| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0259/Э |
| Дугаар | 260 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ш.Насанжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 260
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч Ш.Насанжаргал,
Шүүгдэгч М.Батхөлөг, Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нар /өөрөө өөрсдийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шавгууд овогт Мягмаржавын Батхөлөг, Хангайтан овогт Рэнцэндаваагийн Дэмбэрэлням, Ерлөг овогт Баярсайханы Цэнд-Аюуш нарт холбогдох эрүүгийн 1809006920155 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлснийг хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Узбек” ресторанд менежер ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Туул тосгон 4Б-111 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Шавгууд овогт Мягмаржавын Батхөлөг /РД: ОН92081217/
Монгол Улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний нөөцийн мэргэжилтэй, "Эс Би Ти Монголиа" ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 5, эх, эхнэр хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж, 15 дугаар байр 73 тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Хангайтан овогт Рэнцэндаваагийн Дэмбэрэлням /РД: ТЕ91090311/,
Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуучлал, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Эс Би Ти Монголиа" ХХК-нд борлуулалтын менежер ажилтай, ам бүл 4 ,эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 18 дугаар гудамж 014Б тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Ерлөг овогт Баярсайханы Цэнд-Аюуш /РД: ЗВ91082013/.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч М.Батхөлөг нь 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн Санстрийт караокед хохирогч Б.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нартай маргалдан улмаар төмөр аралтай өмдний тэлээгээ тайлан авч хохирогч нарын толгой тус газар цохиж Б.Дэмбэрэлнямын эрүүл мэндэд нь "зулайн хуйх болон зүүн чихний дэлбэн шарх " бүхий хөнгөн хохирол, Б.Цэнд-Аюушийн эрүүл мэндэд "дагзны хуйханд зулгаралт" бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Р. Дэмбэрэлням нь 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн Санстрийт караокед хохирогч М.Батхөлөгтэй маргалдан улмаар түүнийг яллагдагч Б.Цэнд-Аюуштай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, нүүр цээж мөр, нуруунд зулгаралт, цус хуралтууд" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь 2018 оны 1 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн Санстрийт караокед хохирогч М.Батхөлөгтэй маргалдан улмаар түүнийг яллагдагч Р.Дэмбэрэлнямтай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, нүүр цээж мөр, нуруунд зулгаралт, цус хуралтууд" бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Батхөлөг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг гарах үед миний хамар хугарсан мөн зөөлөн эдийн гэмтэл учирсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.
Шүүгдэгч Р.Дэмбэрэлням нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв өгсөн. Тухайн хэрэг гарах үед толгойдоо оёдол тавиулсан, зүүн чих гэмтсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.
Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Б.Цэнд-Аюуш: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн хэрэг гарах үед миний толгой хагарсан өөрчлөлт гарсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэв.
Хохирогч М.Батхөлөг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарах үед миний хамар хугарсан мөн зөөлөн эдийн гэмтэл учирсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Р.Дэмбэрэлням шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарах үед толгойдоо оёдол тавиулсан, зүүн чих гэмтсэн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Б.Цэнд-Аюуш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг гарах үед миний толгой хагарсан өөрчлөлт гарсан зүйл байхгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
Эрүүгийн 1809006920155 дугаартай хэргээс:
Шүүгдэгч М.Батхөлөг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санстрийт” бааранд ганцаараа очиж үйлчлүүлсэн. Тэнд очихоосоо өмнө 2 шил пиво уусан байсан. Тэр бааранд нэмж 4-5 шил пиво нэмж уугаад нилээн согтсон. Тэгээд миний мөнгө дуусаад барменаас “зээлээр пиво авч ууя” гэсэн. Би барменийг нь таньдаг болохоор өгчих байх гэж бодсон. Гэтэл пиво өгөхгүй байхаар нь уур хүрээд бармен залууд ганц нэг ширүүн үг хэлсэн. Тэгээд байж байтал үл таних залуу бид хоёрын дундуур ярианд орсон. Тэгээд тэр залуутай танилцаад цааш нь сайн санахгүй байна. Нэг мэдэхэд муудалцчихсан, зодолдчихсон байсан. Тэгээд цагдаагийн хэлтэст хүргэгдэж саатуулагдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/
Шүүгдэгч Р.Дэмбэрэлням нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 01 дүгээр сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чонон бөртэ” төвийн “Санстрийт” бааранд найз Цэнд-Аюуш, Онон, Тэлмэн нарын хамт орж үйлчилүүлсэн. Би ариун цэврийн өрөө рүү явж байх үед үл таних согтуу залуу текний хажууд барментай маргалдаад агсан тавиад сандал унагаасан байдалтай байсан. Тэгээд би тэр залууг "хөөе залуу тайвшир" гээд салгах гэж оролдсон. Тэгсэн чинь надтай муудалцаад надтай барьцалдаад эхэлсэн. Намайг газар унагаагаад доороо оруулаад миний үснээс зулгааж толгой руу, нуруу руу цохиж өшиглөсөн. Энэ үед найз Цэнд-Аюуш ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд нөгөө үл таних залууг түлхэж "чи болиоч" гэсэн. Бармен зөөгч хоёр ирээд нөгөө залууг барьж авсан. Гэтэл нөгөө согтуу залуу тэлээгээ гаргаж ирээд намайг шавхуурдсан. Миний толгойг тэлээний арал нь 3 удаа оносон. Миний толгой хагараад чих сэтрээд цус гарсан. Цэнд-Аюуш тэр залууг болиулах гэж оролдоод бас толгойгоо хагалуулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Би нилээн согтуу байсан. Гэхдээ бүрэн тасарчихаагүй байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/
Хохирогч Р.Дэмбэрэлням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажлын газрын найзууд болох Аюуш, Онон, Тэлмэн нарын хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн “Санстрийт” караокед орж үйлчлүүлсэн. Тэнд үйлчлүүлж байгаад ариун цэврийн өрөөнд орохоор явж байх үед текний дэргэд үл таних залуу барментай муудалцаад байсан. Би хажуугаар нь зөрөхдөө "больчих, тайван бай" гэж хэлсэн. Гэтэл тэр залуу над руу орилж дайраад юу юугүй тэлээгээ сугалаад тэлээний төмөр арлаар миний толгой руу ороолгосон. Би газар унаад намайг үснээс зулгаагаад чирч байх үед Цэнд-Аюуш өрөөнөөсөө гарч ирээд тэр залууг надаас салгасан. Би тэрнээс холдоод шууд цагдаа дуудсан. Миний толгой зулай хэсгээс цус гарч чих сэтэрсэн байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Хохирогч Б.Цэнд-Аюуш мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө ажлын газрын найзууд болох Дэмбэрэлням, Онон, Тэлмэн нарын хамт Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн Санстрийт караокед орж үйлчлүүлсэн. ОО-ын өрөө рүү ороод 4-5 минутын дараа гарч ирсэн. Караокены үүдний хэсэгт Дэмбэрэлнямыг тэр агсарч байсан залуу мөрнөөс нь чирсэн байдалтай доошоо харуулчихсан нүүр лүү нь хар ботинк гутлаараа өшиглөж байсан. Би очоод "болиоч гээд болиулсан. Би арагшаа харах үед миний хэвлийн хажуу хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохьсон. Би болиулах гэж оролдсон чинь Дэмбэрэлнямыг дахиж хэд хэдэн удаа өшиглөөд барилцаж аваад цаана байрлах үйлчлэгчийн өрөө рүү чирч орсон. Би " чи болиочээ" гэсэн чинь шууд өмднөөсөө тэлээгээ гаргаж ирээд "би ийм тэлээтэй хаа ч алзахгүй шүү" гэж хэлсэн. Тэгээд Дэмбэрэлнямын нуруу хэсэг болон чих рүү тэлээгээрээ цохьж эхэлсэн. Хоёр зөөгч орж ирээд болиулсан чинь тэд нартай хэрэлдэж байгаад тэлээгээрээ миний нуруу хэсэг, толгой хэсэгт цохисон. Миний толгой хагарч цус гарсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч М.Батхөлөг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ганцаараа Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн “Санстрийт” караокед текний дэргэд 6 шил пиво уусан. Би бармен Баярааг таньдаг бид 2 ярилцаад сууж байхад Дэмбэрэлням гэх залуутай танилцсан. Тэгээд нэг мэдсэн чинь муудалцсан, зодолдсон байдалтай байсан. Намайг Дэмбэрэлням, Цэнд-Аюуш гэдэг 2 залуу цохьсон. Би тухайн үед ухаан алдаж унасан. Тэгээд нэг мэдэхэд эрүүлжүүлэхэд байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Б.Баярбат мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Батхөлөг нь Дэмбэрэлнямыг "гараад ир" гэж хэлээд эргээд явсан чинь Дэмбэрэлням араас нь гүйж очоод ноцолдоод эхэлсэн. Дэмбэрэлням газар унаад Батхөлөг түүний дээр нь гарчихсан байх үед Дэмбэрэлнямын найз махлагдуу цэнхэр цамцтай залуу гарч ирээд Батхөлөгтэй хэрэлдсэн. Баярсүрэн бид хоёр голоор нь орж салгасан. Батхөлөгийг ажлын өрөө рүү оруулсан чинь өмднийхөө тэлээг тайлаад зогссон. Дэмбэрэлням түүний найз араас дайраад ороод ирсэн чинь Батхөлөг тэлээгээ эргүүлж Дэмбэрэлнямын толгойг цохьсон. Дараа нь цэнхэр цамцтай залуу "би наадхитай чинь үзнэ" гээд ороод ирэх үед дахиж тэлээгээрээ толгой руу нь цохьсон. Дэмбэрэлнямын толгойноос цус гарсан. Бас цэнхэр цамцтай залуугийн толгойноос цус гарсан. Тэр цэнхэр цамцтай залуу дайрч Батхөлөгийн бөхийн мэх хийсэн үгүй юу газар хоёр удаа авч шидсэн. Хажуугаар нь Дэмбэрэлням хоёр удаа орж ирж Батхөлөгийг цохьсон…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,
Гэрч Ч.Баярсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…би 2018 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр байрлах “Санстрийт” караоке бааранд бармений ажлаа хийж байх үед зүс таних Батхөлөг орж ирж үйлчлүүлсэн. Батхөлөг гаднаас орж ирэхдээ халамцуу орж ирээд арваад шил пиво уусан. Сүүлдээ нилээн согтоод надаас “пиво зээлж ууя” гэж нэхээд байсан. Би зөвшөөрөөгүй. Гэтэл над руу агсрах гээд байсан. Тэгснээ над руу уурлаж текний араар орж намайг барьж аваад ноцолдох гээд байсан. Энэ үед бас миний зүс таних Дэмбэрэлням ирээд Батхөлөгтэй уулзсан. Батхөлөг нь Дэмбэрэлнямтай тоглоом шоглоомоор ноцолдож байснаа тэвэрч аваад газар унагаасан. Дэмбэрэлнямыг босоод ирэхэд нь дахиад тэвэрч аваад газар унагаасан. Тоглоом нь сүүлдээ шоглоом болж зодоон болж эхэлсэн. Би голоор нь орж салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан. Энэ үед Дэмбэрэлнямын найз махлагдуу залуу ариун цэврийн өрөөнөөс гарч ирээд Батхөлөгийг салгасан. Гэтэл Батхөлөг тэлээгээ тайлаад “алнаа” гэж орилж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1483 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1484 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹1485 дугаартай шинжээчийн дүгнэлт:
Шүүгдэгч Р.Дэмбэрэлнямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/, оршин суух хаягын тодорхойлолт /хх-ийн 54 дүгээр хуудас/, шүүгдэгч Р.Дэмбэрэлнямын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 55-57 дугаар хуудас/, шүүгдэгч Б.Цэнд-Аюушийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59 дүгээр хуудас/, шүүгдэгч Б.Цэнд-Аюушийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 60-66 дугаар хуудас/, шүүгдэгч М.Батхөлөгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 дугаар хуудас/, оршин суух хаягын тодорхойлолт /хх-ийн 69 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч М.Батхөлөг нь 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн “Санстрийт” караокед хохирогч Р.Дэмбэрэлнямын “бусадтай зүй бус харьцлаа, больчих” гэсэн шаардлага тавьсаныг эсэргүүцэн маргалдаж улмаар төмөр аралтай өмдний тэлээгээ тайлан авч хохирогч Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нарын толгой тус газар цохиж Р.Дэмбэрэлнямын эрүүл мэндэд нь "зулайн хуйх болон зүүн чихний дэлбэн шарх " гэмтэл бүхий хөнгөн хохирол, Б.Цэнд-Аюушийн эрүүл мэндэд "дагзны хуйханд зулгаралт" гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг,
Шүүгдэгч Р.Дэмбэрэлням шүүгдэгч Б.Цэнд-Аюуш нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Чонон бөртэ" төвийн Санстрийт караокед Р.Дэмбэрэлням нь хохирогч М.Батхөлөгт “бусадтай зүй бус харьцлаа, больчих” гэсэн шаардлага тавьсанд М.Батхөлөг эгдүүцэн уурлаж маргалдан харилцан зодолдоход биед нь хүч хэрэглэн цохиж, Б.Цэнд-Аюуш нь үйлдлийг дэмжиж бүлэглэн хохирогч М.Батхөлөгийг зодож эрүүл мэндэд нь "хамар ясны хугарал, нүүр цээж, мөр, нуруунд зулгаралт, цус хуралтууд" гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус бүр үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч М.Батхөлөг, Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.Баярбат, Ч.Баярсүрэн нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн №1483, 1484, 1485 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч М.Батхөлөг, Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэдгээр нь өөрсдийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч М.Батхөлөгийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж зүй бус авир гаргаж, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанд М.Батхөлөг, Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нар хохирогчийнхоо хувьд гаргасан хүсэлтдээ “...хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй ...” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч М.Батхөлөг, Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой эвлэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд М.Батхөлөгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгийн торгох ялаар, Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгийн торгох ялаар тус бүрийг шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.Батхөлөг, Р.Дэмбэрэлням, Б.Цэнд-Аюуш нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.