2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04857

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 05 сары 29өдөр

191/ШШ2025/04857

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч:  хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Иргэн Г.******* нь манай компанитай 2021 оны 09-р сарын 10-ны өдөр №******* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2,808,900 /Хоёр сая найман зуун найман мянга есөн зуун/ төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар Toshiba 50C350 загварын зурагт Samsung Galaxy A52 128GB Violet загварын гар утас зэрэг барааг худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч Г.******* нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу Toshiba 50С350 загварын зурагт Samsung Galaxy A52 128GB Violet загварын гар утас зэрэг барааг Пи Си Молл" ХХК-аас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Г.******* нь зээл авснаас хойш 2025 оны 03-р сарын 21-ны байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 4,145,513.51 /Дөрвөн сая нэг зуун дөчин таван мянга таван зуун арван гурван төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг төлөхөөс 1,282,428.55 /Нэг сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун хорин найман төгрөг тавин таван мөнгө/ төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,863,084.96 /Хоёр сая найман зуун жаран гурван мянга наян дөрвөн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 852 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн  тоот хаягаар ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч  тоотод бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаартай захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Г.*******ыг бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа, боловч Г.******* нь зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Г.*******ыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Г.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2024/10605 дугаар захирамжаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Г.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан овогт *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан овогт *******ын *******/РД: *******/-ыг эрэн сурвалжилж, Г.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг ******* дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ