| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Буянтын Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 185/2018/0233/э |
| Дугаар | 259 |
| Огноо | 2018-04-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 259
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Хохирогч З.Ууганбаатар,
Шинжээч Б.Ганзориг
Шүүгдэгч Г.Хасбилэг, түүний өмгөөлөгч М.Цэрэнбат /ҮД:1749/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцээгүн овогт Гантулгын Хасбилэгт холбогдох эрүүгийн 1803000010099 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шихихутуг” дээд сургуулийн Хууль зүйн сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Ээрмэл-13 дугаар байрны 8 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Цэцээгүн овгийн Гантулгын Хасбилэг, /РД:УИ97090353/
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Хасбилэг нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шихихутуг” сургуулийн урд замд "Райт финанс" ХХК-ний эзэмшлийн Тоуота Магк-Н маркийн 28-44 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч З.Ууганбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Хасбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаах шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.
Хохирогч З.Ууганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн үед сургууль дээрээ байж байгаад сургуулийн гадаа машин замын хажууд байж байтал шүүгдэгч машинтайгаа ухарч байгаад намайг мөргөж унагаан миний зүүн хөлийн бүдүүн шилбийг дайрч гэмтээсэн. Одоо миний биеийн байдал зүгээр байгаа…” гэв.
Шинжээч эмч Б.Ганзориг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохирогчийн өөрийг нь болон хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан. Хохирогчийн эрүүл мэндийн сарнисан хугацаа, гэмтлийн шалгуур шинжээр амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл гэж гарсан. Хохирогчийн чөмөгт яс хугарсан болохоор гаднаас бохир орж хүндрэх магадлалтай учраас дээрх дүгнэлтийг гаргасан…” гэв.
Эрүүгийн 1803000010099 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Г.Хасбилэг нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 13 цагийн орчимд сургууль дээрээ шалгалтаа өгчихөөд гарсан. Гэр лүүгээ харих замдаа ангийнхаа Тэргэл, Эрдэнэ-Орчлон нарыг зам дагуу буулгах гээд машиндаа суулгаад машинаа хөдөлгөсөн. Бид нар сургуулийн урд зогсоолоос хөдлөөд жоохон явж байтал Эрдэнэ-Орчлон гар утсаа мартчихсан байна, ороод аваад ирье гэхээр нь би машинаа ухраатал нэг хүүхдийг мөргөсөн байсан. Уг нь бол толиндоо хараад ухарч байсан, машинд мөргүүлсэн гэх хүүхэд толинд харагдаагүй, тэр хүүхдийг зогсож байна гэж би мэдээгүй юмаа. Ухрах явцад толинд 10-аад хүүхдүүд тамхи татаад зам дээр зогсож байсан, намайг ухрахыг хараад замын хашлага дээр гараад зогсож байсан. Тэгээд би тухайн хүүхдийг ангийнх нь хүүхэдтэй хамт машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар хуудас/,
Хохирогч З.Ууганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "... Би тухайн өдөр 12 цаг өнгөрч байхад “Шихихутуг” их сургуулийн хашааны гадаа ангийнхаа хүүхдүүд болох Хаш-Эрдэнэ, Өсөхбаяр нарын хамт нэг хүүхэд хүлээгээд зогсож байсан. Би хойд зүг рүү хараад зогсож байтал араас нэг машин миний нуруу хэсэг рүү мөргөөд газар унагаасан. Тэгээд би хойшоо эргээд хартал миний зүүн хөл дээгүүр тэр машины хойд дугуй нь гарсан. Тэгээд машинаас 2 эрэгтэй хүн бууж ирээд намайг машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Ослын улмаас зүүн хөлний бүдүүн шилбэ хугарсан, явган хүний зам дээр зогсож байгаад машин замруу буутал шууд ирээд мөргөчихсөн. Хурдтай явж байсан байхаа, намайг мөргөж унагаачихаад зогсохгүй хөл дээгүүр гараад зогссон, жолооч тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүй байх гэж бодож байна, яагаад гэхээр эхлээд миний нуруу хэсэг рүү мөргөчихөөд зогсож болох байтал зогсохгүйгээр шууд хөдөлгөөнөө үргэжлүүлсэн. Гомдолтой байна, эрүүл мэндээрээ хохирч сургуульдаа явах боломжгүй болсон учраас маш их гомдолтой байна" гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/,
Гэрч О.Эрдэнэ-Орчлон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Тэр өдөр ангиасаа 13 цаг өнгөрч байхад Хасбилэг, Тэргэл нарын хамт гараад гэрлүүгээ харихаар Хасбилэгийн машинд суугаад явсан. Туслах замаас төв зам руу орох уулзварын зүүн гар талд байдаг түргэн үйлчилгээний цэгийн харалдаа зогсоод Хасбилэг, Тэргэл нар бууж юм авчихаад орж ирсэн. Би утсаа ангид үлдээчихсэн юм шиг байна гээд гар утсаа ангиасаа орж авахаар машинтай нь буцаж ухарсан. Яг ухарч байхад нэг юм дуугарах шиг болсон, Тэргэл "хүн мөргөчих шиг боллоо" гэсэн. Тэгээд Хасбилэг машинаа зогсоогоод буусан, би анги руу орж гар утсаа авчихаад буцаад гарч ирээд машинд суухад, мөргүүлсэн хүүхэд найзынхаа хамт сууж байсан. Тэгээд бид нар гэмтлийн эмнэлэг орсон. Анх сургуулиас гараад машинтай хөдлөөд явах үед тэр мөргүүлсэн гэх банди тамхи татаад машин зам дээр зогсож байсан, тэгээд буцаад ухрах үед тэндээ зогсож байгаад л мөргүүлсэн юм шиг байна лээ…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,
Гэрч А.Тэргэл мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Туслах замаас төв зам руу нийлэх гээд явж байтал Энх-Орчлон "гар утсаа ангидаа мартчихсан байна" гээд буцаад сургууль руу Хасбилэг нь машинаа ухраагаад явсан. Тэгээд Япон-Монголын төвийн хаалганы хажууд ирэхэд нэг юм дуугарсан, Хасбилэг хөдөлгөөнөө үргэжлүүлээд явж байтал хүмүүс "хүүе болиочээ, зогсоочээ" гэсэн. Хасбилэг машинаа урагшлуулж зогсоод Энх-Орчлон машинаас буугаад сургууль руу явж орсон. Хасбилэг бид 2 машинаас буугаад хартал 1 бандийг мөргөсөн байсан, очоод хартал нэг банди хөлөө бариад сууж байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,
Гэрч Г.Хаш-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчимд Сүхбаатар дүргийн 6 дугаар хороо “Шихихутуг” сургуулийн хашааны гадаа ангийн хүүхдүүд болох Ууганбаатар, Мягмарбаатар, Алтан, Өсөхбаяр нарын хамт зогсож байтал “Тоёота марк X” маркийн машин бараг 20 км/цагийн хурдтай ухарч байгаад Ууганбаатарыг мөргөж газар унагаагаад зүүн хөл дээгүүр нь баруун хойд дугуйгаараа гарчихсан. Ууганбаатар босч чадахгүй байхаар нь би шууд тэр мөргөсөн жолоочийн машинд өргөж суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Машин ухрах үйлдэл хийж байхдаа дуут дохио өгөөгүй, тээврийн хэрэгслийг ухарч байхыг 5 метрийн цаанаас бол харсан. Би өөрөө утсаар яриад байж байсан, тэгээд хэлэх завдалгүй шууд ирээд мөргөчихсөн…" гэсэн мэдүүлэг/хх-ийн 39 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн ¹1287 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт:
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн №08 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
Замын цагдаагийн алба ¹89 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...
1. Toyota-Mark-X маркийн 28-44 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гантулга овогтой Хасбилэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Зул овогтой Ууганбаатар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9. Явган зорчигчигч дор дурдсан зүйлийг хориглоно:
б/ “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол гарсан газар замын тэмдэг, тэмдэглэгээ байхгүй, замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэлгүй байх тул осол гарахад нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна…” гэжээ /хх-ийн 55-56 дугаар хуудас/
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Өвчний түүх /хх-ийн 21-31 дүгээр хуудас/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67 дугаар хуудас/, оршин суух хаягын тодорхойлолт /хх-ийн 73 дугаар хуудас/, Г.Хасбилэгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 75 дугаар хуудас/, гэрч Б.Гантулгын мэдүүлэг /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Хасбилэг нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цаг 10 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр “Шихихутуг” сургуулийн урд замд "Райт финанс" ХХК-ний эзэмшлийн “Тоуота Магк-Н” маркийн 28-44 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17-д заасан "Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй" гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч З.Ууганбаатарыг мөргөснөөс эрүүл мэндэд нь зүүн шаант ясны ил хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан болох нь:
- шүүгдэгч Г.Хасбилэгийн “...би машинаа ухраатал нэг хүүхдийг мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг,
- хохирогч З.Ууганбаатарын “...шүүгдэгч машинтайгаа ухарч байгаад намайг мөргөж унагаан миний зүүн хөлийн бүдүүн шилбийг дайрч гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг,
- гэрч О.Эрдэнэ-Орчлонгийн “....машинтай нь буцаж ухарсан. Яг ухарч байхад нэг юм дуугарах шиг болсон, Тэргэл "хүн мөргөчих шиг боллоо" гэсэн. Тэгээд Хасбилэг машинаа зогсоогоод буусан, би анги руу орж гар утсаа авчихаад буцаад гарч ирээд машинд суухад, мөргүүлсэн хүүхэд найзынхаа хамт сууж байсан...” гэсэн мэдүүлэг,
-гэрч А.Тэргэлийн “...Хасбилэг нь машинаа ухраагаад явсан. Тэгээд Япон-Монголын төвийн хаалганы хажууд ирэхэд нэг юм дуугарсан, Хасбилэг хөдөлгөөнөө үргэжлүүлээд явж байтал хүмүүс "хүүе болиочээ, зогсоочээ" гэсэн. Хасбилэг бид 2 машинаас буугаад хартал 1 бандийг мөргөсөн байсан...” гэсэн мэдүүлэг,
- гэрч Х.Хаш-Эрдэнийн “...Тоёота марк X” маркийн машин бараг 20 км/цагийн хурдтай ухарч байгаад Ууганбаатарыг мөргөж газар унагаагаад зүүн хөл дээгүүр нь баруун хойд дугуйгаараа гарчихсан...” гэсэн мэдүүлэг,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
- ШШҮХ-ийн шинжээчийн ¹1287 дугаартай дүгнэлтэнд: “...Дүгнэлт: 1. З.Ууганбаатарын биед зүүн шаант ясны ил хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Замын цагдаагийн алба ¹89 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...1. Toyota-Mark-X маркийн 28-44 УНТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Гантулга овогтой Хасбилэг нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.17 “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт,
- Өвчний түүх зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Г.Хасбилэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид амь насанд аюултай гэмтэл учраагүй, ямар шинжээр нь хүнд гэмтэл учирсан нь тодорхойгүй, хохирогчийн буруутай үйлдлээс энэ гэмт хэрэг гарсан тул шүүгдэгчийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн санал, дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь ШШҮХ-ийн №1287 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогчид учирсан зүүн шаант ясны ил хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-т зааснаар “хүнд” гэмтлийг тогтоох шалгуур шинжийн нэг болох “амь насанд аюултай” гэсэн шалгуур шинжийг хангасан байх ба тухайн журмын 3.1-т “Энэхүү журмын 2.2.1-д заасан амь насанд аюултай гэмтэлд дараах гэмтлүүд хамаарна Үүнд: ...”, гэсний дагуу 3.1.20-т зааснаар “...чөмөгт ясны ил хугарал Үүнд: ...шилбэний шаант ясны ил хугарал хамаарна...” гэж тусгагдсан ба шинжээч хуульд заасан үндэслэл журмын дагуу дүгнэлтээ гаргаж, шүүх хуралдаанд өгсөн уг дүгнэлттэй холбоотой тайлбар, мэдүүлэг нь хэргийн жинхэнэ нөхцөл байдалтай нийцсэн гэж үзэхээр байна.
Өмгөөлөгчөөс хохирогчид учирсан гэмтлийг ямар байдлаар үгүйсгэсэн үндэслэл нь тодорхой бус, хуульд нийцүүлэн гаргасан Гэмтлийн зэрэг тогтоох журмыг буруу ойлгож, тайлбарласан нь дээрх байдлаар үгүйсгэгдэж байна.
Мөн шинжээчийн ¹89 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Зул овогтой Ууганбаатарыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 б/-д заасан заалтыг зөрчсөн гэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нэг шалтгаан нөхцлийг илэрхийлэхээс, харин шүүгдэгчийн гэмт үйлдлийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүйгээр өмгөөлөгчийн санал няцаагдаж байна.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар зөв дадал хэвшээгүй байдал, хохирогчийн хайнга, анхаарал болгоомжгүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Хасбилэгт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэн нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд хохирогч З.Ууганбаатараас “...эмчилгээнд шүүгдэгчээс 3.200.000 төгрөгийг хүлээж авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ба гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Хасбилэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Хасбилэг нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.