Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2018/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Батжаргал, улсын яллагч Д.Дуламжав, өмгөөлөгч М.Мандалбаяр, шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******  овогт *******ын *******т холбогдох, 178/2018/0086/ индекстэй,1836000500071 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ******* оны 05 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс-казак, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, харуул хамгаалалтын Гурвалжин хоршоонд харуул ажилтай ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Ховд аймгийн Ховд сумын ******* багт оршин суух хаягтай, одоо Ховд аймгийн Жаргалант сумын багийн - тоотод оршин суух, ******* ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******

           Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч М.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт О.*******тай маргалдан түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                              Шүүгдэгчийн  гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг хянан хэлэлцээд үнэлж үзэхэд:

Шүүгдэгч М.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын багийн нутаг дэвсгэрт О.*******тай маргалдан түүнийг  зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, духны дунд хэсэг,баруун чих, хүзүүний урд хэсэг, цээжний урд хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд, хүзүүний баруун хэсэгт 7х0.6 см, баруун мөр хэсэгт 4х0.3 см, баруун далны хэсэгт 4.5х0.5 см зулгаралтууд, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт 1.5х1 см зулгаралт “ гэх  хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч овогт  ын *******ын /ПЭ781618/  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 23 цагийн үед гэртээ унтаж байтал манайд ахын эхнэр Д. манай хүргэн М.*******, дүү О., О. болон Д.Анаргүлийн дүү машин барьж ирсэн. Тэд нар орж ирээд авчирсан тал шил архинаасаа надад хийж өгөхөд нь “ би архи уухгүй, миний бие муу байна, надад архи зохидогггүй юм” гээд би уугаагүй. Манай эхнэрт хийж өгөхөд эхнэр бас “би архи уухгүй, эм ууж байгаа” гэж хэлсэн.Тэгээд тэд нарыг архиа ууж дуусахаар нь би “одоо явцгаа” гэж хэлсэн чинь М.******* шууд босож ирээд миний өмсөж байсан подволкноос боож чирээд гэрээс гаргасан. Миний хөл юманд тээглээд газар унахад М.******* миний толгой руу дөрвөн удаа цохисон.Тэгж байхад нэг нь ирж салгасан. Тэр хооронд манай гуравдугаар ангийн хүүхэд манай ах О. руу утасдаад хэлчихсэн байсан. Удалгүй манай ах О. ирэхэд М.******* миний хажууд байсан, бусад нь машинд суучихсан байсан. Тэгээд бид нар ирж цагдаад мэдэгдсэн ...  гэх мэдүүлэг /хх-7-8-р хуудас/ 

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 20-ны орой 21 цагийн үед Д. над руу яриад “танай дүү О.Амангүль эмнэлгээс гарлаа, хагалгаа амжилттай боллоо гээд тэмдэглэж байна” гэхээр нь тэднийд очсон чинь Д., М.*******,О.,О.Амангүль нар байсан. Бид нар 0.75-ийн Ерөөл архи нэгийг уучихаад дахиад шил архи талд нь ортол уугаад О.*******ынд очсон.Тэднийд очоод О.*******т авч очсон архиа өгсөн боловч уугаагүй, бид нар хувааж уучихаад М.*******, Солтанбек бид гурав гадаа тамхи татаад зогсож байтал гэрт хүмүүс чанга дуугараад байсан. Бид нар гэрт ороход О.*******, О.Болотбек хоёр заамдалцаад авчихсан байхаар нь Д. бид хоёр салгаад О.Болотбекийг аваад машинд суулгаад явсан.Тухайн үед М.******* согтсон байсан болохоор би гэрээс гараад явган алхаж байтал машинтай Д., О.Болотбек, О.Солтанбек гурав ирээд намайг аваад дахиад М.*******ийг авахаар О.*******ын гэрийн гадаа очоод О.*******аас М.*******ийг асуухад “мэдэхгүй” гэхээр нь бид нар яваад өгсөн. М.******* О.*******ын гэрт хоноод өглөө нь явган ирлээ гэж байсан..  гэх мэдүүлэг / хх-9-р хуудас/

Насанд хүрээгүй гэрч Ж.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...манайд ирсэн хүмүүс согтуу байсан. Манай аавыг архи уусангүй гээд цохисон.Би айгаад сайн харж чадаагүй, гар хөлөөрөө толгой руу нь цохисон. Гэрийн гадаа цохисон... гэх мэдүүлэг /хх 12-р хуудас/

Гэрч Д.Анаргүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байтал манай хүргэн М.******* эхнэр О.Амангүлийг эмнэлгээс гаргаж аваад манайд ирсэн. Манайд О., О. нар байж байтал М.Хайрат эхнэрийн хагалгаа амжилттай болсон гээд гаднаас архи авчраад бид нар уусан. Дараа нь О., М.******* хоёр гараад дахиад нэг шил архи авчраад бид нар талыг нь уугаад талыг нь аваад О.*******ынд очиж ууя гээд очсон. О.*******ын гэрт очоод нөгөө архиа ууж байтал О.*******, О. хоёр хоорондоо маргалдаад заамдалцаад авахаар нь би салгасан. Тэгээд О.*******ыг гэрт нь үлдээгээд Болотбек, Солтанбек бид гурав машинд суугаад явсан. М.******* тэднийд үлдсэн. М.******* нэлээд согтуу байсан ...  гэх мэдүүлэг /хх 18-19-р хуудас/

Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн...  2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр О.Амангүль эмнэлгээс гарсан. Орой 20 цагийн үед хадам ах Хуанбайгийн гэрт очоод тэдний эхнэр Д., хадам ах О., О. манай эхнэр О.Амангүль бид нар манай эхнэрийн хагалгаа амжилттай боллоо гээд архи уусан.Тэгээд тал шил архиа аваад хадам ах О.*******ын гэрт очсон. Авч очсон архинаасаа О.******* эхнэр Айдангүль хоёрт өгөхөд уугаагүй.Тэгээд бид нар архиа хувааж уугаад би юу болсныг сайн мэдэхгүй нэлээд согтсон байсан. О.*******ын гэрт хоноод өглөө босоод юу болсноо мэдсэн. Би О.*******ын биед гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Архи ууж ухаанаа алдсан миний буруу. О.*******т учирсан хохирлыг барагдуулна, одоо надад 200000 төгрөг байгаа, тэрийгээ өгнө  ... гэх мэдүүлэг / хх-32-33-р хуудас/

2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.О.*******ын биед тархи доргилт, духны дунд хэсэг,баруун чих, хүзүүний урд хэсэг, цээжний урд хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд,хүзүүний баруун хэсэгт 7х0.6 см, баруун мөр хэсэгт 4х0.3 см, баруун далны хэсэгт 4.5х0.5 см зулгаралтууд, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт 1.5х1 см зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.2.О.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүсгэгдсэн байх боломжтой. 3.О.*******ын биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт / хх-23-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ийн өгсөн...2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэр хагалгаанд ороод эмнэлгээс гарсан. Тэд өдөр бид нар манай эхнэрийн хагалгаа амжилттай болсон гээд архи уусан. Тэгээд хадам ах О.*******ын гэрт очоод маргаан болсон.Архи уучихсан байсан болохоор үйлдлээ сайн мэдэхгүй байна. Би хийсэн хэргээ зөвшөөрч байна. Миний буруу. О.*******т хохиролд 160000 төгрөг өгсөн. Үлдсэн 79000 төгрөгний  хохирлыг төлж барагдуулна... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамраалалтай, ач холбогдолтой, хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзлээ.

Шүүгдэгч М.******* нь эхнэрийнхээ хагалгаа амжилттай болж эмнэлгээс гарсан гэх шалтгаанаар ах дүү нартайгаа архи ууж улмаар хадам ах О.*******тай маргалдан зодолдож түүний эрүүл мэндэд “тархи доргилт, духны дунд хэсэг,баруун чих, хүзүүний урд хэсэг, цээжний урд хэсгээр олон тооны жижиг зулгаралтууд,хүзүүний баруун хэсэгт 7х0.6 см, баруун мөр хэсэгт 4х0.3 см, баруун далны хэсэгт 4.5х0.5 см зулгаралтууд, зүүн хөлийн тавхайн дээд хэсэгт 1.5х1 см зулгаралт “ ... гэх хөнгөн хохирол учруулсан үйл баримт  тогтоогдсон.

Шүүгдэгч  М.*******ийн хохирогч О.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д заасан” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бий болгосон гэж үзнэ.

Иймд шүүгдэгч М.*******ийн  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үндэслэлтэй,  хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-50/-аар, хохирогчид 160000 төгрөгний хохирол төлсөн болох нь ХААН банкны баримт /хх-54/, шүүгдэгчийн... хохирогчид 160000 төгрөгний хохирол төлсөн, үлдсэн хохирлыг төлж барагдуулна ... гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч О.Амангүлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай нөхөр М.******* түргэн зантай, уурлахаараа огцом, уур нь хурдан гардаг, шударга зантай.бусдад тусархуу хүн. Бага боловсролтой, мэргэжилгүй, 2012-2013 онд цэргийн алба хаасан.Хааяа архи уудаг.Бид хоёр 2015 онд гэр бүл болсон. Манай нөхөр одоо Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг Гурвалжин хоршоонд хамгаалагчаар ажилладаг гэх мэдүүлэг /хх- 10-р/ зэрэг баримт  хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч М.*******ийн   хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон,  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 160000 төгрөгний хохирлыг нөхөн төлсөн, 79000 төгрөгний хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д  зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ. 

Шүүгдэгч М.*******эд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 – д  зааснаар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх 239000 төгрөгний хохирлоос 160000 төгрөгний хохирлыг төлсөн, үлдсэн 79000 төгрөгний хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч,  хохирогчтой эвлэрсэн,  шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр  шүүгдэгч хүсэлт  гаргасан зэргийг үндэслэн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******эд  450 нэгж буюу 450000 төгрөгний  торгох ял оногдуулж,  түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 - т зааснаар 450000 төгрөгний торгох ялыг 1 сард 150000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд  хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов. 

Эрүүгийн 1836000000071 дугаартай хэрэгт шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч М.******* нь хохирогч О.*******т учруулсан хохирол нэхэмжилсэн 79000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.*******ээс 79000 төгрөг гаргуулан хохирогч О.*******т олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.*******ийн өмчлөлийн Г-1617000362 дугаартай 84141000658 нэгж талбарын дугаартай, 869.7 мкв талбайтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн дүгээр гудамжны б тоотын газрыг битүүмжилсэн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/18 дугаартай Прокурорын “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг  450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******эд оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 1 сард 150000 төгрөгөөр тооцож, 3  сарын хугацаанд хэсэгчилэн  төлүүлсүгэй.

                4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.

5.Эрүүгийн 1836000000071 дугаартай хэрэгт шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны  зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч М.*******ээс 79000 / далан есөн мянга / төгрөг  гаргуулж хохирогч О.*******т олгосугай.

7.Шүүгдэгч М.*******ийн өмчлөлийн Г-1617000362 дугаартай 84141000658 нэгж талбарын дугаартай, 869.7 мкв талбайтай, Ховд аймгийн Жаргалант сумын багийн дүгээр гудамжны б тоотын газрыг битүүмжилсэн прокрорын  2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 5/18 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  хэвээр үлдээсүгэй.

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА