2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 191/ШШ2025/04144

 

                           2025         05          12

                      191/ШШ2025/04144

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ИИК ББСБ ХХК нэхэмжлэлтэй,  

 

 Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх *******ын *******/рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.                   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: иргэн *******ын ******* нь “******* ББСБ”         ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр №ЗГ2022/01/76 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 949,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 1 жилийн 35,3 хувийн хүүтэй, бараа бүтээгдэхүүн худалдан авах хэрэглээний зориулалтаар зээлсэн. Зээлдэгч Б.******* зээлийн гэрээний хавсралт-1-д заасан  эргэн төлөлт хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт төлөх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч нь зээлээ хугацаандаа төлөхгүй зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргаж байсан тул манай байгууллагын зүгээс ******* дахь сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дүгээр захирамжаар хариуцагч Б.******* нь нэхэмжлэлд дурдсан хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт оршин суудаггүй гэх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад зааснаар уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Иймд хариуцагч Б.*******/рд:*******/-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаягийг нь тогтоолгох шаардлагатай бйагаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2.                   Нэхэмжлэгч нь дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн: ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж/хх7/, 2022.01.05-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ/хх8-10/ Б.*******ын иргэний үнэмлэхийн хуулбар/хх11/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.                   Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.                   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх *******ын *******/рд:*******/-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

3.                   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй. /хх13/

 

4.                   Нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүрэг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагчаар оролцох этгээдийн оршин суугаа хаяг тодорхойгүй гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар зохих этгээдийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэл гаргах эрхтэй.

 

5.                   Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Сүхбаатар  дүүрэг, 4 дүгээр хороонд оршин байрладаг болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т заасан шүүхийн харьяалал зөрчигдөөгүй. /хх4/

 

6.            Нэхэмжлэлд дурдсан Б.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь нэхэмжлэгч “*******” ББСБ ХХК болон Б.******* нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна. /хх8-10/

 

Тус зээлийн гэрээнд  Б.*******ыг *******,*******,,, тоот хаягт оршин суудаг гэж тусгагдсан. Улмаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Б.*******ын оршин суудаг гэх *******,*******,,, тоот хаягийн дагуу төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлийг нь ******* дахь Сум дундын анхан шатны шүүхэд гаргажээ.

 

Гэвч тэрээр дээрх хаягт бодитоор оршин суудаггүй болох нь ******* дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байна. /хх7/

 

Тодруулбал, энэхүү захирамжид дурдсанаар Б.******* нь уг хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон байна.

 

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр 19.1-д зааснаар иргэн өөрийн бүртгэлтэй хаягаас шилжин суурьшсан бол оршин суух газрынхаа улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлэх үүрэгтэй.

 

7.                   Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэх Б.*******ыг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг түүний оршин сууж байсан гэх хаягийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

 

8.                   Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч урьдчилан төлөх бөгөөд маргаан шийдвэрлэж, нэхэмжлэлийг хангасан тохиолдолд хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох журамтай. Харин онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж байгаа хэргийн хувьд улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар *******,*******,,, тоот хаягт оршин сууж байсан гэх *******ын *******/рд:*******/-г эрэн сурвалжилсугай. 

2.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******ын *******/рд:*******/-ын оршин суух хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, түүний төлөөлөгч А.*******/утас:/-д мэдэгдэхийг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт  даалгасугай.

3.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.                   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ГАНБОЛД