| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2023/04944/И |
| Дугаар | 191/ШШ2025/04255 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04255
| 2025 он 05 сары14 өдөр | 191/ШШ2025/04255 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: оршин суух, ******* овогт *******ий *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүрэгт тоот 183.88 м.кв 5 өрөө орон сууц, 9, 10, 19, 20-р 4 гражыг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, акт үйлдэн хүлээлгэн өгөхийг даалгах, төлбөрт суутган тооцсоноос үлдсэн алданги 35,704,400 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Д.*******ийг нутаг дэвсгэрт байрлах тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2011 оны 10 дугаар 28-ны өдөр байгуулсан ******* дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ******* ******* ХХК-ийн ерөнхий захирал Д.*******, иргэн Д.******* нарын хооронд байгуулсан №2с/09 тоот захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах-ний үүргээ биелүүлж тоот 183,88 м.кв 5 өрөө орон сууц, 9,10,19,20 дугаар 4гражыг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр улын бүртгэлд бүртгүүлж өгөх, акт үйлдэн хүлээлгэн өгөхийг даалгаж, төлбөрт суутган тооцсоноос үлдсэн алданги 35,704,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
Хариуцагч ******* скай ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...Д.*******ийг тоот орон сууцаас албадан чөлөөлүүлэх. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...3.1. Талууд нь дараах нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж эвлэрлийн дараах нөхцөлүүдээр иргэний маргааныг дуусгавар болгохоор харилцан тохиролцов.
3.1.1. Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд тоот 183,88 м.кв 5 өрөө орон сууц, 9, 10, 19, 20 дугаар 4 гражын үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгийг талууд нь дараах байдлаар шийдэрлэхээр тохиролцов.
А) Нийт 4 ширхэг дулаан зогсоол буюу гражаас 19 болон 20 тоот хоёр гражыг нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д 30,000,000 (Гучин сая /1 граж 15,000,000) төгрөгт тооцож буцаан өгөх бөгөөд 5 өрөө орон сууц, 4 гражын үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгөөс хасаж тооцно. Ийнхүү 2 ширхэг гражыг шилжүүлэхдээ ******* скай ХХК-ийн нэр заасан этгээдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах бөгөөд ийнхүү гаргуулснаар төлөгдсөнд тооцно.
Б) Гэрээний 3.1.1-д нэхэмжлэгч талаас төлөхөөр тохиролцсон үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгөөс мөн зүйлийн "А"-д заасан 19 болон 20 тоот хоёр гражыг 30,000,000 төгрөгт тооцож буцаан өгөх буюу 80,000,000 төгрөгөөс хасаж тооцсон үлдэгдэл 50,000,000 (Тавин сая) төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч "******* ******* ХХК-д:
2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 40,000,000 (Дөчин сая) төгрөгийг,
Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 10-ны өдрийн дотор шилжүүлнэ,
Г) Хариуцагч нь энэхүү гэрээний 3.1.1-д зааснаар үндэсэн нэхэмжлэлийн хүрээнд тохиролцон шийдвэрлэхийг зөвшөөрч тоот 183,88 м.кв 5 өрөө орон сууц, 9, 10 дугаар 2 гражын хамт аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр улсын комисст хүлээлгэн өгсөн байдлаар нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдөлх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхтэй холбоотой бүх үүргийг хүлээнэ.
Д) Энэхүү гэрээ нь нэхэмжлэгч нь хариуцагчид 40,000,000 төгрөгийг төлсөнөөр баталгаажна.
3.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд нь үндсэн нэхэмжлэлийн хүрээнд дээрх байдлаар эвлэрч шийдвэрлэж байгаа тул хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзана. Энэ талаар шүүхэд бичгээр гаргаж өгөх ба эвлэрлийн гэрээний саллшгүй хэсэгт болно.
3.3. Гэрээний үүргийн баталгаа, хариуцлага: Талууд нь энэхүү эвлэрч буй гэрээний агуулгаар тодорхойлсон эрх, үүргийг гэрээний зорилго болон агуулгад нийцүүлэн зохих ёсоор, шударгаар биелүүлэх бөгөөд ийнхүү үүргээ тохиролцсон ёсоор биелүүлээгүй, биелүүлэхээс аливаа байдлаар зайлсхийсэн, гэрээг байгуулах үед бодит байдлыг нууж хуурсан, төөрөгдөлд оруулсан зэргээс нөгөө талд хохирол учирсан бол түүний үр дагавар, хариуцлага, хохирол хор уршигийг бүхэлд нь бүрэн хариуцан төлнө. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* скай ХХК-д холбогдуулан 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүрэгт 183.88 м.кв 5 өрөө орон сууц, 9, 10, 19, 20-р 4 гражыг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, акт үйлдэн хүлээлгэн өгөхийг даалгах, төлбөрт суутган тооцсоноос үлдсэн алданги 35,704,400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргаж, хариуцагч ******* скай ХХК нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан тоот орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...3.1. Талууд нь дараах нөхцөл байдлуудыг тал бүрээс харгалзан үзэж эвлэрлийн дараах нөхцөлүүдээр иргэний маргааныг дуусгавар болгохоор харилцан тохиролцов.
3.1.1. Үндсэн нэхэмжлэлийн хүрээнд тоот 183,88 м.кв 5 өрөө орон сууц, 9, 10, 19, 20 дугаар 4 гражын үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгийг талууд нь дараах байдлаар шийдэрлэхээр тохиролцов.
А) Нийт 4 ширхэг дулаан зогсоол буюу гражаас 19 болон 20 тоот хоёр гражыг нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д 30,000,000 (Гучин сая /1 граж 15,000,000) төгрөгт тооцож буцаан өгөх бөгөөд 5 өрөө орон сууц, 4 гражын үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгөөс хасаж тооцно. Ийнхүү 2 ширхэг гражыг шилжүүлэхдээ ******* скай ХХК-ийн нэр заасан этгээдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах бөгөөд ийнхүү гаргуулснаар төлөгдсөнд тооцно.
Б) Гэрээний 3.1.1-д нэхэмжлэгч талаас төлөхөөр тохиролцсон үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгөөс мөн зүйлийн "А"-д заасан 19 болон 20 тоот хоёр гражыг 30,000,000 төгрөгт тооцож буцаан өгөх буюу 80,000,000 төгрөгөөс хасаж тооцсон үлдэгдэл 50,000,000 (Тавин сая) төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч "******* ******* ХХК-д:
2025 оны 5 дугаар сарын 7-ны өдөр 40,000,000 (Дөчин сая) төгрөгийг,
Үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2025 оны 07 сарын 10-ны өдрийн дотор шилжүүлнэ,
Г) Хариуцагч нь энэхүү гэрээний 3.1.1-д зааснаар үндэсэн нэхэмжлэлийн хүрээнд тохиролцон шийдвэрлэхийг зөвшөөрч тоот 183,88 м.кв 5 өрөө орон сууц, 9, 10 дугаар 2 гражын хамт аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр улсын комисст хүлээлгэн өгсөн байдлаар нэхэмжлэгчийн нэр дээр үл хөдөлх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхтэй холбоотой бүх үүргийг хүлээнэ.
Д) Энэхүү гэрээ нь нэхэмжлэгч нь хариуцагчид 40,000,000 төгрөгийг төлсөнөөр баталгаажна.
3.2. Сөрөг нэхэмжлэлийн тухайд талууд нь үндсэн нэхэмжлэлийн хүрээнд дээрх байдлаар эвлэрч шийдвэрлэж байгаа тул хариуцагч нь сөрөг нэхэмжлэлээсээ татгалзана. Энэ талаар шүүхэд бичгээр гаргаж өгөх ба эвлэрлийн гэрээний саллшгүй хэсэгт болно.
3.3. Гэрээний үүргийн баталгаа, хариуцлага: Талууд нь энэхүү эвлэрч буй гэрээний агуулгаар тодорхойлсон эрх, үүргийг гэрээний зорилго болон агуулгад нийцүүлэн зохих ёсоор, шударгаар биелүүлэх бөгөөд ийнхүү үүргээ тохиролцсон ёсоор биелүүлээгүй, биелүүлэхээс аливаа байдлаар зайлсхийсэн, гэрээг байгуулах үед бодит байдлыг нууж хуурсан, төөрөгдөлд оруулсан зэргээс нөгөө талд хохирол учирсан бол түүний үр дагавар, хариуцлага, хохирол хор уршигийг бүхэлд нь бүрэн хариуцан төлнө. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч ******* скай ХХК-д холбогдуулан 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний үүрэгт тоот 183.88 м.кв 5 өрөө орон сууц, 9, 10, 19, 20-р 4 гражыг тус тус нэхэмжлэгчийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлж, акт үйлдэн хүлээлгэн өгөхийг даалгах, төлбөрт суутган тооцсоноос үлдсэн алданги 35,704,400/гучин таван сая долоон зуун дөрвөн мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч ******* скай ХХК нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж, нийт 4 ширхэг дулаан зогсоол буюу гражаас 19 болон 20 тоот хоёр гражийг нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* скай ХХК-д 30,000,000/гучин сая/1 граж 15,000,000/ төгрөгт тооцож буцаан өгөх, 5 өрөө орон сууц, 4 гражийн үлдэгдэл төлбөр болох 80,000,000 төгрөгөөс хасаж тооцон, 2 ширхэг гражийг шилжүүлэхдээ ******* скай ХХК-ийн нэр заасан этгээдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, 19 болон 20 тоот хоёр гражийг 30,000,000 төгрөгт тооцон буцаан өгөх буюу 80,000,000 төгрөгөөс хасаж гражийг 30,000,000 төгрөгт тооцож буцаан өгөх буюу 80,000,000 төгрөгөөс хасаж тооцсон үлдэгдэл 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.*******аас хариуцагч ******* скай ХХК-д 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 40,000,000/дөчин сая/ төгрөгийг, үлдэгдэл 10,000,000/арван сая/ төгрөгийг 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор шилжүүлэх, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, хариуцагч ******* скай ХХК тоот, 183.88 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, 9, 10 дугаар гражийн хамт аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр улсын комисст хүлээлгэн өгсөн байдлаар нэхэмжлэгч Д.*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөх, хариуцагч ******* скай ХХК сөрөг нэхэмжлэлээсээ татгалзахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 44 дүгээр зүйлийн 44.1.1, 44.1.3 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,944,000 төгрөгөөс 672,999 төгрөгийг, хариуцагч ******* скай ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,765,110 төгрөгөөс илүү төлсөн 320,000 төгрөгийг тус тус улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 100200600941 тоот данснаас нэхэмжлэгч Д.*******, хариуцагч ******* скай ХХК нарт тус бүрт олгон, хариуцагч ******* скай ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 993,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ