| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2018/0085/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/80 |
| Огноо | 2018-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Дуламжав |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2018/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга Б.жаргал, улсын яллагч Д.Дуламжав, шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Дуламжаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******од холбогдох, 178/2018/0085/ индекстэй,1836000500073 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, ******* оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй,ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, ******* дугаарын регистртэй, ******* овогт *******ын *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгээр хэрэгт авагдсан яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг хянан хэлэлцээд үнэлж үзэхэд :
Шүүгдэгч Э.******* нь 2018 оны 04 дүгээр сарын 24 - ний өдөр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.*******гийн толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун гарын бугалганд 1х1 см цус хуралт” гэх хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Өртөөчин овогт -гийн *******гийн // мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн ... Манай нөхөр нь Ховд аймгийн ******* суманд байрлах Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн ангид 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр томилогдож ирсэн ба миний бие нь нөхрийн хамт ирж ******* суманд амьдарч байгаа юм. 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой 20 цагийн үед манай нөхрийн ажлын хамт олон төрсөн өдөр тэмдэглээд караокед суусан. Би караокед сууж байгаад нөхөртэйгээ хамт ажилладаг Ганзориг ахтай гадаа юм яриад зогсож байтал 2 залуу бид хоёр луу чиглээд ирсэн. Нэг том биетэй залуу нь буюу Э.******* ирээд “ энэ караокед хэн сууж байгаа юм бэ?” гэхээр нь би “ чиний таньдаг хүн байхгүй” гэж хэлсэн чинь “ хэн байгаа юм бэ” гээд уурлаад байхаар нь “ чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн чинь тэр залуу миний нүүр лүү гараараа цохисон. Тэгээд манай нөхөр гарч ирээд тэр залууг надаас холдуулсан. Миний хувьд Э.*******оос нэхэмжилсэн мөнгөө авсан, одоо нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-7-10-р хуудас/
Гэрч Б.Амарзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой ******* сумын төвд байх караокед дуу дуулаад сууж байгаад гараад тамхи татах цэг дээр очиход Б.******* гэдэг эмэгтэй хоёр залуугийн хамт тамхи татаад зогсож байсан.Тамхи татаад байж байтал манай сумын Э.******* бид нар луу чиглээд ирсэн. Би караоке руу ороод утсаа аваад эргээд гараад ирсэн чинь Б.******* Э.*******од хандаад “ жоохон хүүхэд яагаад архи уучихсан явж байгаа юм бэ” гээд тэр хоёрын хооронд маргаан болж Э.******* Б.*******гийн толгой руу гараар түлхсэн ... гэх мэдүүлэг / хх-13-р хуудас/
Гэрч Н.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ******* сумын төвд ирээд дунд сургуулийн найз Э.*******той уулзаж бид хоёр Ерөөл архи нэг шил, 2 лааз нийслэл пиво уучихаад караокед очсон. Би нэлээд их согтсон байсан болохоор караокений гадна юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд сумын төвд байдаг эгчийнхээ гэрт унтаж байсан ... гэх мэдүүлэг /хх 14-р хуудас/
Шүүгдэгч Э.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар өгсөн... Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 24-ний орой найз Н.Анхбаярын хамт Ерөөл архи нэг шил, Нийслэл пиво 2 лаазыг хувааж уугаад нэлээд согтсон. Орой ******* цагийн үед сумын төвд байдаг караокед очсон. Караокены гадна нэг танихгүй эмэгтэй зогсож байсан ба “ караокед хэн сууж байгаа юм бэ” гэж асуухад “ чиний танихгүй хүмүүс сууж байгаа” гэхээр нь би “миний таньдаг хүн байгаа” гэхэд тэр эмэгтэй “ жоохон хүүхэд архи уугаад согтчихсон байна ш дээ “гээд бид хоёр маргалдаж байгаад би тэр эмэгтэйгийн нүүр лүү гараараа түлхсэн. Тэгсэн чинь караокенээс нөхөр нь бололтой нэг залуу гарч ирээд бид хоёр салцгаасан ... гэх мэдүүлэг / хх-12,56-р хуудас/
2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 189 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Б.*******гийн биед тархи доргилт, баруун гарын бугалганд 1х1 см цус хуралт гэмтлүүд тогтоогдсон байна. 2.Б.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь цохигдох, мөргөлдөх, унахад мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Б.*******гийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д... гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хх-19-р хуудас/
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.*******ын өгсөн... 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн ******* цагийн үед найз Н.Анхбаярын хамт согтуу караокений гадаа очиход нэг танихгүй эмэгтэй зогсож байсан. Би “караокед хэн сууж байгаа юм бэ” гэхэд “чиний танихгүй хүн байгаа” гээд бид хоёр маргаад би тэр эмэгтэйгийн толгой руу гараараа цохисон.Тэгээд удалгүй нөхөр нь бололтой хүн гарч ирээд бид хоёр салсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.Хохирогчид 200000 төгрөгний хохирол төлсөн ... гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтууд нь хэрэгт хамраалалтай, ач холбогдолтой, хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзлээ.
Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуурсан үедээ хохирогч Б.*******гийн тавьсан шаардлагыг үл тоон маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь гараараа цохиж биед нь ... тархи доргилт, баруун гарын бугалганд 1х1 см цус хуралт ... гэх хөнгөн гэмтэл учруулсан гэх үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байна.
Иймд шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэрэгт Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” /хх-37/-аар, бусдад төлөх хохирол төлбөргүй болох нь хохирогч Б.*******гийн “ миний бие Э.*******од гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” ... гэх хэргийн /хх-53/ дахь хүсэлт зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлын талаар гэрч З.заяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би Э.*******ыг бага ангиас таньдаг болсон ба тэр үеэс найзалж нөхөрлөж байгаа. Э.******* нь манай дээд ангид сурдаг байсан, сургуульд байхын бөхийн спортоор хичээллэдэг, даруухан гүндүүгүй зантай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог, анги хамт олондоо нэр хүндтэй, хүнтэй найзалж нөхөрлөхөд хүн чанартай сайн залуу байгаа юм ... гэх мэдүүлэг /хх- 15-р/
Гэрч Э.Бүтэнбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:... Миний бие Э.*******ыг бүр багаасаа таньдаг болсон ба дунд сургуулиас нөхөрлөж байгаа. Э.******* дунд сургуульд байхдаа спортоор хичээллэдэг ялангуяа бөхийн спортоор хичээллэдэг,олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог, нийтэч хүүхэд байгаа юм. Зан чанарын хувьд даруу төлөв зантай, хүн чанартай, хүнд тусархуу залуу. Одоогоор эрхэлсэн ажилгүй гэр зуураа байгаа ... гэх мэдүүлэг /хх-17-р/зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Э.******* нь ... Миний аав мал малладаг, ээж бага ангийн багш хийдэг. Торгуулийн мөнгийг өөрөө ажил хийж олсон цалин болон эцэг эхийнхээ цалингаас хуулийн хугацаанд төлөх болно ... гэх хүсэлт /хх-54/ ,
Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн захиралын 2018 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 47 дугаартай “ овогтой нь ******* сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар жил ажилласан. Сард 608542 төгрөгний үндсэн цалинтай болно” гэх тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүгдэгч Э.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, прокурорын сонгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар ял оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Э.*******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 – д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал болгосон 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэхээр шүүгдэгч хүсэлт гаргасан зэргийг үндэслэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******од 450 нэгж буюу 450000 төгрөгний торгох ял оногдуулж, түүний шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 - т зааснаар 450000 төгрөгний торгох ялыг 1 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн 1836000000073 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Э.*******од шүүхээс 450000 төгрөгний торгох шийтгэл оногдуулсан тул түүний эзэмшлийн BING XIONG маркийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/36 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг 450 нэгж буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Э.*******оор 450000 төгрөгний торгох ялыг 01 сарын хугацаанд төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг тайлбарласугай.
5. Эрүүгийн 1836000000073 дугаартай хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн хөлдөөгчийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 5/36 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар гомдолоо, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА