| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/01080/И |
| Дугаар | 191/ШШ2025/01631 |
| Огноо | 2025-02-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 191/ШШ2025/01631
2025 02 21 191/ШШ2025/01631
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ...................... байрлах, Х ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ....................... тоот хаягт оршин суух, И овогт Ц.О /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,101,918.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.О, Б.Н нар нь Х ХК-ийн ............. төвтэй 2014.05.23-ны өдөр 00000000000 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг жилийн 15,6 хүүтэй 24 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зээлийн зориулалтаар зээл авч, 2014.11.24-ний өдөр 00000000 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 2,300,000 төгрөг дээр 2,600,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 4,900,000 төгрөгийг жилийн 15,6 хувийн хүүтэй, 43 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зээлийн зориулалтаар, 2017.01.12-ны өдөр Ц.О, Б.Ц нар нь 0000000000000 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 1,527,550.47 төгрөг дээр 4,400,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 5,927,550.47 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2017.06.28-ны өдөр Ц.О нь 00000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,248,369.09 төгрөг дээр 1,000,000 төрөгийг нэмэлтээр авч нийт 6,248,369.09 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай цалингийн зээлийн зориулалтаар, 2017.08.25-ны өдөр ЗГ/201743202514 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 5,992,250.42 төгрөг дээр 3,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 8,992,250.42 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар, 2018.01.29-ний өдөр 000000000000000 тоот зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 7,938,202 төгрөг дээр 5,000,000 төгрөгийг нэмэлтээр авч нийт 12,938,202 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар тус тус зээл авсан.
Талуудын хооронд байгуулсан 2018.01.29-ний өдрийн 000000000000000 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2018.01.29-ний өдөр 0000000000000000 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж гэрийн эд хогшил болон ирээдүйд орж ирэх цалингийн орлого зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч Ц.О нь 2025.01.16-ны өдрийн байдлаар 2018.01.29-ний өдрийн 000000000000000 тоот зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 13,381,156 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,261,255 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 3,667 төгрөг, нийт 17,646,078 төгрөг төлсөн байна.
Зээлдэгч Ц.О нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2.4.4, 5.1.5, 5.1.10, 6.5, 7.1, 7.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Ц.О-оос 2025.01.16-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:
2018.01.29-ний өдөр 000000000000000 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5,618,843.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 9,549,852.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 863,221.28 төгрөг, нотариатын зардал 70,000 төгрөг, нийт 16,101,918.25 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...Х ХК-ийн нэхэмжлэлтэй, И ургийн овогт Ц.О /РД:0000000000/-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 16,031,918.25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 70,000 төгрөг нийт 16,101,918.25 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн банкинд гаргасан хүсэлтийг хүлээн авч дараах нөхцлөөр эвлэрэхээр харилцан тохиролцов. Үүнд:
Хариуцагч Ц.О нь Х ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэгт 16,031,918.25 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 70,000 төгрөг, нийт 16,101,918.25 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь бүрэн хүлээн зөвшөөрч, 12 сарын хугацаанд буюу 2025 оны 03 дугаар сараас 2026 оны 02 дугаар сарыг дуустал сар бүрийн 30-ны өдрийн дотор дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов.

Хариуцагч Ц.О нь дээрх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг 2 сар ба түүнээс дээш хугацаанд төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ.
Иймд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тохиролцов.... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Ц.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 16,101,918.25 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 16,101,918.25 төгрөгийг дараах хугацаанд төлөхөөр буюу 2025.03.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 400,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 400,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 11,701,918.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Х ХК-иас 2025.01.27-ны өдөр С.Г-д 2027.11.19-ний өдөрийг хүртэлх хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 34/478 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчтай дээрх нөхцөлөөр эвлэрийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Ц.О-оос тэмдэгтийн хураамжид 119,500 төгрөг, улсын төсвийн орлогоос 119,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.01.24-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х ХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.О-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь зээлийн гэрээний үүрэг 16,101,918.25 төгрөгийг 2025.03.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.04.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.05.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.06.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.07.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.08.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.09.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.10.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.11.30-ны өдөр 400,000 төгрөг, 2025.12.30-ны өдөр 400,000 төгрөг, 2026.01.30-ны өдөр 400,000 төгрөг, 2026.02.28-ны өдөр 11,701,918.25 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.О-оос тэмдэгтийн хураамжид 119,500 төгрөг, улсын төсвийн орлогоос 119,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2025.01.24-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 239,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА