2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 191/ШШ2025/04872

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 05 сары 29өдөр

191/ШШ2025/04872

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-ийн хүсэлттэй,

 

Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Манай ******* ******* ХХК нь даатгуулагч ******* овогтой *******тай 2024 оны 4 дүгээр сарын 24-ний одор ******* дугаартай *******ын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, баталгаа гарган, ******* улсын дугаартай, Toyota, LandCruiser LC 300ZX маркийн тээврийн хэрэгслийг даатгасан.

Хариуцагч Г.******* нь манай даатгуулагчийн эзэмшлийн дээрх тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчин зам тээврийн осол гаргаж 8,218,740 төгрөгийн хохирол учруулсан нь 2025 оны 4 дүгээр сарын 1-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал" 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2025 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан зэрэг баримтаар тогтоогдсон.

Иймээс манай *******ын компани даатгуулагч М.*******д гэрээнд заасны дагуу өөрийн хүлээх хариуцлагын 10 хувийг хасан тооцож *******ын нөхөн төлбөрт 7,396,866 төгрөгийг олгосон. Улмаар даатгуулагчид олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр ослын буруутай этгээд буюу хариуцагч Г.*******аас Иргэний хуулийн 443.7, Даатгуулагчтай байгуулсан 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаартай Төлбөр нэхэмжлэх эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр шаардах эрхтэй болсон.

Хариуцагч Г.******* нь 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн Тээврийн цагдаагийн албаны Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал"-д өөрийн оршин суух хаягийн мэдээллийг дутуу тэмдэглэсэн байх тул түүний хаягаар оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байдал үүсээд байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 14 дүгээр зүйлийн 14.4- заасны дагуу овогтой *******ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргаж байна. гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Хүсэлт гаргагч ******* ******* ХХК нь *******/РД: /-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.ын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

 

Г.*******ын оршин суугаа хаяг тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн хүсэлт, Тээврийн цагдаагийн албаны 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь Г.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Шүүх иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.*******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг баримтлан *******/РД: /-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******/РД: /-ыг эрэн сурвалжилж, Г.*******ын оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг  дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ