2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/06111

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 он 07 са р22 өдөр

191/ШШ2025/06111

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Хишигбат би,

 

Нэхэмжлэгч:  хаягт байрлах, ******* ******* ХК/РД: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  оршин суух, ******* овогтой *******ын *******/РД: *******/-т холбогдох,

18,300,674.18 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийн гэрээг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...нийт 18,300,674.18 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: ...Нэхэмжилсэн 18,300,674.18 төгрөгийг *******ын ******* /РД: *******/-тай дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаар тохирч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

1. 2025 оны 08 сарын 25 нд 2,500,000 төгрөг

2. 2025 оны 09 сарын 25 нд 2,500,000 төгрөг

3. 2025 оны 10 сарын 25 нд 2,500,000 төгрөг

4. 2025 оны 11 сарын 25 нд 2,500,000 төгрөг

5. 2025 оны 12 сарын 25 нд 2,500,000 төгрөг

6. 2026 оны 01 сарын 25 нд 2,500,000 төгрөг

7. 2026 оны 02 сарын 25 нд 2,500,000 төгрөг

8. 2026 оны 03 сарын 25 нд 800,674.18 төгрөг

Зээлийн төлбөрийг *******Банкны ******* /данс эзэмшигч: ХАСБАНК, IBAN дугаар - ******* *******/ тоот дансанд эвлэрлийн гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлэхгүйгээр гүйлгээний утга нь Э.*******, РД: *******, утасны дугаар бичиж төлөх бөгөөд төлөлт хийсний дараа , дугаарын утсанд холбогдож мэдэгдэнэ.

1. Хариуцагч нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлөлтийг бүрэн хийгээгүй, төлөлт хийхээр тохирсон хугацаанд аль нэг сарын эргэн төлөлт хийгдээгүй, бүрэн бус, дутуу хийгдсэн тохиолдолд *******Банкны зүгээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж гаргуулж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулах талаар тусгаж өгнө үү. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Э.*******т холбогдуулан 18,300,674.18/арван найман сая гурван зуун мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжилсэн 18,300,674.18 төгрөгийг *******ын ******* /РД: *******/-тай дараах байдлаар бүрэн төлж барагдуулахаар тохирч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

1. 2025 оны 08 сарын 25 нд 2,500,000 төгрөг

2. 2025 оны 09 сарын 25 нд 2,500,000 төгрөг

3. 2025 оны 10 сарын 25 нд 2,500,000 төгрөг

4. 2025 оны 11 сарын 25 нд 2,500,000 төгрөг

5. 2025 оны 12 сарын 25 нд 2,500,000 төгрөг

6. 2026 оны 01 сарын 25 нд 2,500,000 төгрөг

7. 2026 оны 02 сарын 25 нд 2,500,000 төгрөг

8. 2026 оны 03 сарын 25 нд 800,674.18 төгрөг. гэж харилцан тохиролцсон болох нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт зааснаар зохигчийн байгуулсан Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Э.*******т холбогдуулан 18,300,674.18/арван найман сая гурван зуун мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Э.******* нь 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 2,500,000/хоёр сая таван зуун мянга/ төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 800,674.18/найман зуун мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг арван найман мөнгө/ төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 249,500 төгрөгөөс 124,750 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Э.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 124,750 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ С.ХИШИГБАТ