| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/04081/И |
| Дугаар | 191/ШШ2025/04319 |
| Огноо | 2025-05-14 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 191/ШШ2025/04319
| 2025 о н 05 са ы14 өдөр | 191/ШШ2025/04319 |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******/РД: *******/-д холбогдох,
2024 оны 04-р сарын 18-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, тоот хаягт байрлах 700м2 /улсын бүртгэлийн дугаар *******, нэгж талбарын дугаар / газрыг Е.*******ийн нэр дээр шилжүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Е.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эвлэрлийн гэрээ яригдаж байсан. Нэхэмжлэгчийн өмнөөс 5,000,000 төгрөг төлөхөө илэрхийлж байна. гэв.
Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2 удаа эвлэрлийн гэрээний асуудал яригддаг. Төлбөрийн асуудлыг тодорхойгүй байлгадаг. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх...нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөнгүй хуульд харшлаагүй байх тул хариуцагч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Е.******* хариуцагч Б.*******д холбогдуулан гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдбөр бусд тооцож, тоот хаягт байрлах, 700 м.кв, Улсын бүртгэлийн *******, нэгж талбарын дугаар, гэрчилгээний дугаар газрыг Е.*******ийн нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгэсхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Е.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг гаргуулан нхэмжлэгч Е.*******т олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ