| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0004/Э |
| Дугаар | 13 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0004/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Шүүгдэгч*******/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 1718003830186 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******, /РД: *******/, 1977 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 1 дүгээр баг, *******тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-1995 оны 2 дугаар сарын 22-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-1995 оны 6 дугаар сарын 5-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр*******ыг Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20/4 дүгээр байрны орчим явж байхад нь “гар утсаараа нэг яриулаач” гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч*******нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр*******ыг
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Lhagwasuren 17.3-1.docx
Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20/4 дүгээр байрны орчим явж байхад нь “гар утсаараа нэг яриулаач” гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн асуудалд маргаан байхгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон хүүгүй зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хэргийн 4/,
-Хохирогч*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орой 23 цагийн үед Дархан сумын 5 дугаар баг Арбатын гудамжинд явж байгаад дөрвөн хүнтэй таарсан. Тэгээд нэг хүн нь надаас “гар утсаа өгч байгаач, нэг хүн рүү залгаад өгье” гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгээд дагаад явж байгаад миний гар утсыг авсан хүн алга болчихсон. Тэгээд хамт явсан улсуудаас нь гар утсаа нэхэхэд мэдэхгүй гэж хэлсэн.
...би гар утсаа 608000 мянган төгрөгөөр 2017 оны 5 сард худалдан авсан.
…LG K-10 маркийн гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 6, 8/ ” гэх мэдүүлэг,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би тухай өдөр 23 цагийн үед эгч ******* ******* нарын хамт Дархан сумын 5 дугаар баг “Баяр” хүнсний дэлгүүрийн урд талд явж байтал ******* гэх зүс таних хүнтэй таарсан.
...8-н буудлын ойролцоо нэг залуутай******* таараад юм яриад зогссон. Бид хэд цаана явж байхад *******бид хэдийг “манай найз нэг шил архи авч өгье гэж байна, “хамт ийшээ ороод ууя” гэхээр нь “бид архи уухгүй” гэж хэлтэл ******* “би уумаар байна” гэж хэлсэн. Тэгээд цаашаа явж байхад *******тай юм яриад зогсож байсан залуу хүрч ирээд “та нартай хамт байсан хүн миний гар утсыг аваад явчихсан” гэхээр нь бид хэд яаж мэддэг юм бэ? гэж хэлчихээд гэрийн зүг явсан. Тэгээд тэр залуу бид хэдийг дагаж явсаар байгаад манай гэрт ирсэн. Уг залуу бид нараас гар утсаа нэхээд агсрах гээд байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн
…маргааш нь *******тай таарсан. Тэгээд “та хүний гар утсыг авсан юм уу?” гэхэд “авчихсан, тэгээд архинд тавьчихсан байгаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 11/
-Гэрч*******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…******* өөрөө “би тэр хүний гар утсыг авчихсан, тэгээд архинд тавьчихсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*******тай юм яриад зогсож байсан залуу хүрч ирээд “та нартай хамт явсан хүн миний гар утсыг аваад явчихсан” гэхээр нь “бид хэд яаж мэдэхэв” гэж хэлчихээд гэрийн зүг явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-Гэрч*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай нөхөр ******* нь 2017 оны 10 сарын 29-ний үүрээр гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шал согтуу гэрт орж ирсэн. Тэгээд намайг өглөө ажилдаа яваад орой гэрт орж ирэхэд*******“би нэг зүс таних хүний гар утасыг аваад ирчихсэн байна” гээд байсан. Тэгээд “хэний гар утсыг авсан талаараа мэдэхгүй байна” гэж хэлж байсан. Манай нөхөр гар утсаа асуух юм бол нэр усыг нь бичээд аваад үлдээрэй гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,
-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар 500000 төгрөг байна.” гэх 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 18-19/,
-Хохирогч******* LG-K10 маркын гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол саналгүй гэх тодорхойлолт /хэргийн 41-42/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч *******г бусдыг хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч *******д 500000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч *******д 500000 төгрөгийн үнэ бүхий LG-K10 маркын гар утсыг хүлээлгэж өгсөн, хохирогч ******* нь “утсаа бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол саналгүй” гэх тодорхойлолт /хэргийн 41-42/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаруулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч *******нь 2017 оны 10 дугаар сарын 28-ны өдөр *******тыг Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр 20/4 дүгээр байрны орчим явж байхад нь “гар утсаараа нэг яриулаач” гэж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авч, 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…гэм буруугийн асуудалд маргаан байхгүй.” гэх мэдүүлэг, гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…та хүний гар утсыг авсан юм уу гэхэд авчихсан, тэгээд архинд тавьчихсан байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 11/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…******* өөрөө би авчихсан гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хамт зогсож байсан хүн нь бид нар дээр ирээд утсаа нэхсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 13/, гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай нөхөр *******нь 2017 оны 10 сарын 29-ний үүрээр гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шал согтуу гэрт орж ирсэн. ******* би нэг зүс таних хүний гар утасыг аваад ирчихсэн байна гээд байсан. Тэгээд хэний гар утсыг авсан тадаарай мэдэхгүй байна гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 15/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******-нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *******г бусдыг хуурч, бусдад 500000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч *******д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч *******д анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ