Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 15

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 171/2018/0011/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Б.Наранчимэг,

Шүүгдэгч П.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Пүрэвдоржийн Б-д холбогдох 1718000000123 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Пүрэвдоржийн Б-, /РД:ТК79042075/, 1979 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, сийлбэрчин, мужаан мэргэжилтэй, “Цахир групп” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сум 4 дүгээр баг 16-33 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 16 дугаар байрны 33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Наранчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч П.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 16 дугаар байрны 33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Наранчимэгийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж,  

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Baatarchuluun 11.6-2.docx

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

-Шүүгдэгч П.Б-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Эхнэр бид хоёр хоорондоо маргалдтал эхнэр маань намайг гар утасныхаа цэнэглэгчээр цохисон учраас би уурандаа эхнэрээ нэг удаа алгадсан.

…Би эхнэрээсээ уучлал гуйсан. Бидний харилцаа хэвийн харилцаатай байгаа, гэм буруугийн асуудал дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Наранчимэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн өдөр нөхөр бид хоёр хоорондоо маргалдсан. Гэтэл нөхөр маань намайг цохисон. Ер нь бол манай нөхөр надад гар хүрдэг. Эмчилгээний зардал гэж мөнгө төгрөг гараагүй.

…надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг харьяалалын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хэргийн 3/,

-Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 12-18/,

 

-“…Б.Наранчимэгийн биед баруун гарын 3, 4 дүгээр хуруу, баруун шууны зулгаралт, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэ, бүсэлхийн цус хуралт, баруун гарын 3 дугаар хуруу, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/,

болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

Шүүгдэгч П.Б-ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Наранчимэгийн биед “баруун гарын 3, 4-р хуруу, баруун шууны зулгаралт, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэ, бүсэлхийн цус хуралт, баруун гарын 3-р хуруу, баруун шууны зөөлөн эдийн няцрал” гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Наранчимэг нь “эмчилгээний зардалд төлбөр, мөнгө гараагүй. П.Б-д гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч П.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 16 дугаар байрны 33 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай Б.Наранчимэгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 12-18/, “…Б.Наранчимэгийн биед баруун гарын 3, 4-р хуруу, баруун шууны зулгаралт, баруун, зүүн шуу, зүүн өвдөг, шилбэ, бүсэлхийн цус хуралт, баруун гарын 3-р хуруу, баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23/ болон бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч П.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч П.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Пүрэвдоржийн Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг 2018 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч П.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч П.Б-д анхааруулсугай.

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ