| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/03278/И |
| Дугаар | 191/ШШ2025/04185 |
| Огноо | 2025-05-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2025/04185
|
| 191/ШШ2025/04185 |
|
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд би,
Нэхэмжлэгч: П.Х нэхэмжлэлтэй,
Жамъян-Очир овогт *******гийн *******/рд:*******/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан хүсэлтдээ: П.******* миний бие тус шүүхэд иргэн Г.*******ийн оршин суугаа хаяг нь тодорхой бус байсныг тогтоолгохоор тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.******* нь *******,*******,*******,*******од оршин суудаг болох нь тогтоогдсон байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээ татан авч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч П.******* нь Г.*******ийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд нэхэмжлэлээ татан авах эрхтэй бөгөөд ийнхүү татан авсныг хуульд зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан гэж ойлгоно.
4. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаар захирамжаар Улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас *******гийн *******/рд:*******/-ийн оршин суугаа хаягийг лавлагааг шаардан гаргуулсан.
Г.******* нь *******,*******,*******,*******од оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээллийн солилцооны ХУР системийн лавлагаагаар тогтоогдсон.
5. Улмаар нэхэмжлэгч П.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ийн оршин суугаа хаяг тодорхой болсон гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг гаргажээ.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар энэхүү хүсэлтийг гаргах эрхтэй байх тул нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч П.******* нь Г.*******ийг эрэн сурвалжлах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захирамжид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ГАНБОЛД