг шүүгдэгч Д.Ц-д 5.000.000 төгрөгийн хахууль өгсөн гэм буруутай гэж дүгнэсэн нь нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Пүрэвсүрэн тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлж дүгнэж чадсангүй. Б.От оногдуулсан ял шийтгэл үндэслэлгүй байх тул гомдлыг хангаж өгнө үү...” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Батбаатар дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлтийг гаргаж байна…” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос Б.О, Д.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Ш.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх Б.От холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон өөрчилж, түүнийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан гэмт хэрэг,

шүүгдэгч Д.Цг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс  албаны  чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэрэг,

шүүгдэгч Ш.Дыг өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг, “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, О.Бэлгүүнзаяа, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхтүвшин нар давж заалдах гомдол гаргажээ.

 

            Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

 

           Тухайлбал: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт буюу шийтгэх тогтоолын 24 дэх талд “... прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Бы О, Доржготовын Ц нарт ... тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ... ирүүлсэн нь үндэслэлтэй байна ...” гэж дүгнэсэн атлаа

 

            шийтгэх тогтоолын 25 дахь талд “...Б.От холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан 2015 оны шинэчилсэн найруулгатай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх үндэслэлгүй, зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ ...” гэж дүгнэсэн нь логик алдаатай, агуулгын хувьд зөрчилдөөнтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

 

            Мөн “... Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй ...” гэж дүгнэснээс гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлгүүдэд харьцуулсан дүгнэлт хийлгүйгээр дамжмал нотлох баримт буюу “... гэрч Ө.Ц, Ө.А нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой ..., Б.Оийг дахин албан үүргээ хэрэгжүүлэхийн тулд хахууль авсан ... ” гэх зэргээр дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Түүнээс гадна шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Хахууль өгөх гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан байх ёстой бөгөөд Ш.Д нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “компанийн эрх бүхий албан тушаалтан” тул үүнд хамаарч байна” гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

 

            Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т зааснаар “Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан” нь нийтийн албан тушаалтанд хамаарах бөгөөд "О" хязгаарлагдмал хариуцлагатай компани нь төрийн болон орон нутгийн өмчит, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй,

            мөн шүүгдэгч Ш.Д нь тус компанийн захирлаас гадна нийтийн албан тушаалтанд хамаарах өөр ажил, албан тушаал эрхэлдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй тул тэрээр нийтийн албан тушаалтанд хамаарахгүй юм.

            Шүүх хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан шинжлэн судалж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай шалгаж, цогц байдлаар үнэлэх бөгөөд дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй байвал аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг зайлшгүй тусгах шаардлагатай.

 

            Гэтэл хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Ш.Дын иргэн С.Бтэй байгуулсан газар худалдан авах тухай гэрээнүүд, С.Б урьдчилгаа төгрөг өгсөн талаарх баримтууд, "О" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 2016, 2017 оны санхүүгийн баримт буюу эд зүйл худалдан авсан гэх нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй орхигдуулснаас гадна шүүгдэгч Д.Ц, Ш.Д нарын байгуулсан зээлийн гэрээнд дүгнэлт хийгээгүй байна.

 

            Өөрөөр хэлбэл дээрх гэрээний харилцаа нь Иргэний хууль тогтоомжид заасны дагуу үүсэж талууд гэрээ байгуулсан эсэх, эсхүл гэмт хэргийн халхавч болгох зорилгоор зээл нэрээр хийгдсэн гэрээ хэлцэл эсэх талаар эрх зүйн тодорхой дүгнэлт хийгээгүйн улмаас шүүгдэгч нарын эрх зүйн байдалд нөлөөлөх, эсхүл нөлөөлж болохуйц зөрчил болжээ.

 

            Мөн анхан шатны шүүх “О” хязгаарлагдмал хариуцлагатай компани 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн  хооронд үйлдэгдсэн гэх “хахууль өгөх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн үйлдлүүд” нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт хамаарах эсэх талаар нарийвчлан дүгнэлгүйгээр 2016-2019 онд үйлдэгдсэн үйлдлүүдийг ерөнхий байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй,

        

            шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Ш.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хүртэл хугацаагаар хасаж, ...” гэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “ ... Ш.Дыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, ...” гэж зөрүүтэй бичиж албажуулсан,

 

            2015 онд батлагдаж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус заасан “ ... нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хасах ” нэмэгдэл ялын хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар “таван жилээс найман жил хүртэл” гэж хүндрүүлэн өөрчилсөн атал анхан шатны шүүх шүүгдэгч Б.О, Д.Ц нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхаарч үзээгүй,

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “О” хязгаарлагдмал хариуцлагатай компанид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тус компанийн нийтийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хугацаагүй хассан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар ...” гэж заасныг зөрчсөн байна.

           

            Хэдийгээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх, эсхүл ... зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрхтэй боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, О.Бэлгүүнзаяа, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхтүвшин нарын давж заалдах гомдолд дурьдсан “... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсэг буюу “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

           

            1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтангэрэл, О.Бэлгүүнзаяа, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч С.Пүрэвсүрэн, Г.Энхтүвшин нарын давж заалдах гомдолд дурьдсан “... анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийгээгүй...” гэсэн хэсгийг тус тус хүлээн авч, бусад хэсэг буюу “... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн хэсгийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Марал-Эрдэнэд даалгасугай.

 

4. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

                                                    ШҮҮГЧИД                                     Н.БАЯРХҮҮ

 

                                                                                                            С.УРАНЧИМЭГ