Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/73

 

 

                                 

 

 

                                   

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж, нарийн бичгийн дарга Ж.Уранцэцэг, улсын яллагч Д.Дуламжав,  шүүгдэгч А. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А.д холбогдох эрүүгийн 183*******0000000*******5 дугаартай, 178/2018/0081/Э/ индекстэй хэргийг 2018 оны 05 дугаар сарын *******-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* оны 0******* дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод  оршин суух, ПН940*******2521 регистрийн дугаартай, ******* овогт *******ийн

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт С.тай маргалдаж түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч А. шүүхийн хэлэлцүүлэгт: Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ эгч Гэрлээгийн хамт байж байтал гэрийн үүдэнд хүүхдээ тэвэрчихсэн ирээд “ чи хог цэвэрлэсэнгүй” гэхээр нь “чамаар цэвэрлүүлэхгүй, чи ямар цэвэрлэдэг биш” гэсэн чинь “чи юу гээд байгаа юм бэ” гээд хаалгаар орж ирээд миний баруун хөлний хянга руу өшиглөөд баруун мөр лүү түлхээд авахаар нь “ чи яаж байна, зүгээр үү “ гэсэн чинь дахиад намайг өшиглөх гэж байгаад халуун тогоотой цай өшиглөж асгачихаад гэрээс гараад явсан. Удалгүй хүүхдээ орхичихоод орж ирээд зүүн гараараа миний үснээс татаж орон дээр дарж унагаагаад дээрээс дараад нүүр маажиж байтал гаднаас Гэрлээ эгч орж ирээд салгахад Гэрлээ эгч рүү "янхан, чамайг угаасаа мэднэ, орох оронгүй болоод ирсэн биз дээ “ гэх зэргээр хэл амаар доромжилж байгаад гараад явсан.Эмчилгээ хийлгэж эм авсны 9*******000 төгрөгийг нэхэмжилж байна. гэх мэдүүлэг / хх-9-11/

Гэрч Н.Нямгэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагийн үед би гэрийнхээ үүдэнд суугаад С. цайгаа чанаад байж байтал А. гэрийн үүдээр өнгөрч явснаа “ хашааны хог цэвэрлэсэнгүй, муусайн гуйлгачингууд“ гэхэд нь С. “чамаар цэвэрлүүлэхгүй, чи ямар цэвэрлэдэг ч биш” гэсэн чинь А. орж ирээд С.ын зүүн шанаа руу  1 удаа цохиод баруун хөл рүү өшиглөж баруун мөр лүү нь түлхээд дахин өшиглөх гэж байгаад тогоотой цай өшиглөж асгачихаад миний хажуугаар хүүхдээ тэврээд гараад явсан.Удалгүй эргэж орж ирээд С.ын үснээс зүүн гараараа татаж орон дээр унагаагаад дээрээс нь дарж байгаад нүүрийг нь маажиж, үснээс нь зулгаагаад тавихгүй болохоор би очиж салгасан.Тэгээд бид хоёрыг үгээр баахан доромжилж байгаад над руу 5 литрийн бетон авч шидээд онолгүй гараад явсан  гэх мэдүүлэг /хх-*******-15-р/

2018 оны 04 дүгээр сарын 2*******-ны өдрийн 178 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: С.ын биед тархи доргилт, толгойн орой хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн хацар хэсэгт 1х1.2 см, хамрын зүүн хэсэгт 0.8х0.1 см,1.2х0.2 см, доод уруулын зүүн талд 1.5х0.3 см, 0.5х0.1 см, баруун нүдний баруун хэсэгт 0.4х0.1 см зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо.С.ын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох мөргөлдөх  унахад үүссэн байх боломжтой. С.ын биед үүссэн гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 20******* оны “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д...гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан / түр/ гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-20/ зэрэг хэрэгт ач холбогдолтой, хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Аззяа нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн ******* сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт иргэн С.тай “хашааны хог цэвэрлэсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж, нүүрийг маажиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч А. нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-31/, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч С.ын “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-57/ зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч А.гийн  хувийн байдлын талаар гэрч О.Уранбилэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: А.Аззяа нь манай том охин, дороо 4 дүүтэй, Одоогоор 1 настай хүүтэйгээ байгаа. А. нь бага насаа цэцэрлэгээр хүмүүжээд 2009 онд 9 дүгээр анги төгсөөд 2012 онд Хөгжил политехник коллежийн үсчний ангид суралцаж үсчин мэргэжилтэй болсон. 2012-2017 онд Улаанбаатар хотод ажил хийж байгаад хүүхдээ төрүүлээд нөхөр нь Судан улс руу энхийг сахиулах ажиллагаанд явахаар нь Ховдод түр ирсэн юм.А. нь даруу төлөв зантай, эцэг, эхийнхээ үгнээс гардаггүй, бусадтай жирийн харилцаатай байдаг, одоогоор нөхөртэйгөө гэрлэлтээ батуулаагүй байгаа гэх мэдүүлэг /хх-1*******/

Гэрч Г.Баянжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: А. бид хоёр 2002 оноос хойш найзалж байгаа.Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай,тусархаг, нийтэч зантай,шударга, хир баргийн уурлаад байдаггүй гэх мэдүүлэг /хх-17-18/ зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Гэмт хэрэг гарахад хамаатан садан хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаа, биесээ үл хүндэтгэх байдал, харилцааны соёлгүй байдал нөлөөлсөн гэж үзэв.

Шүүгдэгч А.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн саналыг харгалзан 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч А. нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон хохирол төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч А.Аззяагийн хувьд ногдох хөрөнгө болох 42 инчийн BSB маркийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ANS маркийн хөргөгч  битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/*******3 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээв. 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дах хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 3*******.1, 3*******.2, 3*******.*******, 3*******.7, 3*******.8, 3*******.10, 3*******.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн г 450 нэгж буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга /   төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгт зааснаар шүүгдэгч А.гаар 450000 төгрөгний торгох ялыг 01 сарын хугацаанд төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч А. нь 450000 төгрөгний торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч А.д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад  даалгасугай.

*******.Шүүгдэгч А. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болон бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, шүүгдэгч А.гийн эзэмшлийн 42 инчийн BSB маркийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн ANS маркийн хөргөгч  битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5/*******3 дугаартай Прокурорын тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ГАНТӨГС

Top of Form