2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/02199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 18 191/ШШ2025/02199

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ...................... тоот хаягт байрлах, Э ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С овогт Э.Ж /РД:00000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Э ХХК-иас иргэн Э.Ж нь зээл авах хүсэлт гаргаж, 2018.08.30-ны өдрийн 00000 дугаартай Фидуциар хангагдсан зээлийн гэрээ-г байгуулж, 1,500,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай төлж барагдуулах нөхцөлтэйгөөр байгуулсан байдаг. Э.Ж нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийн гэрээнд заасан зээлээ төлөх үүргээ зөрчиж, Э ХХК-ийн зүгээс зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөх шаардлагыг удаа дараа тавьсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа үйлдэл нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж байна. Э ХХК-ийн зүгээс Э.Ж-д холбогдуулан зээлийн гэрээнд заасан хаягийн дагуу 2024.01.08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 1,899,999 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

Гэвч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 182/ШЗ2024/01233 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх тэмдэглэгээ бүхий тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд Э.Ж-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.15-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 182/Ш32024/01233 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 5-6 х/,

-Х.Л-д олгосон итгэмжлэл /хх-ийн 7 х/,

-2018.08.30-ны өдрийн 00000 дугаартай Фидуциар хангагдсан зээлийн гэрээ /хх-ийн 8-10 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ж-ы оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2018.08.30-ны өдрийн 00000 дугаартай Фидуциар хангагдсан зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ж-ы оршин суух хаягийг ................ тоот гэж тодорхойлсны дагуу Э ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 1,899,999 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 182/ШЗ2024/01233 дугаартай шүүгчийн захирамжаар Э.Ж нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 5-6 х/,

 

Э.Ж нь Э ХХК-тай 2018.08.30-ны өдөр 00000 дугаартай Фидуциар хангагдсан зээлийн гэрээ байгуулан 1,500,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Э ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 8-10 х/,

 

Э.Ж нь 2018.08.30-ны өдрийн 00000 дугаартай Фидуциар хангагдсан зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.01.15-ны өдрийн 182/ШЗ2024/01233 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Л-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Э ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Ж-ы оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С овогт Э.Ж /РД:00000000/-г эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.Ж-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА