Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2026/0003

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох  “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан зөрчилд оногдуулсан *******т холбогдох 0613475 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш. Нархүү би, хууль бус ангийн эргүүл шалгалтын хүрээнд Зөрчлийн бүртгэлийн 239 дугаартай мэдээлэлд "Зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа" явуулахдаа холбогдогч *******т оногдуулсан 0613475 дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ "Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар" гэж буруу бичжээ.

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх *******гийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай танай байгууллагад ирүүлсэн "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийдвэрт өөрчлөлт оруулах тухай" албан бичгийн дагуу холбогдогч Б. Баянбаатарын үйлдсэн зөрчилд "Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар" гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэснийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан  “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан зөрчилд оногдуулсан *******т холбогдох 0613475 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ. 

Хариуцагч нь өөрийн үйлдсэн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 0613475 дугаар шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх заалтад заасан зөрчилд оногдуулсан *******т холбогдох 0613475 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              С.САЙНБИЛЭГ