| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2024/10140/И |
| Дугаар | 191/ШШ2025/01625 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01625
2025 02 21 191/ШШ2025/01625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............................. тоот хаягт оршин суух, Б овогт Д.Г /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Г ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.... Миний бие 1988.05.09-ний өдрөөс 1993.10.01-ний өдрийг хүртэл ............................. яамны харьяа ............................... газар болон Х ХХК-д электрокарын цэнэглэгч болон засварчны ажил хийж байгаад 1993.10.01-ний өдрөөс .......................... зоорины машинист, кар цэнэглэгч ажлыг 1995.01.01-ний өдрийг хүртэл хавсран гүйцэтгэж байсан.
Иймд намайг 1988.05.09-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл ............................. яамны харьяа ............................... газар болон Х ХХК-д электрокарын цэнэглэгч болон засварчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-2024.11.21-ний өдрийн 609 тоот ................. дүүргийн ............. дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 3 х/,
-2019.04.17-ны өдрийн 1458 тоот Үндэсний төв архивын Тодорхойлолт /хх-ийн 4 х/,
-2024.11.20-ны өдрийн БЗДНДХэлтсийн байцаагчийн албан бичиг /хх-ийн 5 х/,
-Тээврийн Техникийн мэргэжлийн дунд сургуулиас олгосон №000000 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 6 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7 х/,
-Гэрч Ц.А-ийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 8 х/,
-2024.11.11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын Архивын хэлтэст гаргасан Д.Г-ийн хүсэлт /хх-ийн 9 х/,
-Гэрч Ц.А-ийн нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10-11 х/,
-Гэрэл зураг /хх-ийн 12 х/,
-Гэрч Н.Н-гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн болон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 13-16 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс Д.Г-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа хаягийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэдэг.
Тодруулбал, шүүх иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр үйл явдлыг тогтоосноор эрх үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэсэн тодорхой үр дагаврыг бий болгодог учир нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох энэхүү хүсэлтийг шийдвэрлэхдээ Нийслэлийн Архивын газрын 2025.01.27-ны өдрийн 01/56, Архивын ерөнхий газрын 2025.01.22-ны өдрийн 02/64 тоот ...архивын сан хөмрөгт ............................. яамны харьяа ............................... газар, Х ХХК-ийн баримт хадгалагддаггүй, баримт шилжиж ирээгүй... гэх тодорхойлолтууд, нэхэмжлэгчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, тэдгээрийн хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүдийг үндэслэл болгон эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох үндэслэл болж байна.
3.Нэхэмжлэгч Д.Г нь 1988.05.09-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл ............................. яамны харьяа ............................... газар болон Х ХХК-д электрокарын цэнэглэгч болон засварчнаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчид Тээврийн техникийн мэргэжлийн дунд сургуулиас олгосон №000000 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилтүүд, гэрч Ц.А-ийн ...Би 1992 оны 11 дүгээр сард ............................... газарт хөргөх зоорины машинистаар ажилд орсон. Намайг ажилд ороход Д.Г нь тус байгууллагад электрокарын цэнэглэгчээр ажиллаж байсан. Д.Г нь 1993 онд миний ажиллаж байсан .......................... зооринд засварчин /машинист/-аар шилжиж ирж ажилласан. 1996-1997 оны үед ............................... газар нь Х ХХК нэртэй болсон. Би дээрх 2 байгууллагад 2000 он хүртэл ажилласан. Д.Г нь надаас өмнө буюу 1995 онд өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Сүүний үйлдвэр рүү шилжиж ажиллахаар болсон гэж хэлж байсан. Д.Г-той 1995 он хүртэл хамт ажиллаж байсан нь үнэн.. гэх,
гэрч Н.Н-гийн ...Би 1989 оны 05 дугаар сард ............................... газарт гараашийн эрхлэгч, механикчаар ажилд орсон. Тухайн үед ажилд ороод 30 гаруй хүнийг хариуцан ажлуулдаг байсан. Намайг ажилд ороход Д.Г электрокарын цэнэглэгч хийдэг байсан. Би 1990 онд дипловазын жолоочоор томилогдож, 2005 он хүртэл ............................... газар болон Х ХХК-д тус мэргэжлээрээ ажиллаж байсан. ............................... газар нь яг хэдэн онд Х ХХК болсныг санахгүй байна. 1990 он гараад нэрээ сольсон. Д.Г-той 1995 он хүртэл хамт ажиллахдаа оныг нь сайн санахгүй байна, байгууллага дотроо ............................. зооринд засварчнаар /машинист/ шилжиж ажилласан. Тэгээд 1995 он хүртэл манай байгууллагад надтай хамт ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлгүүд,
мөн гэрч Ц.А-ийн №000000 дугаартай, гэрч Н.Н-гийн №000000 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, гэрэл зураг, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.
4.Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д.Г /РД:00000000/-ийг 1988.05.09-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл ............................. яамны харьяа ............................... газар болон Х ХХК-д электрокарын цэнэглэгч болон засварчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА