Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2026 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 111/ШШ2026/0013

 

Хариуцагч гомдлын шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0628203 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах”  шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч би зөрчлийн бүртгэлийн 209/3481/3620 дугаартай мэдээлэлд зөрчил шалган шийдвэрлэх үйл ажиллагаа явуулахдаа холбогдогч ******* 2025 оны 09 дугаар сарын 09-ны өдрийн 0628203 дугаартай шийтгэлийн хуудас бичихдээ зөрчлийн тухай хуулийн 7.10.1 дэх хэсэгт зааснаар гэж буруу бичжээ.

Баянхонгор аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх *******гийн 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 61 дугаартай танай байгууллагаас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулах шийдвэрт өөрчлөлт оруулах тухай албан бичгийн дагуу холбогдогч *******ы үйлдсэн зөрчилд зөрчлийн тухай хуулийн 7.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэснийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.

                                                           ҮНДЭСЛЭХ нь:                         

Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0628203 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ. 

Хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0628203 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.

Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлттэй, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох  “Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 0628203 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг мэдэгдсүгэй. 

  ШҮҮГЧ                             Ц.СУВДМАА