| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0031/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0031/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* т холбогдох 1818000190014 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн Ц- 1997 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн ШУТИСургуулийн уул уурхай ашиглалт технологийн инженерийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эх, эгч, дүүгийн хамт Дундговь аймаг Сайнцагаан сум 9 дүгээр баг Мандалын *******тоотод оршин суух бүртгэлтэй, Дархан-Уул аймаг Дархан сум 3 дугаар баг *******тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Макс” нэртэй интернет тоглоомын газар “писи тоглосон мөнгөө төлөхгүй байгаа” гэх шалтгаанаар******* ыг цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-Colmonbaatar 11.6.docx
“Макс” нэртэй интернет тоглоомын газар “писи тоглосон мөнгөө төлөхгүй байгаа” гэх шалтгаанаар******* ыг цохиж, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр ******* гэх зүс таних залуу өөрийнхөө үйлчлүүлсэн интернетийн мөнгөө байсан учраас мөнгөө өгчих гээд түүнийг цохисон.
…Би өөрийн бодлогогүй зангаасаа болж хүнд гар хүрсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,
-Хохирогч******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 17 цагийн орчим би “Амин холбоо” өрхийн эмнэлэг орчихоод ОУХТөв орох гээд Үйлчилгээний аркаар гараад явж байтал хажуугаар Цоомоо гэдэг зүс таних залуу хэдэн хүүхдүүдтэй зөрснөө эргэж дуудаад “Макс” гэдэг пи си рүү оруулаад “ахтайгаа мэндлэхээ байж ээ” гээд нүүр рүү гараараа нилээн хэд цохисон. Тэгэхээр нь би доошоо тонгойсон чинь дээшээ татаад дахиад толгой руу цохиод өвдөглөөд нилээн зодсон. Тэгээд алх бариад толгой руу цохисон. Тэгтэл тэнд байсан хүмүүс салгахаар нь гараад зугтаачихсан юм.
...архи уучихсан согтуу байсан. Тэгээд ахтайгаа мэндэлсэнгүй- гээд намайг зодсон.
Хамар хугарсан. Толгой хавантай байна гэсэн. Зодуулсны маргааш нь би Саран эмнэлэгт очиж үзүүлж 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн.
…надад одоо Ц- ахад гомдол санал гэх зүйл байхгүй ээ. Би эмчилгээ хийлгэж эрүүл саруул болсон байгаа. Ц- ах миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хэргийн 8, 20-21/,
-Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 10-18/,
-Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 12 дүгээр сарын 5-ны орой “Макс” гэдэг интернет кафед орж интернет ороод сууж байсан юм. Тэгсэн миний хажууд сууж байсан нэг хүүхэд “ах аа, тэнд хүмүүс зодолдоод байна” гэж хэлсэн. Тэгээд хартал тэр РС ажиллуулдаг Ц- гэдэг залуу нэг залуутай барилцаад авсан байсан. Намайг харж байхад Ц- тэр барилцаж авсан байсан залуугийн өвдөг рүү нь нэг өшиглөж байгаа харагдсан юм. Мөн цээж рүү нь гараа атгаж байгаад нэг цохиж харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,
-“…Д.******* ын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26/,
-Хохирогчийн******* ын КТГ оношлогооны хуудас /хэргийн 27/,
-Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар 29-31/,
-Шүүгдэгч Э.Ц-аас хохирогч******* т хохирол төлбөрт 550000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 64/,
-Хохирогч******* ын эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх ба шүүгдэгч нь ямар нэгэн дарамт шахалтгүйгээр хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.
Шүүгдэгч ******* ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдааныг явуулж, прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээний хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч******* ын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлттай гэмтэл учирсан бөгөөд хохирогч******* аас мөрдөн байцаалтын шатанд: “…надад одоо Ц- ахад гомдол санал гэх зүйл байхгүй ээ. Би эмчилгээ хийлгэж эрүүл саруул болсон байгаа. Ц- ах миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг / 20-21/ өгсөн, шүүгдэгч Э.Ц-аас хохирогч******* т хохирол төлбөрт 550000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 64/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 16 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Макс” нэртэй интернет тоглоомын газар “писи тоглосон мөнгөө төлөхгүй байгаа” гэх шалтгаанаар******* ыг цохиж, тархи доргилт, хамрын таславчийн мурийлт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг, хохирогч******* ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…хамар хугарсан, толгой хавантай байна гэсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 8, 20-21/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 10-18/, гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг харж байхад Ц- тэр барилцаж авсан байсан залуугийн өвдөг рүү нь нэг өшиглөж байгаа харагдсан юм. Мөн цээж рүү нь гараа атгаж байгаад нэг цохиж харагдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,“…Д.******* ын биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлттай гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 83 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 26/, хохирогчийн******* ын КТГ оношлогооны хуудас /хэргийн 27/, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар 29-31/, шүүгдэгч Э.Ц-аас хохирогч******* т хохирол төлбөрт 550000 төгрөг шилжүүлсэн баримт /хэргийн 64/, хохирогч******* ын эмчилгээний зардлын баримтууд /хэргийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч ******* ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч ******* ын цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 30 нэгж буюу 30000 төгрөгийг эдлэх ялаас хасч, үлдэх 420 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 420000 төгрөгөөр торгох ялыг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын энэ хэрэгт 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 2 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 30 нэгж буюу 30000 төгрөгийг торгох ялаас хасч тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 420000 /дөрвөн зуун хорин мянга/ төгрөгийг 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор төлж барагдуулахыг шүүгдэгч ******* т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч ******* т анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ