Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 111/ШШ2026/0011

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсайхан би, *******гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох “Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие Монгол ардын намын төлөөлөгч ******* нь Баянхонгор сумын ээлжит 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар хуралдааны шийдвэрээс гарсан 6/34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан.

Тус тогтоолоор *******ы *******ийг сумын Засаг даргаар уламжилсан боловч аймгийн Засаг даргаас Б.*******ийг томилох боломжгүй гэсэн хариу ирүүлсний дагуу ээлжит 7 дугаар хуралдааны шийдвэрээр 6/34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Иймд миний бие Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч  ******* тус шүүхэд хандан “Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж, түүнийгээ бичгээр илэрхийлсэн байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан “Баянхонгор сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6/34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлнэ.

ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСАЙХАН