Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2018/0012/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Банзрагч,  

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч У.Нандинцэцэг,

Шүүгдэгч Г.М-, А.Э- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тайжууд овогт Алтанцэцэгийн Э-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Галтбаатарын М- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1718001760099 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1.Монгол Улсын иргэн, Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболд /РД:ТА95110516/, 1995 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, Майхантын 2-32 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

 

2.Монгол Улсын иргэн, Боржигон овогт Галтбаатарын Мөнгөншагай, /РД:ТА97070839/, 1997 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Майхантын 1-3а тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Э-, Г.М- нар 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн

 

D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Mongonshagai nar 17.3.docx

19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сутай” бааранд иргэн Л.Отгонсүхийн энгэрийн халаасанд байсан 160000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдсэн, 

Мөн шүүгдэгч А.Э- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Идэр” баараар үйлчлүүлж байхдаа тус баарны бармен У.Нандинцэцэгийн эзэмшлийн LG K-4 загварын гар утсыг “хүнтэй хурдхан ярьчихаад өгье” хэмээн хуурч, залилан авч 321000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Э-, Г.М- нар нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сутай” бааранд иргэн Л.Отгонсүхийн энгэрийн халаасанд байсан 160000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдсэн, 

Мөн шүүгдэгч А.Э- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Идэр” баараар үйлчлүүлж байхдаа тус баарны бармен У.Нандинцэцэгийн эзэмшлийн LG K-4 загварын гар утсыг “хүнтэй хурдхан ярьчихаад өгье” хэмээн хуурч, залилан авч 321000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:          

 

-Шүүгдэгч А.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч У.Нандинцэцэгээс утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд аваад явсан нь үнэн. Би У.Нандинцэцэгээс авсан утсаа 100000 төгрөгөөр хүнд зараад Улаанбаатар хот руу явсан. Мөн хохирогч Л.Отгонсүх гэх эмэгтэй “Сутай” баарны 00-д байхад нь түүний энгэрийн халааснаас мөнгө авсан.

… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Эхнэр хүүхдийн хамт ажил төрөл хийж амьдрах болно. Намайг уучилж өгнө үү. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Г.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр А.Энхболд бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Сутай” баарны 00 дотор байхад Л.Отгонсүхийн энгэрийн халаасанд мөнгө харагдахаар нь авсан.

…Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч У.Нандинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Мобиком корпораци ХХК-аас урьдчилгаагүйгээр гар утас лизингээр худалдаж авсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 17 цагийн үед А.Энхболд миний ажилладаг бааранд нэг залуугийн хамт орж ирсэн. Сууж байхдаа миний утаснаас нилээд хэдэн удаа залгасан. Хамгийн сүүлд утсаар ярьчихаад өгье гэж хэлээд аваад зугтсан. Би араас нь хөөж гүйгээгүй.

…Шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 24-25/,

-Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26/,

-Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 27/,

-Хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 31, 110, 145/,

-Хохирогч Л.Отгонсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би өнөөдөр буюу 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр найз болох Гантуяагийн гэрт Одбаяр гэх залуугийн хамт байсан. Одбаяр бид хоёр 0.5 литрийн “Хараа” нэртэй архи хувааж ууж байхад Отгонбат гэх залуу над руу залгаад Гантуяагийнд дуудаад бид 3 архиа хувааж уусан. Тэгээд бид 3 дахиад 0.75 литрийн “Хараа” архи уусан. Сүүлийн архийг Отгонбат авсан. Дараа нь 18 цаг болж байхад бид 4 хуучин Дарханд байрлах “Сутай” бааранд орсон. Би ядарсан байсан болохоор жаахан дуг хийчихсэн байсан. Тэгээд босоод угаалгын өрөө ороод байж байтал 2 залуу миний халаасанд байсан 160000 төгрөгийг дээрэмдээд зугтаачихсан.

…би 160000 төгрөгнөөс 80000 төгрөгийг хүлээн авлаа.” гэх мэдүүлэг /хэргийн 33/,

 

-Гэрч Б.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 15 дугаар сургуулийн хашаанд Одбаяр ах, М-, Э- бид хэд архи уусан юм. Тэгээд архи дуусахаар нь Одбаяр ах өөрийнхөө сууж байсан Сутай баар руу яваад “тэнд 2 эмэгтэй байгаа нэгнээс нь намайг мөнгө аваад ир гэж байна” гэж хэлээд М-г явуулсан юм. Тэгсэн М- Э-той хамт яваад өгсөн юм. Тэгсэн удаагүй байж байтал М- ирээд ийшээ явья гээд намайг дагуулаад явсан. Харин Э- таксинд байсан. Тэгээд бид хэд микерт байдаг Миами буудалд орсон юм.

…Үгүй юу ч яриагүй, харин М-, Э- 2 буудлын тооцоог хийгээд тэндээ хоносон.” гэх мэдүүлэг /хэргийн 37/, 

 

-Гэрч Ц.Одбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би М-д 2 эмэгтэйгээс гэж хэлээгүй Отгоо гэж ахаас очоод намайг хэлж байна гээд таксины мөнгө аваад ир гэж л явуулсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/,

 

-“Мобиком корпораци” ХХК-наас гар утас хүүгүй зээлээр худалдан авсан тухай гэрээ /хэргийн 101-103/,

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 104-106/,

 

-Гэрч Б.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны орой ажлаа тараад гэртээ хариад байж байхад Э- над руу нэг танихгүй дугаараас залгаад намайг “хүрээд ирээч, би Идэр бааранд ганцаараа сууж байна, би барменых нь дугаараар ярьж байна” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ гараад 20 цагийн үед Арбатын гудамжинд байдаг “Идэр” бааранд явж очиход тэр ганцаараа пиво уугаад сууж байсан юм.

…маргааш нь нэг эмэгтэй залгаад “чиний утас руу залгаж ярьсан хүн миний утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би юу болсон талаар асуух гээд Э-ыг хайсан боловч олдоогүй юм. Тэгсэн харин Э- тэр утсыг нь авчихаад Улаанбаатар хот руу явчихсан байсныг мэдсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 114/,

 

-“…иргэн У.Нандинцэцэгийн эзэмшлийн LG K4 маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв.  Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017.10.19-ний өдрийн байдлаар 321000 төгрөг байна.” гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 120-121/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч У.Нандинцэцэгт 321000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч А.Э- нь хохирлыг төлж барагдуулсан гэж хохирогч У.Нандинцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, хохирогч Ц.Отгонсүхэд 160000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 31, 145/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч А.Э-, Г.М- нар нь 2017 оны 9 дүгээр сарын 11-ний

өдрийн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сутай” бааранд иргэн Л.Отгонсүхийн энгэрийн халаасанд байсан 160000 төгрөгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр авч дээрэмдсэн,  мөн шүүгдэгч А.Э- нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Идэр” баараар үйлчлүүлж байхдаа тус баарны бармен У.Нандинцэцэгийн эзэмшлийн LG K-4 загварын гар утсыг “хүнтэй хурдхан ярьчихаад өгье” хэмээн хуурч, залилан авч 321000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч А.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч У.Нандинцэцэгээс утсаар чинь нэг яриад өгье гэж хэлээд аваад явсан нь үнэн. Мөн хохирогч Л.Отгонсүх гэх эмэгтэй “Сутай” баарны 00-д байхад нь түүний энгэрийн халааснаас мөнгө авсан.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр А.Энхболд бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Сутай” баарны 00 дотор байхад Л.Отгонсүхийн энгэрийн халаасанд мөнгө харагдахаар нь авсан.” гэх мэдүүлэг, хохирогч У.Нандинцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хамгийн сүүлд утсаар ярьчихаад өгье гэж хэлээд аваад зугтсан, би араас нь хөөж гүйгээгүй. гэх мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 24-25/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 26/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 27/, хохирлын мөнгө хүлээн авсан тухай баримт /хэргийн 31, 110, 145/, хохирогч Л.Отгонсүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…угаалгын өрөө ороод байж байтал 2 залуу миний халаасанд байсан 160000 төгрөгийг дээрэмдээд зугтаачихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 33/, “Мобиком корпораци” ХХК-наас гар утас хүүгүй зээлээр худалдан авсан тухай гэрээ /хэргийн 101-103/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 104-106/, гэрч Б.Түвшинбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…маргааш нь нэг эмэгтэй залгаад “чиний утас руу залгаж ярьсан хүн миний утсыг аваад зугтаачихлаа” гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 114/, “…иргэн У.Нандинцэцэгийн эзэмшлийн LG K4 маркийн гар утас 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв.  Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017.10.19-ний өдрийн байдлаар 321000 төгрөг байна.” гэх 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 120-121/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Г.Мөнгөншагай, А.Энхболд нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч А.Энхболдыг бусдыг хуурч, залилан мэхэлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Э-, Г.М- нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

 

Шүүгдэгч А.Э-, Г.М-  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд, шүүгдэгч Г.Мөнгөншагай нь бүлэглэн, шүүгдэгч А.Энхболд нь бүлэглэн, эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай  гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч А.Э-, Г.М-  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд нь хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзахаар, харин шүүгдэгч А.Э-ын үйлдсэн залилах гэмт хэрэгт 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, шүүгдэгч А.Энхболдод оногдуулсан хэд хэдэн төрлийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнсэж хянан харгалзсан хугацаанд шүүгдэгч А.Э-, Г.М- нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоож, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Э-, Г.М- нарт анхааруулж, шүүгдэгч А.Э-ын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 194 цагийн ялыг эдлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболд, Боржигон овогт Галтбаатарын Мөнгөншагай нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболдыг бусдыг хуурч, залилан мэхлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболд, Боржигон овогт Галтбаатарын Мөнгөншагай нарыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайжууд овогт Алтанцэцэгийн Энхболдод 250 /хоёр зуун тавин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.  

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э-ын цагдан хоригдсон 7 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай тэнцүүлэн тооцож, 56 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 194 /нэг зуун ерэн дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э-од анхааруулсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шүүгдэгч А.Э-, Г.М- нарт согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол  шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Э-, Г.М- нарт анхааруулсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч А.Э-, Г.М- нар нь энэ хэрэгт 7 хоног цагдан хоригдсон, хохирогч нарт төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар  хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э-, Г.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ