| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 142/2021/00208/И |
| Дугаар | 142/ШШ2024/00012 |
| Огноо | 2023-12-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 142/ШШ2024/00012
| 2024 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 142/ШШ2024/00012 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулах, охин ******* асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар ******* оны ******* сарын *******-ний өдөр төрсөн хүү ******* /РД:ФА1230*******33/, ******* оны сарын -ны өдөр төрсөн охин /РД:ФА1425/ нарыг эх /РД:ГЖ872126/-ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ******* оны ******* сарын *******-ний өдөр төрсөн хүү ******* /РД:ФА1230*******33/, ******* оны сарын -ны өдөр төрсөн /РД:ФА1425/ нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /*******0 хувь/-гээр сар бүр эцэг овогт /РД:ФА751*******513/-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хуулийн *******8 дугаар зүйлийн *******8.1-д зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч ******* холбогдуулан гаргасан *** тоот орон сууцыг хамтран өмчлөх эд хөрөнгөөр тогтоож, 3 хүүхэд бид 4-т оногдох хэсгийг гаргуулах тухай, ***** тоотод байршилтай 578 м2 газрын үнээс 3.500.000 төгрөг гаргуулах тухай, тавилга эд зүйлийн үнээс 4.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Б.ын нэхэмжлэгч т холбогдуулан гаргасан Приус-41 маркийн улсын дугаартай автомашиныг гаргуулах тухай, бичиг хэргийн лангууны барааны үнээс *******.000.000 төгрөг гаргуулах тухай, зээлийн үлдэгдэл төлбөрийн 8.459.820 төгрөг гаргуулах тухай, Орхон аймаг **** тоот 2 хүний газар, хашаа байшингийн тал хувь болох 12.500.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 834.*******0 төгрөгөөс 70200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгддөгийг дурьдаж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд ногдох улсын тэмдэгтийн хураамж 70674 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Б.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 475.449 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА