| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2024/04621/И |
| Дугаар | 191/ШШ2025/05453 |
| Огноо | 2025-06-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2025/05453
| 2025 он 06 са р16 өдөр | 191/ШШ2025/05453 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,
Нэхэмжлэгч: байрлах, ******* ******* ХХК/РД: 6280404/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК/РД: *******/-д холбогдох,
88,899,999.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...нийт 88,899,999.74 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж өгнө үү. гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт үнийн дүн 88,899,999.74 төгрөг бөгөөд хариуцагч тал 30,357,145(Гучин сая гурван зуун тавин долоон мянга нэг зуун дөчин таван) төгрөгийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөх болсон тул үлдэх 58,542,854.74 төгрөгөөс татгалзаж байна.
2. Хариуцагч 30,357,145 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансруу шилжүүлнэ. гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч "Тэсүн Майнинг" ХХК хариуцагч "******* Визард" ХХК-д холбогдуулан 88,899,999.74/наян найман сая найман зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт үнийн дүн 88,899,999.74 төгрөг бөгөөд хариуцагч тал 30,357,145(Гучин сая гурван зуун тавин долоон мянга нэг зуун дөчин таван) төгрөгийг энэхүү гэрээнд заасан хугацаанд төлөх болсон тул үлдэх 58,542,854.74 төгрөгөөс татгалзаж байна.
2. Хариуцагч 30,357,145 төгрөгийг 2025 оны 06 дугаар сарын 30-ны дотор нэхэмжлэгчийн Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансруу шилжүүлнэ. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч "Тэсү Майнинг" ХХК хариуцагч "******* Визард" ХХК-д холбогдуулан 88,899,999.74/наян найман сая найман зуун ерэн есөн мянга есөн зуун ерэн есөн төгрөг далан дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс нэхэмжлэгч "Тэсүн Майнинг" ХХК 58,542,854.74 төгрөгөөс татгалзаж, үлдэх 30,357,145/Гучин сая гурван зуун тавин долоон мянга нэг зуун дөчин таван/ төгрөгийг хариуцагч "******* Визард" ХХК 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Тэсүн Майнинг" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 762,831 төгрөгөөс 607,963 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч "******* Визард" ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 154,868 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч "Тэсүн Майнинг" ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ С.ХИШИГБАТ