Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 291

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,  

Шүүгдэгч Н.Лхагвадалай, Д.Бямбадорж /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Нямдоржийн Лхагвадалай, Бөртэ овогт Дашдоржийн Бямбадорж нарт холбогдох эрүүгийн 1809011680145 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1999 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Овоо 5 дугаар гудамж 18 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Тайж овогт Нямдоржийн Лхагвадалай /РД: УП99050516/,

Монгол улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, ах, найз нарын хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 22-128 тоотод түр оршин суух, Дархан-Уул аймгийн Дархан хот 10 дугаар баг, 5 дугаар хороолол 3-176 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Бөртэ овгийн Дашдоржийн Бямбадорж /РД: ТА95032533/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нар нь бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” баарны гадна Б.Дөлгөөнийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Н.Лхагвадалай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүгдэгч Д.Бямбадорж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Эрүүгийн 1809011680145 дугаартай хэргээс:

   Шүүгдэгч Н.Лхагвадалай нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би эхлээд Бямбадоржоос тамхи булааж авсан залууг мангасдаж түлхсэн чинь түүний найз Дөлгөөн хажуунаас хүрээд ирсэн "чи яаж байгаа юм пизда минь" гэхээр нь би намайг цохих нь гэж бодоод өрсөөд цохьсон. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөхч байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

   Шүүгдэгч Д.Бямбадорж нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би зодооныг салгах гэж оролдсон. Дөлгөөн нь хориглоод байхад Лхагвадалай руу дайраад түүнийг цохиод зодоод байсан. Тэгээд би сүүлдээ Дөлгөөнийг цохисон. Яг яаж хаана нь цохисоноо санахгүй байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

      Хохирогч Б.Дөлгөөн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би өөрийн багийн найз Очирпүрэв, Лхагвасүрэн эхнэр Бадамцэцэг нарын хамт “Холливуд” гэх нэртэй шөнийн цэнгээний газар ороод 02 цагийн үед уг шөнийн цэнгээний газраас гараад гадаа үүдэнд нь гараад иртэл манай багын найз Очирпүрэв “тамхи татмаар байна” гээд би тамхиа олохгүй байна гээд хайж байтал Очирпүрэв хажуу талдаа зогсож байсан залуугаас "хөгшөөн тамхилаач гэж асуусан" яг тэр үед тэр тамхи асуусан залуугийн хажууд зогсож байсан туранхай, 170-180 см орчим өндөртөй, хар өнгийн цамцтай залуу "би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу? гээд Очирпүрэвийг цохиод авсан тэгтэл Очирпүрэв шууд газар унасан тэгэхээр нь би Очирпүрэвийг босгох гээд оролдож байтал манай эхнэр нөгөө залуу руу “чи яаж байгаа юм” гээд маргалдаж байсан ба би Очирпүрэвийг босгоод шөнийн цэнгээний газрын хамгаалагч залуу Очирпүрэвийг цааш нь аваад явсан тэгээд би эхнэр лүү дөхсөн тэгтэл манай эхнэрийн хамар руу саравчтай малгайтай залуу нэг удаа цохиод манай эхнэрийн хамарнаас цус гарсан, манай эхнэр рүү хэл амаар доромжилж эхлэхээр нь би тэр залуутай зодолдох санаатай зууралдаж авсан тэгтэл өмсөж явж байсан куртикыг толгой дээгүүр дараад миний нүүр нүд рүү өшиглөж, цохиж байсан. Миний бодлоор намайг 2 хүн өшиглөж цохиж байсан. Тэгээд шөнийн цэнгээний газрын хамгаалагчид зодооныг салгасан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4 дүгээр хуудас/

 

Гэрч О.Галхүү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найз Лхагвадалай, Балдорж, түүн найз Мөнхөө гэдэг ахтай Модны 2-т уулзсан. Модны 2-ын Енержи нэртэй пабд байх үед Бямбадорж ирсэн. Ингээд бид тав нэг шил виски уусан. Тэндээс гараад шөнийн 02 цагийн үед “Холливуд” бааранд ирсэн. Тэр бааранд нэг шил архи уусан. Бямбадорж Лхагвадалай хоёр гадагшаа гарсан. Мөнхөө гэдэг ах яваад өгсөн. Балдорж ахын найз гэх ах ирсэн. Нэрийг нь мэдэхгүй. Балдорж ах надад "нөгөө хоёрыгоо олоод ирээч" гэсэн. Би гадагшаа гарсан чинь Бямбадорж, Лхагвадалай хоёр танихгүй хүмүүстэй муудалцаж байсан. Лхагвадалайг үл таних залуу захаар нь боочихсон зогсож байсан. Бямбадорж тэр хоёрыг салгах гэж оролдож байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/

Гэрч Э.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найз Дөлгөөн түүний эхнэр Бадамцэцэг, найз Очирпүрэв нарын хамт уулзаж Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны “Холливуд” бааранд очиж үйлчлүүлсэн. Баарнаас шөнийн 02 цаг өнгөрч байхад гарсан. Бадамцэцэг бид хоёр түрүүлээд гарсан. Араас Дөлгөөн Очирпүрэв хоёр гарч ирсэн. Баарны үүдэнд хоёр залуу зогсож байсан. Очирпүрэв нэг залуугаас нь "тамхилчихаач хөгшөөн" гэсэн. Тэр залуу "би чиний тамхийг бэлддэг юм уу" гээд мангасдаад /түлхээд/ унагаасан. Бадамцэцэг гүйж очоод Очирпүрэвийг босгосон Бадамцэцэг тэр залууг "яаж байгаа юм бэ" гэсэн чинь шууд нүүр рүү нь цохичихсон. Бадамцэцэг Дөлгөөн рүү эргэж хараад “хамарнаас цус гоожчихлоо ш дээ” гэсэн чинь Дөлгөөн нөгөө залуу дээр очоод "чи эмэгтэй хүний хамарнаас цус гаргачихлаа ш дээ" гэсэн чинь нөгөө залуу Дөлгөөний куртикийг нь хойноос нь сөхөж толгойг нь дараад хоёр залуу нийлээд өшиглөж, цохисон. Тэгээд Дөлгөөнийг дээрээс нь дараад унагааж зодсон. Тэр хоёр залуу хоёулаа өшиглөөд зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Гэрч Т.Пүрэвдалай мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” бааранд ажлын байрандаа байх үедээ камерын хяналтаар баарны орчин тойрныг ажиглаж байх үед баарны үүдэнд хүмүүс зодолдоод эхэлсэн. Би ганцаараа баарнаас гарсан чинь нэг халзан залуу сахалтай залуутай, хоёр эмэгтэйтэй нэг тал болчихсон. Нөгөө тал нь саравчтай улаан малгайтай залуу, туранхай хар цамцтай залуу хоёр байсан. Энэ хоёр талын залуусыг манай хамгаалагч Доржзодов, Мөнхгариг нар хоёр тийш нь салгаад хориглож байсан. Тэнд өөр бас хэсэг залуучууд тэд нарыг зодолдуулахгүй хориглож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/,

Гэрч Б.Доржзодов мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны шөнө 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” бааранд ажлын байрандаа байх үедээ коридорт хувцасны өлгүүрийн орчим хяналт тавиад ажиллаж байсан. Гэтэл станцаар зохион байгуулагч Пүрэвдалай ах намайг дуудаж "гадаа асуудал гарлаа" гэсэн. Би гарсан чинь гадаа ажиллаж байсан хамгаалагч Мөнхгариг хэсэг залуучуудын дунд орчихсон зодоон салгах гэж оролдож байсан. Би нэг үл таних сахалтай залууг салгаж тэднээс холдуулсан чинь нэг эмэгтэй "чи буруу хүнээ салгалаа" гээд намайг өшиглөөд, маажсан. Би "чи яагаад намайг цохиод маажаад байгаа юм бэ би хамгаалагч нь байна би салгах үүрэгтэй" гэж хэлсэн. Би тэгээд сахалтай залууг хориод байж байх үед Мөнхгариг цаана саравчтай малгайтай залууг хориглоод салгаж байсан. Харин хоёр эмэгтэй нь тэр саравчтай малгайт руу дайраад өшиглөж цохиод байх шиг байсан. Өөр үл таних хэдэн залуучууд тухайн үед бидэнд туслаж салгахад оролцсон. Тэгээд ер нь зодоон хоёр тийшээ болсон. Намайг гарч ирэх үед саравчтай малгайтай залуу газар уначихсан байсан. Намайг гарч ирсэнээс хойш зодоон болоогүй. Харин зодолдох гээд нэг нэгэн рүүгээ дайраад асаад байсан. Намайг гарч ирэхээс өмнө зодолдчихсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

Гэрч Д.Мөнхгариг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны шөнө “Холливуд” бааранд ажлын байрандаа байх үедээ баарны гадаад орчинд үүдний хэсэгт хяналт тавиад ажиллаж байх үед баарны үүдэнд тамхи татаад зогсож байсан хоёр залуу дээр халзан залуу болон сахалтай залуу хоёр очсон. Тамхи татаж байсан хоёр залуугийн нэг нь шууд нөгөө хоёр залууг нэг нэг удаа цохисон. Гэтэл цохиулдаг хоёр залуутай хамт явж байсан хоёр эмэгтэй цохисон залуу руу дайраад эхэлсэн. Би малгайтай залууг салгах үед нөгөө халзан залуу болон сахалтай залуу хоёр нийлээд цохисон залуу руу дайрч эхэлсэн. Сахалтай залуу нэг удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд тэр хоёр анх цохидог залууг газар унагаад доороо хийгээд зууралдсан. Яг яаж зодолдож цохиж байсныг сайн хараагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Очирпүрэв мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 3 дугаар сарын 03-ны шөнө найз Дөлгөөн, Бадамцэцэг, Лхагвасүрэн нарын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” бааранд очиж үйлчлүүлсэн. Баарны гадаа үүдний шатан дээр үл таних хоёр залуу зогсож байсан. Би нэг залуугаас "тамхилаач" гэсэн чинь надад тамхиа өгсөн. Гэтэл тэр залуутай хамт зогсож байсан залуу намайг цохисон. Тэгээд Дөлгөөн Бадамцэцэг хоёр ирсэн. Гэтэл Бадамцэцэгийн хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд Дөлгөөн эхнэрээ өмөөрч тэр хоёр залуутай маргалдсан. Гэтэл тэр залуучууд Дөлгөөнийг цохиж байсан. Би очиж салгах гэж оролдсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹3238 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Дүгнэлт:

  1. Б.Дөлгөөний биед хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэжээ /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Д.Бямбадоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 37 дугаар хуудас/, Д.Бямбадоржийн хувийн байдлыг тогтоосон баримтууд  /хх-ийн 38-43, 56 дугаар хуудас/, Н.Лхагвадалайн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 49 дүгээр хуудас/, Н.Лхагвадалайн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 50-55 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нар бүлэглэж 2018 оны 3 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливүүд” баарны гадна Б.Дөлгөөнтэй зүй зохисгүй харьцаж, хоорондоо харилцан маргалдаж улмаар Б.Дөлгөөнийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод зовхинд цус хуралт, доод зовхинд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Дөлгөөний мэдүүлэг, гэрч Э.Лхагвасүрэн, Т.Пүрэвдалай, Б.Доржзодов, Д.Мөнхгариг, Б.Очирдүрэв нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн  №3238 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч нарын мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

Шүүгдэгч нараас Б.Дөлгөөнийг цохисноо хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч нараас хохирогчийг цохиж гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгч нарт цохиулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүх шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр хугацаа тогтоов.

Хэрэгт авагдсан хохирогч Б.Дөлгөөнөөс гаргасан хүсэлтэд “..Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нараар мэс заслын төлбөрөө гаргуулахаар тохиролцож эвлэрэв.” /хх 63/ гэсэн тул шүүгдэгч нарыг нэхэмжилсэн баримтаар бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Лхагвадалай, Д.Бямбадорж нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.