2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 191/ШШ2025/05557

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 06 сары20 өдөр

191/ШШ2025/05557

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******/РД: *******/-д холбогдох,

 

27,969,472.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 27,969,472.85 төгрөгийг ******* *******инд олгуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.******* шүүхэд гаргасан тайлбартаа: ...******* *******ны нэхэмжлэлтэй зээлдэгч ******* овогтой ******* миний бие ******* *******ны нэхэмжилсэн 27,969,472.85 төгрөгийг 6 сарын хугацаанд хуваан төлхийг зөвшөөрч байна.

2025.7.30нд 4,660,000 төгрөг

2025.8.30нд 4,660,000 төгрөг

2025.9.30нд 4,660,000 төгрөг

2025.10.30нд 4,660,000 төгрөг

2025.11.30нд 4,660,000 төгрөг

2025.12.30нд 4,669,472.85 төгрөг

Би 2025 оны 12.30 гээд бүх зээлээ бүрэн хааж дуусгана. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч С.*******д холбогдуулан 27,969,472.85/хорин долоон сая есөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт хариуцагч С.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хариуцагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК, хариуцагч С.*******д холбогдуулан 27,969,472.85/Хорин долоон сая есөн зуун жаран есөн мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч С.******* нь 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 4,660,000/дөрвөн сая зургаан зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 4,660,000/дөрвөн сая зургаан зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 4,660,000/дөрвөн сая зургаан зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 4,660,000/дөрвөн сая зургаан зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,660,000/дөрвөн сая зургаан зуун жаран мянга/ төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 4,669,472.85/дөрвөн сая зургаан зуун жаран есөн мянга дөрвөн зуун далан хоёр төгрөг наян таван мөнгө/ төгрөг төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч С.*******ын зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 297,797 төгрөгөөс улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 148,898.5 төгрөг, хариуцагч С.*******аас 148,898.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* Банк ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ