Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 30

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах би Говь-Алтай аймгийн  сумын Ардчилсан намын дарга *******,  гишүүн ******* нарын нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга *******т холбогдох Цогт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын  22-ны өдөр хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч  Цогт сумын Ардчилсан намын дарга *******, гишүүн ******* нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Цогт сумын Ардчилсан намын хорооны дарга *******, намын хорооны гишүүн ******* нарын нэхэмжлэлтэй тус сумын Сонгуулийн хорооны даргад холбогдох Захиргааны хэрэгт нэхэмжлэгч *******, ******* 2 нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Цогт сумын Ардчилсан намын дарга *******, гишүүн ******* нар нь Цогт сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа нь бусдын эрхийг зөрчөөгүй,  хуульд харшлаагүй байна.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж  байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  111 дүгээр зүйлийн 111.1  дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ  нь:

1.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэхь хэсэгт заасныг баримтлан  Говь-Алтай аймгийн  сумын Ардчилсан намын дарга *******,  гишүүн ******* нарын нэхэмжлэлтэй, тус сумын Сонгуулийн хороо, Сонгуулийн хорооны дарга *******т холбогдох хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг  хэрэгсэхгүй  болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд  хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ хуулийн 66, 67, 68 дугаар зүйлийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн тохиолдолд хэргийн ороолцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.  

 

ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ