Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/52

 

 

*******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.жаргал даргалж, шүүгч Б.Манлайбаатар, шүүгч З.Төмөрхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

            Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******           

Нарийн бичгийн дарга Б.Билгүүн нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ даргалж, шүүгч Б.Ихтамир, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 4 дүгээр сарын 0-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох 21000000429 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Төмөрхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд:

гол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 таар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20. гаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Монгол улсын иргэн,  тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Монгол улсын иргэн, тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202 оны 0 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар хороолол өргөн чөлөө дугаар байрны тоотод *******-******* найз ******* өмөөрлөө гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэн улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь доод уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн согтуурсан үедээ 202 оны дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар хороо өргөн чөлөө дугаар байрны гадна иргэн *******ыг “агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх хуралт, баруун хацар, дух, зулай ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ .

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт Эрүүгийн хуулийн тусгай 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч овогт -, овогт - нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “бүлэглэж, хүний мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******т жил сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар ийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 4 хоногийг, ******* цагдан хоригдсон хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 11 дүгээр зүйлийн 11. дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас 12,110, төгрөгийг, О.- эс 11,110, төгрөгийг тус тус гаргуулж, нийт 2,221,04 төгрөгийг хохирогч тоот, утас: /-д олгож,

Хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, ******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 14 дугаартай *******, М.- нарт холбогдох шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан “..Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.." гэснийг зөрчжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд: Хохирогч ******* согтууруулах ундаа хэрэглэж нэлээн согтолттой байсан нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон, хохирогч байрнаас гараад хэнд зодуулснаа мэддэггүй, эмнэлэгт ухаан орсон, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байхад хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэсэн утга дүгнэлт шүүх гаргажээ.

Энэ гэмт хэрэг гарахад гэрчүүдийн мэдүүлгээр хохирогч хутга барьж та нарыг бүгдийг нь ална гэж айлгах, алнуудаа өмөөрлөө, янхан гичийнүүд гэх гэрч ******* цохиж уруулаас нь цус гаргах, ******* уруул руу цохиж хөнгөн гэмтэл учруулах зэргээр зүй бус ааш авир гаргасан нь нөлөөлжээ.

Шүүхийн шийтгэх тогтоолд: "гэрч өмгөөлөгчийн хувцастай залуу нь доогуураа хөл нүцгэн, дээгүүрээ цээж нүцгэн залууг зодсон уу? гэх асуултад салгах хооронд гар хүрсэн дуустал нь хараагүй" гэх дүгнэлт шүүх хийжээ.

Гэрч , , нар ******* хохирогчоос *******ыг салгаад “одоо чи боль” гэж хэлээд холдуулж байсныг ярьдаг, гэрч ч мөн салгасан гэдгийг ярьсан, харин салгах хооронд гар хүрсэн гэдгийг ******* хохирогчийг зодсон гэж үзэхгүй. бол энэ хэргийг эхнээс нь дуустал гэрийнхээ цонхоор гадна гэрэлтүүлэгтэй нөхцөлд харсан ганц гол гэрч байна.

Гэрч тухайн үед ******* хохирогчийг 2 удаагийн үйлдлээр толгойн тус газарт нь өшиглөж гэмтэл учруулсныг харсан. ******* хохирогчийг зодоогүй гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт 2 удаа хэлсэн юм.

******* хохирогчийг хамгийн сүүлд толгойн тус газарт нь өшиглөхийг гэрч ээс гадна гэрч , , , нар нийт хүн харсан. Сүүлийн энэ үйлдлээр тухайн үйл явдал дуусаж цагдаа нар ирсэн гэдгийг дээрх гэрчүүд гэрчилдэг.

Гэрч хувцастай нь буюу *******-******* үйл явдал дуусаж байхад сүүлд гарч ирсэн гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсээр байтал шүүх гэрч гийн: “зүгээр шууд *******ыг *******, ******* нар аваад гарсан” гэх зөрүүтэй, үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй мэдүүлэгт дүгнэлт гаргасан байна.

Энэ хэргийн шүүх хуралдааны тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана..” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний гэрч ээс өөрийн үйлчлүүлэгчийг өмгөөлж, цагаатгасан, асуулт тавьсан байхад асуултыг гуйвуулж хувцастай нь буюу миний үйлчлүүлэгч ******* 2 удаа цохисон мэтээр бичигдсэн, мөн тэмдэглэлд 2 хувцастай хүн байсан мэтээр буруу бичигджээ.

Шүүх хуралдаан даргалагчаас гэрч ээс шүүхийн хэлэлцүүлэгт хувцастай нь дээгүүрээ цээж нүцгэн, хөл нүцгэн хүнийг зодсон юм уу? гэхэд зодоогүй гэж хариулсныг тэмдэглэлд тусгаагүй орхигдуулсан.

******* нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******тай үйлдлээрээ санаатай нэгдэж *******ыг бүлэглэж зодсон болох нь нотлогдоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9. дугаар зүйлийн 1.-д зааснаар шүүхийн шийдвэр нь энэ хуулийн . дугаар зүйлийн 2. шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Өмгөөлөгчийн саналын үндэслэл болсон нотлох баримтууд: ”******* нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн хүнд гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн, гэрчүүдийн мэдүүлгүүдээр хүнд гэмтлийг ******* нь дангаараа учруулсан байдаг бөгөөд үүнийг өөрөө ч хүлээн зөвшөөрдөг. Энэ нь хохирогч *******ы: ...ингээд *******, *******, эмэгтэй бид нар уугаад сууж байгаад надтай уг эмэгтэйчүүд маргалдаад байсан бөгөөд би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. ...би гэрээс гарсан бөгөөд миний араас *******, ******* нар гарч ирж байсан. Ингээд би эмнэлэгт ухаан орсон гэх мэдүүлэг /хх-ийн 2-0 дугаар хуудас/, гэрч ийн: “...бид гартал уг байрны урд талд асфальтан зам дээр дээшээ харсан байдалтай нүүр амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан бөгөөд ******* нь *******ыг *******аас холдуулаад “чи одоо болиоч” гэж хэлээд зогсож байсан. /хх-ийн -/, гэрч гийн: “найз ******* нь чи согтсон байна одоо унтаж амар гэхэд унтаж амрахгүй гэж орилоод бор өнгөтэй хутга бариад агсан тавиад ална гэж хашхираад байхад хутгыг булааж авсан. ...бид байрны гадна гараад ирэхэд ******* нь машины зогсоол дээр хэвтэж байсан. Бид ойртоод очиход ******* гэх залуу нь *******ы толгой дээрээс газар руу дэвсэж байсан. /хх-ийн 41-р хуудас/, гэрч гийн: “ нь гэрт байсан бор өнгийн иштэй хутга бариад бид нарыг ална гэж айлгаж байгаад *******ын гэрээс гараад явсан. ...бид *******ын гэрээс гараад явж байтал ******* нь ...зам дээр ухаан алдчихсан байсан бөгөөд ******* нь *******ыг *******аас холдуулаад “чи ингэж болохгүй” гэж хэлээд зогсож байсан. /хх-ийн 4-44-р хуудас/, гэрч ийн: “....9-р ёотонгийн хажууд ******* нь цээж нүцгэн зогсож байсан түүний хажууд үл таних нэг эрэгтэй хүн зогссон, мөн тэр 2 залуугийн доор үл таних эрэгтэй хүн хэвтсэн байдалтай байсан ба намайг харж байхад цохих зодох үйлдэл хийгээгүй. давхарт байх гэрээсээ үл таних эрэгтэй хүн “цээж нүцгэн эрэгтэй нь зодсон шүү" гэж орилоод байсан. ...******* гэх хүн уг байранд амьдарч байхдаа хүмүүс цуглуулаад архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглээд байдаггүй хүүхэд байсан. /хх-ийн 49-р хуудас/, гэрч Цагаанцэцэгийн: 202 оны 0-р сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө ...цонхоороо хартал цээж нүцгэн 2 залуу маргалдаад байсан, цээж нүцгэн доогуураа хөл нүцгэн залуу нь зогсоол дээр байсан приус 0 маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод зогстол араас нь цээж нүцгэн залуу нь хүрч ирээд газар унагааж байгаад толгой хэсэг рүү нь хоёр гурван удаа хөлөөрөө дэвссэн юм. /хх-ийн 1-р хуудас/ зэрэг мэдүүлгүүдээр нотлогдож байна. Улсын яллагчийн 202 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 01 тоот яллах дүгнэлт нь эдгээр нотлох баримтуудад үндэслэгдэн гарсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал, 1.4-т Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг нотолбол зохих байдал гэж хуульчлан заасан. Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүд нь ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Мөн ******* нь илүү дутуу зан байхгүй хөөрхөн ааштай, төлөв даруу зантай, урьд өмнө нь хэрүүл маргаан гаргаж байгаагүй гэж гэрч Отгонцэцэг /хх-ийн /, гэрч наран /хх-ийн 4-4/ нар мэдүүлдэг. Цагдан хоригдож байх хугацаанд уулзалт хийж зөвлөгөө өгөхөд маш сайн хүлээн авч ойлгон өөртөө дүгнэлт хийж дахин ямарваа гэмт хэрэгт холбогдохгүй тухайн гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшиж харамсаж байгаа талаараа хэлж байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дугаар зүйлийн 2 “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 -1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг тусгаж өгөөгүй хэргийн бодит байдалтай нийцээгүй эргэлзээтэй хууль зүйн дүгнэлт гарган шийдвэрлэснийг хянан үзэж манай үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно гэж заасныг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

...******* миний бие нь 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дэх хэсгийн 2.1 дэх зүйл ангиар жил, сарын хорих ялаар шийтгүүлсэн. Иймд миний бие нь Дархан-Уул аймаг Дархан суманд ээжийн хамт амьдардаг тул надад өгсөн жил сарын хорих ялаас хөнгөлж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн . дугаар зүйлийн 2.-т шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтуудыг тусгаж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж гомдол гаргасан. ******* нь хүнд гэмтлийг дангаараа учруулсан гэж мэдүүлж, гэм буруугаа мөрдөн шалгах ажиллагааны үеэс хүлээн зөвшөөрсөн. Дангаараа учруулсан гэдэг нь нотлох баримтуудаар нотлогдсон. *******ы "би нэлээн согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан талаар санахгүй байна. Миний араас *******, ******* нар гарч байсныг санаж байна. Өөр юм санахгүй байна" гэх мэдүүлэг, гэрч "бид гартал аспайлтан зам дээр ******* дээшээ харсан нүүр амнаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан ба ******* нь *******ыг *******аас холдуулж, чи болиоч гэж хэлж байсан" гэх мэдүүлэг,  "найз ******* чи согтуу байна, унтаж амар гэхэд  амрахгүй гэж орилоод агсам тавьж байсан. Бид гурвыг гадаа гарахад газарт унасан байдалтай байсан" гэх мэдүүлэг, гэрч н.гийн "бид нарыг гарахад ******* цохисон, ******* боль гэж хэлж байсан" гэх мэдүүлэг,  гэрч "цонхоор хартал цээж нүцгэн 2 залуу маргалдаад байсан. Цээж нүцгэн, хөл нүцгэн залуу нь зогсоол дээр байсан Приус 0 маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод араас нь цээж нүцгэн залуу хүрч ирээд газар унагааж байгаад толгой хэсэгт нь 2, удаа хөлөөрөө цохисон" гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Энэ мэдүүлгүүдийн үндсэн дээр шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, 202 оны 12 дугаар сарын 2-ны 01 тоот яллах дүгнэлтийг үйлдсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтыг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг тусгаж өгөөгүй. Бодит байдлын хувьд дээр дурдсан нотлох баримтуудаар *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялыг хөнгөрүүлж шийдвэрлэх боломжтой гэсэн гомдлыг гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Тухайн үед *******д би гэмтэл учруулсан. *******д ямар ч гэм буруу байхгүй. Тухайн үед прокурорын үүдэнд байхад хохирогч ******* нь "Би *******эс хохирол, төлбөр авах гэж байгаа юм. Чи ******* зодсон гэж хэлээрэй" гэж надад хэлсэн. Тиймээс би ******* бас зодсон гэж мэдүүлсэн. Надад шүүхэд гаргах 2 хүсэлт байна. Бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулж, *******ы эрүүл мэндэд учирсан гэмтэл, хохирол, төлбөрийг бодитойгоор тогтоолгох хүсэлтэй байна. Хохирогч нь хар тамхи хэрэглэдэг байсан, өмнө ял эдэлж байсан. Түүнээс болж сэтгэцэд нь өөрчлөлт орсон уу, зодооны улмаас өөрчлөлт орсон уу гэдгийг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* өмгөөлөгч ******* тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .2 дугаар зүйлийн -т заасан Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх заалтыг зөрчсөн гэж гомдол гаргасан. Хохирогч ******* "байрнаас гарсныхаа дараа хэнд зодуулснаа мэддэггүй, эмнэлэгт очоод ухаан орсон" гэж мэдүүлдэг, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байхад анхан шатны шүүх хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн гэж үзэж байна. Гэрч нь "хувцастай залуу нь хөл нүцгэн залуугийн толгой руу цохиогүй" гэж мэдүүлж байгаа боловч уг гэрч нь тухайн үйл явдлыг тасралтгүй хараагүй байдаг. Хохирогч ******* нь "-Эрдэнийн цээжинд нь цохисон гэдгийг санаж байна" гэж мэдүүлдэг.  Дээрх мэдүүлгүүд зөрүүтэй байна гэж үзэж байна. Тухайн шөнө хохирогч нь зүй бус авир гаргаж, хутга барин ёс бус үг хэллэг хэлж, ийн уруулаас цус гаргасан, мөн *******-******* цохиж хөнгөн гэмтэл учруулсан. Тухайн шөнө миний үйлчлүүлэгч ******* хувцастай байсан. Хохирогч ******* хөл нүцгэн, цээж нүцгэн явж байсан. ******* цээж нүцгэн явж байсан гэдгийг гэрч мэдүүлдэг. нь үйл баримтыг эхнээс нь дуустал харсан гол гэрч юм. Гэтэл шийтгэх тогтоолд гэрч ийг үйл баримтыг дуустал нь хараагүй гэх үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Гэрч нь тухайн үед ******* хохирогчийг 2 удаагийн үйлдлээр толгойн тус газар нь өшиглөсөн,  ******* хохирогчийг зодож цохиогүй гэж 2 удаа мэдүүлсэн. ******* нь хохирогчийн толгойн тус газарт өшиглөхийг ээс гадна гэрч , , , гэх хүмүүс харсан байдаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана гэсэн заалтыг зөрчсөн гэж гомдол гаргасан. ******* нь хувцастай залуу хохирогчийг зодоогүй гэж 2 ч удаа хэлээд байхад шүүх хурлын тэмдэглэлд тусгаагүй, мөн шүүх хуралдаан даргалагчаас хувцастай хүн  хөл нүцгэн хүнийг зодсон уу? гэж асуусныг  тусгаагүй.  Шүүх хурлын тэмдэглэлийг дутуу бичээд байдаг юм уу, зориуд ингэж бичээд байгаа юм уу? гэдгийг ойлгохгүй байна.  Яагаад хууль зөрчиж тэмдэглэл хөтөлсөн, хууль зөрчсөн нотлох баримтад үндэслэж шийтгэх тогтоол гарахад хүрч байгаа юм. ******* нь хохирогчийг зодсон болохыг нотолсон ямар ч нотлох баримт байхгүй учраас хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж байна гэв. 

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Гэрч гэрээс *******ыг шууд аваад гарсан юм байхгүй. Ар араасаа цуваад гарсан. *******ыг амраах зорилгоор буцааж оруулсан. Гэрээс цувж гарч байгаа камерын бичлэг байдаг. Намайг гэр дотор уруул руугаа цохиулчихаад *******тай ноцолдож байгаад аваад гарсан гэж мэдүүлсэн байдаг. Би цохиулснаас болоод цус гараад доош тонгойгоод сууж байхад ******* гараад зугтсан. Би цусаа арччихаад араас нь гарахад *******, ******* 2 машинаас бууж байсан. Би *******ыг гэрт нь оруулах гэж гарынхаа ар талаар цээж рүү нь 2 цохисон. Тэгээд над руу дайраад байхаар нь би ухрахад *******, ******* 2 зодолдож байгаад ******* ухаан алдаж унасан. Би тэр хоёрыг салгасны дараа ******* дахиад *******ыг дэвссэн. Би тэднийг удаа салгасан,  *******ыг зодоогүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.    

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судалсан нотлох баримтууд, гэрч нарын мэдүүлгүүд, шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгээр тухайн үед ******* нь *******тэй маргалдаж зодчихоод гэрээс гарсны дараа *******, ******* нар гэрээс гарахдаа *******ыг ямар зэвүүн юм бэ, зодчих уу гэж хэлээд хамт гарсан үйл баримт байдаг. Энэ нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлогдсон. Тэгэхээр ******* болон ******* нар анхнаасаа урьдчилан тохиролцож, үйлдлээрээ нэгдсэн гэж үзэж байна. Гэмт хэргийг үйлдэхээс өмнө хоорондын үүрэг оролцоог хэлэлцэн тохиролцоогүй хэдий ч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл, үзэл бодол, сэдэл зорилгоороо нэгдсэн учраас бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэж байна. Хэдийгээр ******* нь *******ы толгой хэсэгт хөлөөрөө дэвссэн үйл баримт нотлогдож тогтоогдсон хэдий ч ******* гадаа гараад хохирогчийн биед халдаж, зодсон болох нь гэрч нарын мэдүүлгээр хангалттай тогтоогдож байгаа. Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэгдэж *******ыг зодож хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдөөс гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч М.-Эрдэнийн өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч *******ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 202 оны 0 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар хороолол өргөн чөлөө дугаар байрны тоотод *******-******* найз ******* өмөөрлөө гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь доод уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн согтуурсан үедээ 202 оны дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг дугаар хороолол өргөн чөлөө дугаар байрны гадна хохирогч *******ыг “агсам тавьж, хэрүүл маргаан үүсгэлээ” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь их тархины баруун зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун хацар, дух, зулай ясны хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч /хохирогч/ *******, шүүгдэгч *******, шүүгдэгч ******* нар нь 2024 оны 0 дугаар сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 01-04 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын дугаар баг, өргөн чөлөө байрны 0 тоотод , , нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан байх ба хохирогч ******* нь ******* шалтаг шалтгаангүйгээр зүй зохисгүй үг хэрэглэн доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн, унтаж амар гэсэн шаардлага тавьсан ******* рүү хутга барьж агсам тавьж ******* нүүрэн тус газарт 2 удаа цохисон, улмаар *******ын гэрээс гарч явахад байрны гадна хохирогч *******ыг ******* толгой руу нь хөлөөрөө дэвсэж зодсон үйл баримт тогтоогдож байна.

Гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчид хор уршиг шууд учирсан, тийм хор уршиг учрах бодит боломж бүрдүүлсэн бол шалтгаант холбоотой гэж үзэх бөгөөд гэмт этгээдийн нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хор уршиг учирсан нь нотлох баримтаар бүрэн тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх учиртай.

Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун хацар, дух, зулай ясны хугарал бүхий хүнд хохирол нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь шинжээчийн 0 дугаартай дүгнэлтээр хөдөлбөргүй тогтоогджээ./1хх--/

Гэрч мэдүүлэхдээ...”манай байрны ертөнцийн зүгээр баруун урд талд байрлах асфальтан зам дээр дээгүүрээ цээж нүцгэн хоёр залуу маргалдаад байсан юм. Ингээд тухайн үед зугтаад байсан цээж нүцгэн доогуураа хөл нүцгэн залуу нь/*******/ тээврийн хэрэгслийн зогсоол дээр байсан Приус 0 маркийн тээврийн хэрэгслийн хаалгыг онгойлгоод зогстол араас нь цээж нүцгэн залуу хүрч ирээд газар унагааж байгаад уг залуугийн толгой хэсэг рүү нь 2- удаа хөлөөрөө дэвссэн юм. Ингээд уг тээврийн хэрэгсэл хөдлөөд явчихсан бөгөөд уг тээврийн хэрэгсэл дотор 2 эрэгтэй хүүхэд болон 1 эмэгтэй нийт хүн зорчиж явж байсан. Тэгтэл дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хөл нүцгэн залуу нь ухаан алдаад замын голд унах үед дээгүүрээ цээж нүцгэн байсан залуу /*******/ дахин уг залуугийн толгой дээр 1-2 удаа хөлөөрөө дэвссэн бөгөөд удалгүй цагдаа болон эмнэлгийн машин хүрээд ирсэн юм. Тухайн үед гадна гудамжны гэрэлтүүлэг унтраагүй байсан болохоор би сайн харсан юм. Тухайн үед дээгүүрээ цээж нүцгэн байсан хоёр залуугаас гадна дээгүүрээ хувцастай байсан залуу нь тухайн үед цээж нүцгэн доогуураа хөл нүцгэн байсан залуугийн бие хэсэг рүү нь 1-2 удаа цохисон юм. Толгой хэсэг рүү нь цохиж харагдаагүй” гэсэн мэдүүлэг.

Гэрч мэдүүлэхдээ...”******* гэрт байсан бор өнгийн иштэй хутга бариад бид нарыг ална гэж айлгаж байгаад *******ын гэрээс нь гараад явсан. Тухайн үед *******ы  араас нь *******, ******* нар гараад явахаар нь , бид гурав хувцсаа өмсөөд гартал уг байрны ертөнцийн зүгээр урд талд нь байрлах асфальтан зам зам дээр дээшээ хараад хэвтсэн харсан байдалтай нүүр амнаас нь цус гарчихсан хэвтэж байсан бөгөөд ******* нь *******ыг *******аас холдуулаад “чи одоо болиоч” гэж хэлээд зогсож байсан. Тэгээд гэнэт ******* гүйж очоод баруун хөлөөрөө нэг удаа *******ы толгой дээр дэвссэн бөгөөд тухайн үед *******ы хамраас нь цус гараад эхэлсэн” гэсэн мэдүүлэг.

Гэрч гийн...”Бид гурав байрны гадаа гараад ирэхэд ******* нь машины зогсоол дээр хэвтэж байсан. Бид гурав ойртоод очиход ******* гэх залуу нь *******ы толгой дээрээс газар руу дэвсэж байсан. Гадна байрны хүмүүс цонхоор “ та нар болиоч ээ, хүн аллаа” гээд орилоод байсан.*******, ******* хоёр *******ыг сугадаад аваад явж байхад цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг,

Гэрч гийн...”, бид гурав *******ын гэрээс гараад явж байтал нь Ёотон 9 дүгээр байрны ертөнцийн зүгээр зүүн асфальтан зам дээр ухаан алдчихсан байсан бөгөөд ******* нь *******ыг *******аас холдуулаад “чи ингэж болохгүй” гэж хэлээд зогсож байсан. Тэгтэл ******* нь гэнэт ******* руу гүйж очоод баруун хөлөөрөө *******ы тогой хэсэг дээр нэг удаа дэвсэн юм. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн” гэж тус тус мэдүүлжээ.

 Дээрх хэргийн үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдааны үед шинжлэн судлагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нарыг биеэр оролцуулан авсан мэдүүлгийг харьцуулан судлаад дүгнэхэд хохирогч *******ы биед учирсан хүнд гэмтэл шүүгдэгч *******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч ******* хэргийн үйл баримтын талаар 202 оны 0 дугаар сарын 10-ны өдөр анх удаа хохирогчоор мэдүүлэхдээ... “*******, *******, үл таних гурван эмэгтэй бид нар архи хувааж уугаад сууж байтал надтай үл таних эмэгтэйчүүд маргалдаад байсан бөгөөд тухайн үед нэлээн согтуу байсан болохоор юунаас болоод маргалдсан талаар санахгүй байна. Ингээд би гэрээс гарсан бөгөөд миний араас *******, ******* нар нь гарч байсан бөгөөд би эмнэлэгт гэнэт ухаан орсон”  гэж мэдүүлсэн бөгөөд энэ мэдүүлэгт  *******, ******* нарыг өөрийг нь бүлэглэн цохиж, өшиглөсөн талаар тодорхой мэдүүлээгүй байна.

Хохирогч ******* нь дээрх мэдүүлгийг өгснөөс хойш буюу анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “...******* намайг 2- удаа цохисон. Анх мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлэг өгч чадаагүй. Сүүлд болсон асуудлыг санасан” гэсэн бол шүүгдэгч ******* “ надаас өмнө ******* ах *******ы толгойг цохиж байсан” гэж мэдүүлсэн байна.

Хохирогч *******, шүүгдэгч ******* нарын дээрх мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч *******т холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, *******-******* яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт даалгаж шийдвэрлэсэн байна /1хх-0/

Гэтэл шүүгдэгч ******* гэрчээр анх мэдүүлэхдээ...”, , , *******, ******* бид нар авсан пивыг хуваагаад уугаад сууж байтал нь гэнэт уурлаад , , нарыг янхан, гичий гэх зэргээр доромжилж байгаад нь баруун гараараа ийн нүүр хэсэг рүү нь 1 удаа цохисон болохоор нь миний дургүй хүрээд д хандан “чи эмэгтэй хүмүүсийг яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд “чи энэ алнуудаа харамлаад байгаа юм уу” гэж хэлээд миний нүүр хэсэг рүү баруун гараараа 2 удаа цохисон юм. Тэгтэл ******* босож ирээд надтай шууд зууралдаад эхлэхээр нь би өөрөөсөө холдуултал гэрт байсан бор өнгийн иштэй хутга бариад , , , - бид нарыг ална гэж айлгаж байгаад хутгаа гэрт үлдээгээд гэрээс гараад явсан болохоор нь би -ын хамт ы хойноос нь гарахад  нь -т хандан “муу бацаан минь хоёулаа үзэх үү” гэж хэлээд зогсож байтал - гүйж очиж барьж аваад баруун гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохих үед шууд газарт унасан бөгөөд - нь тухайн үед ы толгой хэсэг рүү нэлээн хэдэн удаа өшиглөөд байхаар нь би гүйж очоод “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд -ыг аас холдуулаад явж байтал “ахаа би алчихъя, одоо дуусгана” гэж хэлээд гүйж очоод баруун хөлөөрөө толгой дээр нь маш хүчтэй 1 удаа дэвссэн бөгөөд ы хамраас цус гарахаар нь би сандраад -ыг аас холдуултал гэрээс , , нар гарч ирсэн” гэж мэдүүлж байсан нь гэрч , , , нарын мэдүүлгээс  агуулгын хувьд зөрүүгүй байна.

Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт хохирол учруулсан этгээдийн гэм буруутай үйлдэл нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар нотлогдсон байх ёстой бөгөөд шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоож хууль зүйн үнэлэлт, дүгнэлтийг хийдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив тал нь санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх бөгөөд гэмт үйлдэл, эс үйлдэхүй, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэгт гэмт этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, түүний үйлдлийн улмаас ямар үр дагавар үүссэн нөхцөлийг зайлшгүй шаарддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлахад хохирогч *******ы эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт шүүгдэгч ******* гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдохгүй, түүний үйлдлийн улмаас тухайн үр дагавар үүсээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Гэтэл анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлсөн ноцтой зөрүүтэй, зөвхөн хохирогч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэгт ач холбогдол өгч, нотлох баримтын нотолгооны ач холбогдлыг алдагдуулсан, шүүгдэгч ******* хамтран оролцсон хэлбэр, оролцоог прокурорын яллах дүгнэлтэд тодорхой дурдаагүй байхад анхан шатны шүүх тэдгээрийг “...бүлэглэж, үйлдлээрээ нэгдэн хохирогч *******ыг зодож ... эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан” гэж хэт ерөнхийд нь дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд  дээрх үндэслэлээр шүүгдэгч ******* өмгөөлөгч *******гийн  гаргасан шүүгдэгчийг цагаатгах агуулга бүхий давж заалдах гомдол, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын гомдлыг хүлээн авч, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон,түүнд оногдуулсан ялын хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалтай тохирсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлж, дараах өөрчлөлтийг анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, , дахь заалтад оруулсан болно.

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, *******-******* цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч *******ыг хүний биед хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж, “2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч *******т жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай гэж, “. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг хүчингүй болгож, “. Шүүгдэгч О.-эс 11,110, төгрөгийг гаргуулж гэснийг хүчингүй болгож, шүүгдэгч *******аас нийт 2,221,04 төгрөгийг хохирогч ******* / аймаг, - сум, баг, -- тоот, утас: 9929, д: ФБ002021/-д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүдэгч ******* нь энэ хэрэгт 122 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор, ******* энэ хэрэгт нийт 112 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 9.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 0-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1, 2, , дахь заалтыг:

“1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокуророос *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, *******-******* цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 2.т зааснаар шүүгдэгч *******т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч *******ыг хүний биед хүнд хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж,

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-т зааснаар шүүгдэгч *******т жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 00,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай гэж,

“. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй гэснийг хүчингүй болгож,

“. Шүүгдэгч О.-эс 11,110, төгрөгийг гаргуулж гэснийг хүчингүй болгож, шүүгдэгч *******аас нийт 2,221,04 төгрөгийг хохирогч ******* / аймаг, - сум, баг, -- тоот, утас: 9929, д: ФБ002021/-д олгосугай гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.10 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 112 цагдан хоригдсон болохыг дурдаж, шүүгдэгч *******ын цагдан хоригдсон 122 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

. Шүүгдэгч ******* өмгөөлөгч *******, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

4. *******д цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, нэн даруй сулласугай.

. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                     Б.МАНЛАЙБААТАР

                                                                                           З.ТӨМӨРХҮҮ