2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/05971

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 о н 07 са ы08 өдөр

191/ШШ2025/05971

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  тоотод байрлах, ******* ******* ХХК/РД: *******, ******* ******* ******* ХХК/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: тоотод оршин суух, ******* ******* овогт *******ы /РД: /-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 6,140,164.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., У., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн хугацаа хэтэрсэн талаар тэй холбогдсон талаарх тэмдэглэлийг гарган өгч байна. 5 хуудас. гэв.

 

Хариуцагч М.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эвлэрэн хэлэлцэх саналтай байна. гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч М.д холбогдуулан 6,140,164.25/зургаан сая нэг зуун дөчин мянга нэг зуун жаран дөрвөн төгрөг хорин таван мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...6,140,164.25 төгрөгийн шаардлагыг дараах байдлаар хуваан төлж барагдуулахаар тохиролцож байна. Үүнд:

1.    2025 оны 8 сарын 25нд-614,016.42 төгрөг

2.    2025 оны 9 сарын 25нд-614,016.42 төгрөг

3.    2025 оны 10 сарын 25нд-614,016.42 төгрөг

4.    2025 оны 11 сарын 25нд-614,016.42 төгрөг

5.    2025 оны 12 сарын 25нд-614,016.42 төгрөг

6.    2026 оны 1 сарын 25нд-614,016.42 төгрөг

7.    2026 оны 2 сарын 25нд-614,016.42 төгрөг

8.    2026 оны 3 сарын 25нд-614,016.42 төгрөг

9.    2026 оны 4 сарын 25нд-614,016.42 төгрөг

10. 2026 оны 5 сарын 25нд-614,016.42 төгрөг гэж харилцан тохиролцсон болох

нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5Энэ хуулийн... зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх... зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч М.д холбогдуулан нийт 6,140,164.25// төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс хариуцагч М. 6,140,164.25 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 614,016.42 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,192.63 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.гээс улсын тэмдэгтийн хураамжид 56,596.31 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

3. Энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ