| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/00451/И |
| Дугаар | 309/ШШ2025/00712 |
| Огноо | 2025-06-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 309/ШШ2025/00712
| 2025 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 309/ШШ2025/00712 | ******* аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма би,
Нэхэмжлэгч: “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: овогт ийн т холбогдох,
“Орон сууцны үйлчилгээний төлбөр 1,815,158 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр тусгайлсан журмаар хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үйлчилгээний төлбөрийн мэдээллийг 141415 тусгай дугаараас сар бүрийн 10, 20-ны өдрүүдэд мессеж хэлбэрээр илгээдэг боловч заагдсан хугацаанд төлөөгүй тул 2023 оны 5-12 сар 657,305 төгрөг, 2024 оны 1-12 дугаар сарын 1,064,245 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 93,608 төгрөг, нийт 1,815,158 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийтийн ******* *******н нэхэмжилж байгаа 1,815,158 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н нь хариуцагч Б.т холбогдуулан “Орон сууцны үйлчилгээний төлбөр 1,815,158 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гарг*******ээ.
Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н газрын “Орон сууцны үйлчилгээний төлбөр 1,815,158 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,993 төгрөгөөс 50 хувь болох 21,996.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 21,996.5 төгрөгийг төсвийн орлогоос 21,996.5 төгрөгийг хариуцагч Б.ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ******* *******” ******* ******* ******* ******* *******н т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ П.ПАГМА