Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2026/0006

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох  “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0613426 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* миний бие 0613426 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0613426 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ. 

Хариуцагч нь өөрийн үйлдсэн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0613426 дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч *******д холбогдох  “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 0613426 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 С.САЙНБИЛЭГ