| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/04901/и |
| Дугаар | 192/ШШ2025/04996 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/04996
2025 06 10 192/ШШ2025/04996
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ***** хороо, зээл 38 гудамж, 18а тоот хаягт оршин суух, ***** овогт ******************* /рд:/
Нэхэмжлэлийн шаардлага: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************* эрэн сурвалжлуулах тухай
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Болормааг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ************ иргэн ****** 2024.11.10-ны орой Toyota Mark II авто машины хөдөлгүүр болох мотор 2,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Ү.Золжаргал нь уг моторыг япон улсаас орж ирсэн Монгол Улсад яваагүй хэмээн хэлж байсан. Мөн 3 сарын баталгаа өгч болно оо ямар ч асуудалгүй гэж хэлсэн. Уг моторыг машинд угсралгүйгээр шалгаж авах боломжгүй юм. Ингээд ******** -н ******* тоот дансанд 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2024.11.11-ний өдөр худалдаж авсан моторыг машиндаа тавьж үзсэн боловч тус машин асаагүй, биет байдлын доголдолтой асуудалтай мотор байсан. Ингээд иргэн ******-тай холбогдож тус өдрийн орой ирж уулзсан. ********* нь өөрийн биеэр хүлээн зөвшөөрч 2024.11.12-ны өдөр таныг хохиролгүй болгож өгнө хэмээн хэлсэн боловч одоог хүртэл бидний хохирлыг барагдуулаагүй юм. Мөн тус моторыг өөрийн машинд сервисийн газар угсрахад ажлын хөлс 250,000 төгрөг, тос 142,000 төгрөг, ачилт 90,000 төгрөг, нийт 482,000 төгрөг болсон. Ийм учраас бодит хохирол төлбөр болох 2,482,000 төгрөг гаргуулахаар Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэлийг 2025.01.21-нд гаргасан. Хариуцагч Ү.Золжаргал нь өөрийн бүртгэлтэй утас болох *********** утсаар утас тасраад ярих боломжгүй байна. Ү.Золжаргал нь өөрийн түр оршин суух хаягтаа оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Иймд *********-ыг эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч **************** нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ************** эрэн сурвалжлуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
************ нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба оршин суух газар нь мэдэгдэхгүй байгаа болох нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 197/ШЗ2025/23895 дугаар захирамжаар тогтоогдож байна. /хэргийн 14 дүгээр тал/
Иймд нэхэмжлэгчийн гаргасан ************ эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтийг ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасантай нийцсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар ******* ************* /рд:/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэж, нэхэмжлэгч ************** /утас:***********/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН