| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батцэцэг |
| Хэргийн индекс | 191/2025/06000/И |
| Дугаар | 191/ШШ2025/06604 |
| Огноо | 2025-08-01 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 191/ШШ2025/06604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *** тоот, ******* ******* ББСБ ХХК /рд:***/-ийн нэхэмжлэлтэй,
******* овогтой ******* /рд:****/-г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Б.Сувд-Эрдэнэ оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай ******* Капитал ББСБ ХХК нь ******* овогтой *******тэй 2020 оны 12 сарын 09-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээлийн эрх нээсэн. 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 495,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай 4.9 хувийн хүүтэй 210624650 тоот зээлийг хариуцагч Б.******* нь өөрийн эзэмшлийн **** тоот дансанд шилжүүлэн авсан. Гэвч хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй удаа дараа холбогдоход зээлээ огт төлөхгүй Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад 2023 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 184/132023/20433 тоот шүүгчийн захирамжаар Сүхбаатар дүүрэг **** тоот хаягт байдаггүй гэсэн үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд Б.*******г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хавтаст хэргийн 2-9-р тал.
Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа 1 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК Б.*******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийн үндэслэлээ түүнд холбогдуулж нэхэмжлэл гаргахад хаягтаа байхгүй, одоо нэхэмжлэл гаргах гэхээр хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэж тайлбарласан байна.
Хэрэгт ******* ******* ББСБ ХХК болон Б.******* нарын хооронд байгуулагдсан цахим зээлийн гэрээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 20433 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг баримт авагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4 дэх хэсэгт зааснаар ...Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг гаргаж болно, ...хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ... гэж заажээ.
Иймд нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, Б.*******г эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзлээ.
Б.******* **** тоотод бүртгэлтэй болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан ******* овогтой ******* /рд:****/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Б.*******г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Б.*******г хаана оршин суудаг болохыг тодруулсны эцэст нэхэмжлэгч /итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мягмарсүрэн, утас:****/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг 14 хоногийн дараа гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ