2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04137

 

 

 

 

 

 

                             2025         05          12

                       191/ШШ2025/04137

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: РФ ББСБ ХХК нэхэмжлэлтэй,  

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Д.Бг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.            Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “******* ББСБ” ХХК нь иргэн Д.Болбаатартай 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ЗГ-2408/03 тоот Зээлийн гэрээ, ЗБГ-2408/03 тоот зээлийн барьцааны гэрээ тус тус байгуулан 40,460,000 төгрөгийг 48 сарын хугацаатай 33,6 хувийн хүүтэй автомашины зээл олгосон. Зээлдэгч Д.*******ын ЗГ-2408/03  тоот зээлийн гэрээ нь 2025  оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 46,530,250 төгрөгийн үлдэгдэлтэй 175 хоног хугацаа хэтэрч гэрээний үүргээ биелүүлээгүй байдалтай байна. Д.*******ын бүртгэлтэй 91080016, 88011693 утсаа авахгүй, албан ёсны  хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй зээл хүсэхдээ *******,*******,******* хаягт оршин суудаг гэсэн боловч хороондоо бүртгэлгүй тул одоог хүртэл холбогдож чадахгүй байна. Иймд Д.*******ын оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү  гэжээ.

 

2.            Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: 2024.08.15-ны өдрийн Зээлийн гэрээ /хх5-6/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх7/, 2024.08.15-ны өдрийн Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/хх8-9/,  Д.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар/хх10/,  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025.04.23-ны өдрийн ******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/хх11-12/,  Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт/хх13/, хүсэлт/хх14/,зээлийн хүсэлт/хх15/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж  шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******  нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /ХХ18/

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.                   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь *******, 4 дүгээр хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /ХХ3/

 

6.            Нэхэмжлэлд дурдсан Долгорсүрэнгийн *******/рд:/ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК болон Д.******* нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай 2 гэрээний хуулбараар тогтоогдож байна. /ХХ5-9/

 

 Тус зээлийн гэрээнд  Д.*******ыг  Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 7 гудамж, 413 тоот хаягт оршин суудаг гэж тусгагдсан. Улмаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Д.*******ын өөрийн зээлийн хүсэлтэд дурдсан  *******,*******, тоот хаягийн дагуу төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гаргажээ.

 

Гэвч Д.******* нь *******,*******, тоот хаягт бодитоор оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хороо, Булгийн 7 гудамж, 413 тоотод бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна. /хх11-12,13/

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

7.                   Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Д.*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан гэх хаягийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8.                   Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******,*******, тоот хаягт оршин сууж байсан гэх Долгорсүрэнгийн ******* /рд:/-ыг эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Долгорсүрэнгийн *******/рд:/-ын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, түүний төлөөлөгч *******/утас:/-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт  даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ГАНБОЛД